Компанийн засаглал

Тийссийн үйл ажиллагааны үндсэн тулгуур нь компанийн засаглал юм.

 

Хариуцлагатай, тогтвортой өсөлтийг хангах зорилгоор бид цомхон бөгөөд уян хатан бүтцийг стратегийн зорилтуудтай хослуулдаг. Түүнчлэн бид компанийн засаглалын хүрээнд хариуцлагыг тогтоон, хяналт, удирдамжаар хангахад шаардагдах зохистой бүтцийг бий болгон ажиллаж байна.

Тийсс нь CIMIC Групп Лимитэд компанийн салбар компани бөгөөд толгой компанийн санхүүгийн зорилт болон компанийн засаглалын зааварчилгааг мөрдлөг болгодог юм. Эдгээр зааварчилгаа нь захиалагчид, оролцогч талууд болон ажилтнуудтай бат бөх харилцаа тогтоож, тэдний итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй компанийн өсөлт, амжилтын гол түлхүүр болдог.

Ёс зүйн дүрэм

Ёс зүйн Дүрэм-д компанийн бүхий л ажилтны дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон болно.

Жилийн тайлан

Жилийн тайлан-д CIMIC Группийн бүх салбар компаниудын ашиг орлогыг тусгадаг.

Ёс зүйн санал, хүсэлт хүлээн авах шууд утас

Ажилтан, туслан гүйцэтгэгч, хамтран ажилладаг түншүүд ёс зүйд үл нийцэх асуудалтай тулгарах тохиолдолд мэдээлэх, асууж зөвлөлдөхийг бид дэмждэг. Үнэн зөвөөр мэдээлэх, саналаа илэрхийлэхийг CIMIC Групп дэмжинэ.

Зарим тохиолдолд ажилтан ёс зүйтэй холбоотой асуулт, санал гомдлын талаар удирдлагадаа хандахын оронд бусад хүнтэй зөвлөлдөхийг илүүд үздэг. Ажилтан, туслан гүйцэтгэгч, түншүүдийн хэн нь ч CIMIC Группийн Ёсзүйн санал хүсэлт хүлээн авах шууд утсанд холбогдож ёс зүйтэй холбоотой санал хүсэлтээ шударгаар илэрхийлж, мэдээллийг шалгуулах эрхтэй бөгөөд, ингэхдээ хувийн мэдээллээ нууцлах боломжтой. 

Ёсзүйтэй холбоотой асуудал мөн эсэхэд эргэлзэх тохиолдолд ажилтан, туслан гүйцэтгэгч, түнш байгууллага энэхүү утсаар холбогдож зөвлөгөө авч болно. Ёс зүйн санал хүсэлт хүлээн авах шууд утасны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ёсз үйн санал хүсэлт хүлээн авах шууд утсанд онлайнаар, шуудангаар эсвэл факсаар дамжуулан холбогдох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг Stopline вэб хуудас-аас үзнэ үү.

Орчин цагийн боолчлолыг үл тэвчих

Бид компанийн бүх ажилтан, түүнчлэн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд оролцдог байгууллагуудын ажилтнууд болон бидний үйл ажиллагаа явуулдаг орон нутгуудад бидэнтэй хамтран ажилладаг хүмүүсийн эрхийг дээдлэн хүндэлдэг. 

Орчин цагийн боолчлолын бүх хэлбэрүүд тухайлбал өрийн боолчлол, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, албадан хөдөлмөр эрхлэлт, эмзэг бүлгийнхэн илүүтэй өртдөг хүний наймааг бид үл тэвчинэ. 

Эрсдэлийг бууруулах 

Бид дэг журам, сахилга батыг хангасан арга барилаар орчин цагийн боолчлолын эрсдэлийг үнэлж, шийдвэрлэхийн тулд нэгдсэн засаглал, нийцэл, худалдан авалт, ажилтнуудад дэмжлэг үзүүлэх системийн бүтэц зэргийг стратегийн давуу талаа болгон ашигладаг.

Компанийн Орчин цагийн боолчлолын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний тайлан-д орчин цагийн боолчлолын эрсдэлийг хэрхэн тодорхойлж, бууруулж, урьдчилан сэргийлсэн, мөн учирч болзошгүй нөлөөллүүдийг хэрхэн засаж залруулсан талаар тусгадаг. 2020 оны 1 сарын 1-ээс 2020 оны 12 сарын 1 хүртэлх тайлант хугацаанд Тийсс компани нь 100 хувь CIMIC Группийн охин компани байсан бөгөөд тус Группийн “Орчин цагийн боолчлолын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний хамтарсан тайлан”-г нэгдсэн журмаар гаргасан.

Энэхүү тайланд бидний зүгээс өнгөрсөн онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд тухайлбал Хүний эрхэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, нийцлийн аудит, бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулах үйл явц болон тухайн онд тасралтгүй сайжруулах үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй тусгасан. Тус тайланг Австрали Улсад 2018 онд батлагдсан “Орчин цагийн боолчлолтой тэмцэх тухай хууль”-ийн шаардлагад нийцүүлэн боловсруулсан.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm