Тийсс компани нийлүүлэгчиддээ Төлбөрийг шуурхай төлөх тусгай хөтөлбөрийг санал болгон хэрэгжүүлж байна. Энэ нь нийлүүлэгчдийн бэлэн мөнгөний урсгалыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр бөгөөд нийлүүлэгч нь бага хэмжээний хөнгөлөлт үзүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд бид төлбөрийг шуурхай буюу ойролцоогоор ажлын 10 хоногт багтаан хийх нөхцөлтэй юм.

Хөтөлбөрийн тухай

Энэхүү хөтөлбөр нь нийлүүлэгчдийн бэлэн мөнгөний урсгалыг сайжруулахад чиглэсэн шийдэл бөгөөд нийлүүлэгч нь бага хэмжээний хөнгөлөлт үзүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд Тийссийн баталсан бүх нэхэмжлэлийг шуурхай төлж барагдуулах нөхцөлтэй юм. Бид санхүүгийн хамтрагч байгууллагаар дамжуулан төлбөрийг шуурхай хийх болно. Хөтөлбөрт хамрагдахад үнэ төлбөргүй бөгөөд урьдчилан тохиролцсон шимтгэлээс өөр зардал гарахгүй болно. Бидний шийдэл та бүхний бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эргэлтийн хөрөнгийн шаардлагатай хэмжээг бууруулж, бизнестээ дахин хөрөнгө оруулах боломжийг олгоно.

Тус хөтөлбөр танд болон танай бизнест ямар үр өгөөжтэй, ач холбогдолтой болохыг энэхүү 2-минутын видеоноос үзээрэй.

Хөтөлбөрийн давуу тал

  • Хөтөлбөрт хамрагдахад үнэ төлбөргүй: Үйлчилгээний болон үйл ажиллагааны бусад төлбөр хураамж авахгүй. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд, нэхэмжилсэн үнийн дүнгийн багахан хувьтай тэнцэхүйц шимтгэлийг суутган тооцох болно
  • Хөтөлбөрт хамрагдахад хялбар: Төлбөрийг ойролцоогоор ажлын 10 хоногт багтаан төлнө. Хөтөлбөрийн хүрээнд төлбөр богино хугацаанд төлөгдсөнөөр нийлүүлэгчийн зээлийн дарамт багасах төдийгүй, төлбөрийн баталгаа хангагдаж, төлбөрийн нэхэмжлэлийн баталгаажуулалт шуурхай болно
  • Хямд санхүүжилт: Энэхүү хөтөлбөр нь Тийссийн толгой компани (Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй CIMIC Групп)-ийн зээлжих зэрэглэлд тулгуурладаг бөгөөд санхүүжилтийн бусад хэлбэрүүдээс хямд юм
  • Барьцаа баталгаа шаардахгүй: Хөтөлбөрийн дагуу төлбөр шуурхай төлөгдсөнөөр нийлүүлэгч байгууллагын зээлийн хэмжээ буурна. Энэ нь зээл болон өр төлбөрийн алинд ч тооцогдохгүй тул тухайн нийлүүлэгчийн тайлан тэнцлийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ
  • Бэлэн мөнгөний урсгал нэмэгдэнэ: Нэхэмжлэлийн төлбөрийг шуурхай төлж барагдуулах нь нийлүүлэгчийн бэлэн мөнгөний урсгалыг сайжруулаад зогсохгүй бусад төрлийн санхүүжилтийн хэрэгцээг багасгана
  • Тайлан тэнцлийн үзүүлэлт сайжирна: Төлбөрийг шуурхай төлж барагдуулснаар зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрийн үлдэгдэл багасахаас гадна эргэлтийн хөрөнгийн харьцаа сайжирч, хөрвөх чадварын эрсдэл буурна. Тайлан тэнцлийн үзүүлэлт сайн байх нь оролцогч талуудад тайлагнахад тустай
  • Хэджинг буюу валютын ханшийн эрсдэлээс хамгаална: Төлбөрийг нийлүүлэгчийн хүссэн валютаас бусад валютаар шуурхай төлж барагдуулсан тохиолдолд энэ нь валютын ханшийн хэлбэлзлээс үүсэх нөлөөллийг бууруулах боломжийг олгоно.

Дараагийн алхам

Нийлүүлэгчдэд төлбөрийг шуурхай төлөх хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл Тийссийн холбогдох ажилтантай эсвэл earlypayment@thiess.com​ цахим шуудангаар холбогдоно уу.