Энэхүү бодлогод хувийн мэдээлэл болон нууцыг хадгалах хүрээнд CIMIC Групп Лимитэд болон түүний салбар компаниуд (хамтад нь Групп гэх)-д тавигдах шаардлагуудыг тодорхойлсон.

Энэхүү бодлого нь Группийн нийт ажилтан, Групптэй хамтран ажиллаж буй гуравдагч этгээд, үйл ажиллагаа явуулж буй бүхий л нутаг дэвсгэрт харьяалагдах хамтрагчид болон хамтарсан компанийн түншүүдэд хамаарна.

Группийн ажилтан энэхүү бодлогыг зөрчсөн болох нь батлагдсан/илэрсэн тохиолдолд сахилгын арга хэмжээ авч болно.

Энэхүү бодлогын зорилго нь Группийн хүрээнд хувийн мэдээлэлтэй харьцахдаа:

  • Австрали улсад буюу Австрали үйлчлүүлэгч, бизнесийн түншүүдийн хувьд 1988 оны Австралийн Хувийн мэдээлэл, нууцын тухай хууль (Хувийн мэдээлэл, нууцын тухай хууль), Австралийн хувийн мэдээлэл, нууцыг хадгалах зарчмууд (ХМНХЗ)-ыг;
  • Австралиас бусад улсад тухайн улсын холбогдох хуулийг баримтлах нөхцөлийг хангахад оршино.

1. Бид хувийн ямар мэдээллийг ашигладаг вэ?

Хувийн мэдээлэл гэдэг нь хувь хүнийг тодорхойлох аливаа мэдээлэл (үүнд санал, дүгнэлт багтана)-ийг хэлнэ. Нууц буюу хувийн нууц мэдээлэлд арьс өнгө, үндэс угсаа, улс төрийн итгэл үнэмшил, шашин шүтлэг, мэргэжлийн холбоо эсвэл салбар холбооны гишүүнчлэл, үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл, бэлгийн чиг хандлага, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, эрүүл мэнд зэргийг тодорхойлох хувийн мэдээлэл багтана.

Энэхүү бодлогоор болон хувь хүн зөвшөөрсөн, эсвэл Хувийн мэдээлэл, нууцын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд хувийн мэдээллийг бусдад тараах, худалдах эсвэл задруулахыг хориглоно.

CIMIC нь хувийн мэдээллийг дараах шаардлагаар цуглуулж, хадгалж, ашиглаж эсвэл задруулна:

  • CIMIC Группээс хувь хүн эсвэл байгууллагад үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл өгөх;
  • Захиалагч, нийлүүлэгч, гэрээт байгууллага эсвэл ажилтны байр сууринаас бизнесийн харилцаа тогтоох, бэхжүүлэх;
  • CIMIC-ийг үйлчилгээ үзүүлэхэд туслах эсвэл CIMIC-ийн үйлчилгээг сайжруулах, ямар үйлчилгээг илүү сонирхож байгааг судалж ойлгоход туслах; ба
  • Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх.

CIMIC хувийн мэдээлэл цуглуулж болох тохиолдол:

  • Ажилтан, туслан гүйцэтгэгчийг ажилд авах, ажил гүйцэтгүүлэх үед;
  • Гуравдагч талын ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчийн үйлчилгээг авах үед;
  • Захиалагч эсвэл үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх үед;
  • Хуулиар шаардсан үед;
  • Төрийн тодорхой байгууллагатай харилцах үед;
  • CIMIC-ийн вэб хуудсыг үзэж буй хүмүүс нэр, имэйл хаяг гэх мэт хувийн мэдээллээ оруулах үед; ба
  • Аюулгүй ажиллагааны болон байгаль орчны хяналт, шинжилгээ хийх үед (үүнд дүрс бичлэг болон радио холбоо ашиглан хийх хяналт шинжилгээ хамаарна).

Дараах хувийн мэдээллийг цуглуулж болно:

  • Нэр, шуудангийн хаяг, имэйл хаяг, утасны дугаар, нас, хүйс зэрэг хувийн мэдээлэл;
  • Ажилтан, түүний дотор захирал, албан тушаалтанд хамаарах хүний нөөцийн мэдээлэл;
  • CIMIC-ийн байр эсвэл төслийн талбайд ирсэн хүмүүсийн мэдээлэл;
  • Хувийн ур чадвар, ажлын түүх, туршлага, гүйцэтгэлийн үзүүлэлтүүд, боловсролын зэрэг, мэргэжил, мэргэжлийн байгууллагын гишүүнчлэл, хобби, харьяалал зэрэг мэдээллийг агуулсан ажил горилогчийн анкет;
  • Ажил байдлын болон хувь хүний зан чанарын тодорхойлолт гаргасан хүмүүсийн мэдээлэл;
  • CIMIC Группийг үйл ажиллагаа явуулахад туслах зорилгоор, үүний дотор ажилтныг сонгон шалгаруулж авах явцад тавьсан асуултын хариулт; ба
  • Илэрхийлсэн эсвэл илэрхийлээгүй сонирхол. Тухайлбал тодорхой хөрөнгө оруулагч, эсвэл сурталчилгааны материал хүлээж авах сонирхол.

Хувийн мэдээллийг амаар, бичгээр, утсаар, имэйлээр, CIMIC-ийн вэб хуудсаар болон мэдээлэл харилцааны бусад аргаар цуглуулж болно.

Тухайн хувь хүн өөрийн хувийн мэдээллээ гуравдагч этгээдээс авахыг CIMIC-т зөвшөөрсөн, эсвэл тухайн хувь хүний хувийн мэдээллийг гуравдагч этгээдээс авахыг CIMIC-т хуулиар зөвшөөрсөн, эсвэл хувийн мэдээллийг шууд цуглуулах нь зохисгүй эсвэл үндэслэлгүйд тооцогдохоос бусад тохиолдолд CIMIC нь хувь хүний мэдээллийг тухайн хувь хүнээс шууд авдаг.

CIMIC нь хувийн мэдээллийг хувь хүний зөвшөөрлөөр шууд авдаг ба хуулиар шаардсан, эрх олгосон, зөвшөөрсөн үед гуравдагч этгээдээс мэдээлэл авдаг.

Бизнесийн үйл ажиллагаа явуулах үед хувийн мэдээллийг гуравдагч этгээдээс авах, тэдэнд задруулах тохиолдол гардаг. Тухайлбал хувь хүний боловсрол, мэргэжил, мэргэшлийн тухай мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд өгсөн эсэхийг шалгах, зарим тохиолдолд хашиж буй албан тушаалын онцлогоос хамааран эрүүл мэнд, зээлийн түүх, гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг шалгах ажиллагаа явуулж болно.

Хувь хүн CIMIC-тэй харьцах, хэлцэл хийх үед хуулийн дагуу болон боломжтой тохиолдолд хуурамч эсвэл нууц нэр ашиглах зэргээр хувийн мэдээллээ нууцалж болно. Гэвч ихэнх тохиолдолд хувийн мэдээллээ өгөөгүй хувь хүнтэй CIMIC бизнес хийдэггүй буюу түүнд үйлчилгээ үзүүлдэггүй.

2. Хувийн мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах, задруулах зорилго

Хувийн мэдээллийг дээр дурдсан бизнесийн болон захиргааны шаардлагаар CIMIC-ийн системд хадгалах ба анх цуглуулсан эсвэл холбогдох зорилгоор ашиглах буюу задруулж болно. Нууц буюу хувийн нууц мэдээллийг анх цуглуулсан зорилготой шууд холбоотой зорилгоор задруулна.

CIMIC Группийн харьяа компаниуд хоорондоо хувийн мэдээллийг задруулж болох бөгөөд ингэхдээ тухайн мэдээллийг анх цуглуулсан компанийн ашиглах зорилготой ижил зорилгоор ашиглана.

Түүнчлэн CIMIC нь бизнесийн үйл ажиллагаатай холбоотойгоор хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэгч гуравдагч этгээд, бизнесийн түнш, үүний дотор хамтарсан компани болон хамтрагч нарт задруулах шаардлага гарч болно. Тэдгээр гуравдагч этгээд нь дотоодод эсвэл гадаад улсад байрлаж болно.

3. Австралиас бусад улсад мэдээлэл задруулах

Дээр дурдсанчлан CIMIC нь зарим тохиолдолд хувийн мэдээллийг Австралиас бусад улсад байрлах байгууллага, үүний дотор өөрийн харьяа компани, үйлчилгээ үзүүлэгч гуравдагч тал, бизнесийн хамтрагчид задруулж болно.

CIMIC зөвшөөрлийн дагуу хувийн мэдээллийг Австралиас гадагш дамжуулахаас өмнө Хувийн мэдээлэл, нууцын тухай хуульд заасан мэдээллийг хамгаалах арга хэмжээг авна. Хувийн мэдээллийг гадны улсад задруулах тохиолдолд мэдээлэл хүлээн авагч тал хувийн мэдээллийг Хувийн мэдээлэл, нууцын тухай хуульд нийцүүлэн ашиглахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

CIMIC нь олон бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг. Хувийн мэдээллийг задруулж болох салбар компаниуд нь Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Хонконг, Сингапур, Энэтхэг, Индонез, Малайз, Филиппин, Өмнөд Африк, Өмнөд ба Хойд Америкт байрлана.

CIMIC нь хувийн мэдээллийг дараах тохиолдолд ашиглаж эсвэл (гадны улсад задруулах багтана) задруулж болно:

  • Хувь хүн зөвшөөрсөн тохиолдолд;
  • Хуулиар шаардсан, эрх олгосон, зөвшөөрсөн үед; эсвэл
  • Тухайн хувь хүнийг төлөөлөх хүнд.

CIMIC нь хуулийг сахин биелүүлэхийн тулд эсвэл нөлөөлж болзошгүй зүй бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шалгах, зөрчлийг арилгах зорилгоор задруулах шаардлагатай гэж үзэх тохиолдолд хуулиар шаардсаны дагуу аливаа этгээдэд, ялангуяа төрийн эрх бүхий байгууллагад задруулж болно.

4. Нууцыг хадгалах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах

CIMIC нь:

  • CIMIC-т өгсөн бүхий л хувийн мэдээллийг хамгаалах;
  • Хувийн мэдээллийн нууцыг хадгалж, аюулгүй байлгах; ба
  • Хувийн нууцад хүндэтгэлтэй хандах, хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй.

Хувийн мэдээллийг буруугаар ашиглах, хөндлөнгөөс авахыг оролдох, зөвшөөрөлгүй ашиглах, дур мэдэн засварлах буюу задруулах, компьютерийн вирус болон хохирол учруулах бусад эх үүсвэрээр дамжуулан алдахаас сэргийлэн биет болон цахим хэлбэрээр, мөн журмаар хамгаалдаг. Хувийн мэдээллийг үзэх, ашиглах эрх нь зөвхөн тухайн мэдээллийг мэдэх шаардлагатай ажилтан, хамтарсан компанийн түнш, салбар компани болон гуравдагч талаар хязгаарлагдана.

5. Хувийн мэдээллийг үзэх, засах

Ихэнх тохиолдолд CIMIC нь компанид хадгалагдаж байгаа ажилтны хувийн мэдээллийг тэдний хүсэлтийн дагуу гаргаж өгдөг. Хувийн мэдээлэлтэй танилцах хүсэлтийг хэдийд ч гаргаж болно. Хуулиар эсвэл компанийн шаардлагаар хориглосноос бусад тохиолдолд CIMIC нь тухайн хүсэлтэд боломжтой хугацаанд, хүссэн хэлбэрээр хариу өгнө. Зарим тохиолдолд мэдээллийг ашиглуулахдаа тодорхой хэмжээний төлбөр авдаг.

Хувийн мэдээллийг ашиглах, хуваалцахаас өмнө тухайн мэдээлэл нь үнэн зөв, бүрэн гүйцэд, шинэчлэгдсэн, тухайн хүнд хамаарах бөгөөд төөрөгдүүлээгүй байх нөхцөлийг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг авна.

Хувь хүн CIMIC-т хадгалагдаж байгаа хувийн мэдээлэл нь буруу, төөрөгдүүлсэн байна гэж үзвэл тухайн мэдээллийг засах эсвэл нэмж мэдээлэл оруулах хүсэлт гаргаж болно. CIMIC санал нийлэх тохиолдолд тухайн өөрчлөлтийг хийнэ. CIMIC санал нийлэхгүй тохиолдолд хувь хүнд мэдэгдэж, тухайн мэдээллийн үнэн зөв байдлын талаар маргаан гарсан тухай тэмдэглэл хийж хадгална.

Хувийн мэдээлэл өөрчлөгдөх эсвэл CIMIC-т хадгалагдаж байгаа мэдээлэл үнэн зөв бус, дутуу байна гэж үзэх тохиолдолд ажилтан хувийн мэдээлэл хариуцсан ажилтанд хандана.

6. Хувийн мэдээллийн талаар холбоо барих хаяг

И-мэйлээр хандах тохиолдолд
privacyofficer@cimic.com.au

Шуудангаар хандах тохиолдолд
The Privacy Officer, Level 25, 177 Pacific Highway, North Sydney NSW 2060 Australia

CIMIC нь хувийн мэдээллийг засах эсвэл нэмэлт мэдээлэл оруулах тухай хүсэлтийн хариуг боломжтой хугацаанд багтаан өгнө.

7. Хувийн мэдээллийг устгах, арилгах

Хувийн мэдээлэл агуулсан баримт бичгийг архивлах, устгах ажлыг албан хэрэг хөтлөлтийн бодлогоор зохицуулдаг.

Шаардлагагүй мэдээлэл ирүүлсэн тохиолдолд хувийн мэдээллийг устгах, арилгах арга хэмжээ авна. 

8. Күүки ашиглах 

Күүки гэдэг нь вэбсайт, түүний дотор CIMIC-ийн вэбсайтад хандах үед компьютер эсвэл хөдөлгөөнт утас, төхөөрөмжид суудаг жижиг текст файл юм. Вэбсайтыг ажиллуулах, илүү түргэн ажиллуулах, эсвэл тухайн вэбсайтыг эзэмшигч болон гуравдагч этгээдэд мэдээлэл өгөх зорилгоор күүкиг их ашигладаг.

Вэбсайт нь күүкины тусламжтайгаар компьютер, хөдөлгөөнт төхөөрөмжийг танина. Күүки нь хувь хүнийг танихгүй боловч интернетэд холбогдсон компьютер, хөдөлгөөнт төхөөрөмжийг таньдаг тул хувь хүний интернетийн хэрэглээний тухай мэдээллийг цуглуулахад ашиглаж болно. Күүки нь хувь хүний компьютер, хөдөлгөөнт төхөөрөмжид хадгалагдаж байгаа аливаа мэдээлэлд нэвтрэх боломжийг олгодоггүй.

Күүкиг:

  • CIMIC-ийн вэбсайтад зочилсон хүмүүсийн тоо, газарзүйн байршлыг тогтоох, вэбсайтыг хэрхэн ашиглаж байгаа, ялангуяа ямар хуудсыг үзэж байгааг тодорхойлох зорилгоор ашиглана. Үүний тусламжтайгаар CIMIC-ийн вэбсайт, үйлчилгээг сайжруулах боломжтой;
  • Боломжтой тохиолдолд системийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор IP хаяг, үйлдлийн систем, браузерийн төрөл зэрэг компьютер, хөдөлгөөнт төхөөрөмжтэй холбоотой мэдээллийг цуглуулахад ашиглана.

Күүки ашиглан цуглуулсан мэдээллийг зөвхөн CIMIC-ийн вэбсайтын үр нөлөөг үнэлэх, хэрэглээг хялбар болгож сайжруулах зорилгоор ашиглана. Хувь хүнийг таних эсвэл зорилтот зар сурталчилгаа илгээх зорилгоор күүкиг ашиглахгүй.

9. Бусад вэбсайттай холбогдох

CIMIC-ийн вэбсайтад бусдын эзэмшил, хяналтад байдаг тексттэй холбогдсон холбоос байдаг. CIMIC нь эдгээр вэбсайтын нууцлалын талаар хариуцлага хүлээдэггүй. Аливаа хувь хүн CIMIC-ийн вэбсайтад нэвтэрч эсвэл ашиглаж байгаа нь энэхүү бодлого (шаардлагатай үед нэмэлт өөрчлөлт оруулсан)-д тодорхойлсон хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулах зөвшөөрөл өгсөн болохыг илэрхийлнэ.

10. САНАЛ ГОМДОЛ

Хувийн мэдээлэл ашиглахтай холбоотой асууж лавлах эсвэл санал, гомдол гаргахыг хүсвэл эсвэл CIMIC буюу түүний харьяа компани Хувийн мэдээлэл, нууцын тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй эсвэл энэхүү бодлогыг зөрчиж байна гэж үзвэл ажилтан CIMIC-ийн хувийн мэдээлэл хариуцсан ажилтанд бичгээр (дээр бичсэн холбоо барих хаягаар) гомдол гаргах шаардлагатай.

CIMIC гомдлыг хянаж үзээд аль болох түргэн хугацаанд, тухайн санал, гомдлыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хариу өгнө.

CIMIC-ээс өгсөн хариу хангалтгүй гэж үзэх тохиолдолд Австралийн Мэдээллийн Хороонд хандаж болно. CIMIC-т бичгээр гаргаж, (30 хоногийн хугацаанд) шийдвэрлүүлж чадаагүй гомдлыг л Австралийн Мэдээллийн Хороо хянаж шалгана.

11. БОДЛОГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Эзэмшигч: CIMIC Группийн Хуулийн ерөнхий зөвлөх
Баталсан: CIMIC Группийн ТУЗ-ын дарга, Гүйцэтгэх захирал
Хүчин төгөлдөр болсон огноо: 2015 оны 8 сарын 10-ны өдөр батлагдсан, 2016 оны 10 сарын 18-ны өдөр шинэчилсэн

Жич: CIMIC Групп нь хувийн мэдээлэл ашиглахтай холбогдуулан мөрдөх дүрэм журам, өөрчлөлтийг тусгах үүднээс энэхүү Бодлогыг хянаж, шинэчилж байна. CIMIC Группийн вэб хуудсанд энэхүү бодлогын шинэчлэгдсэн хувилбарыг байршуулах замаар CIMIC Групп нь өөрчлөлтийг мэдэгдэнэ.