Англо Американ компани нүүрсний үйлдвэрлэлээр Австралид хоёрдугаарт, экспортын металлургийн нүүрсний үйлдвэрлэлээр дэлхийд гуравт ордог.

Тийсс тус компанийн Доосон уурхайд олон жил ажилласан арвин туршлагатай бөгөөд анх 1962 онд тухайн үед Моура хэмээн нэрлэгдэж байсан уурхайг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн анхны хамтарсан компанийн бүрэлдэхүүнд багтаж байв. Тийсс энэхүү уурхайгаас Куинслэндийн өндөр чанарын коксжих нүүрсийг Япон руу экспортолж эхэлсэн.

2005 онд Англо Көүл компани 346 сая долларын өртөгтэй Доосон төслийг хэрэгжүүлэхээр Тийсс Сэджман хамтарсан компанитай түншлэл үүсгэсэн бөгөөд энэ төслийн гэрээ нь тухайн үедээ Австралийн нүүрсний салбарт хамгийн томд тооцогдох, зураг төсөл, барилгын ажлын гэрээ болсон юм. Энэхүү нүсэр том өргөтгөл, сайжруулалтын төсөл нь салбартаа шинэ жишиг тогтоосон бөгөөд бид Австралид нүүрс угаах, баяжуулах хамгийн том үйлдвэр (НУБҮ)-ийн зураг төслийг гаргаж, барьж байгуулан, ашиглалтад хүлээлгэн өгсөн болно.

Тийсс 2015 оны 2-р сард Доосон уурхайд дахин ажиллаж эхэлсэн бөгөөд одоо Доосон өмнөд ордын ил уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэж байна.

Тус уурхайгаас коксжих, хагас зөөлөн коксжих, эрчим хүчний нүүрс олборлодог.