{javascript}

PAGEUP КОМПАНИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАЛДСАН ТУХАЙ МЭДЭГДЭЛ

Хүний нөөцийн технологи нийлүүлэгч, хөгжүүлэгч PageUp компанийн системийн аюулгүй байдалд халдсан зөрчлийн нөлөөнд өртсөн олон компанийн нэг нь Тийсс байв. Тийсс компани ажилд орохыг хүссэн өргөдөл, ажил горилогчдын мэдээллийг PageUp системээр дамжуулан хянаж, удирддаг.

PageUp компаниас өгсөн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Бид энэ асуудалд туйлын нухацтай хандаж байгаа бөгөөд PageUp компани уг халдлагыг судлан шалгах хугацаанд үйлчилгээг ашиглахаас түр түдгэлзсэнээс гадна PageUp системийн гадны бүх хэрэглэгчтэй холбогдох үйлчилгээ (бусад хэрэглэгчийн хаягууд)-г идэвхгүй болгосон. Мөн PageUp системд нэвтрэх хаяг болон нууц үгийг шинэчлэх тохиргоог идэвхжүүлсэн болно. PageUp системийг дахин ашиглаж эхлэх үед сүлжээнд нэвтрэхийн тулд шинэ нууц үг оруулах шаардлагатай.  

PageUp компанийн мэдээллийн аюулгүй байдал алдагдсан зөрчил гарсантай холбогдуулан манай компанийн ажилтны хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан тохиолдол одоогоор гараагүй байна.

Иймд Тийсс компанид ажилд орохын тулд онлайнаар өргөдөл гаргасан эсвэл сүүлд ажилд орсон хүмүүс өөрсдийн хувийн мэдээллээ үзэж, сэжигтэй үйл ажиллагаа явагдсан эсэхийг шалгаж, хувийн мэдээллийн ашиглалтад хяналт тавихыг та бүхнээс хүсье.

Тийсс компанид ажилд орохыг сонирхож байгаа хүмүүс Австралид байгаа тохиолдолд  LinkedIn болон SEEK сүлжээгээр, дэлхийн бусад бүс нутагт байгаа тохиолдолд Indeed сүлжээгээр нэвтэрч ажлын байрны зарыг үзэж байна уу.

Асууж тодруулах зүйл байвал (компанийн ажилтнууд) Хүний Нөөцийн ажилтантай, (бусад хүмүүс) privacyofficer@cimic.com.au цахим шуудангаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

{form}
{messages} {pages}

Filter results

{search-filters button-text="Filter Results"}
{/form}