Гүйцэтгэх удирдлагын баг

Манай Гүйцэтгэх Удирдлагын Баг нь дэлхийн олон бүс нутагт амжилттайгаар өсөн тэлж байгаа энэхүү бизнесийг удирдан чиглүүлэх олон талын баттай мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүсээс бүрддэг.

 

Эдгээр хүмүүсийн удирдлага дор бид тавьсан бүх зорилтуудаа хэрэгжүүлж, шилдэг үйлчилгээ үзүүлж ажилладаг.

  • Douglas Thompson

    Ерөнхий Захирал
    Даглас Томпсон нь 2017 оны 8-р сард СIMIC Группийн Олборлолт, Эрдэс боловсруулалтын үйл ажиллагаа хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирлаар томилогдсон юм. Тэрээр СIMIC Группийн харьяа компани болох Тийсс, Сэджмэн компаниудыг удирдан ажилладаг. Даглас нь Куинслэнд муж болон Папуа Шинэ Гвиней, Шинэ Зеланд улсад CPB Contractors компанийн явуулж байгаа үйл ажиллагааг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежерээр ажиллаж тэдгээр бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагааны цаашдын өсөлт хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсний дараа Тийсс компанид дахин томилогдсон юм. Тэрээр Австрали, Номхон далайн бүсэд Тийссийн явуулж байгаа үйл ажиллагааг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежерээр ажиллаж байснаас гадна олон улсад нүүрсний болон хүдрийн уурхайн төслүүдэд 20 гаруй жил ажилласан туршлагатай. Даглас нь захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд үйл ажиллагааны чанар, дотоод нөөцийг чадавхжуулан хөгжүүлэхэд анхаарч ажилласнаар салбартаа ихээхэн нэр хүндтэй болсон нэгэн билээ. Үүнээс өмнө Австралид болон олон улсад томоохон уурхайн төслүүдэд, тухайлбал Өмнөд Африкийн Гоулд Фийлдс Лимитэд компанид, удирдах албан тушаал хашиж байсан тул үйл ажиллагааны удирдлагын бүхий л хүрээ үүний дотор том хэмжээтэй уурхайн өргөтгөлийн ажлын талаар гүнзгий мэдлэгтэй болсон. Даглас нь уул уурхайн салбарт олон жил ажиллаж байгаа нэгэн бөгөөд тус салбарыг хөгжүүлэх, салбарын тогтвортой байдлыг хангах хүсэл, зорилготой ажилладаг. Тэрээр Куинслэндийн эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн, мөн Австралийн уул уурхай, металлургийн хүрээлэн (AusIMM)-ийн гишүүн юм. Даглас нь инженерийн шинжлэх ухааны бакалаврын болон механик инженерийн дипломын сургалтыг дүүргэснээс гадна Кэмбрижийн Их сургууль, Витватерсрандын Их сургуулийн “Гүйцэтгэх удирдлагыг хөгжүүлэх олон улсын хөтөлбөрүүд”-ийг тус тус амжилттай дүүргэсэн.
  • Craig Morton

    Санхүү хариуцсан захирал
    Крэйг бол мэргэшсэн нягтлан бодох бүртгэл, гэрээ хэлэлцээрийн чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай нэгэн. Тэрээр Австрали, Шинэ Зеландын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Австралийн Удирдлагын институт (AICD)-ийн гишүүн. Мөн Куинслэндийн Технологийн Их Сургуульд суралцаж бизнесийн бакалавр зэрэг эзэмшсэн бөгөөд Австралийн Олон улсын удирдлагын институтын курс, Вартон сургуулийн Санхүүгийн удирдах ажилтны курсыг тус тус дүүргэсэн юм. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд Крэйг удирдах олон албан тушаалд томилогдон ажилласан, тухайлбал инженерчлэл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын үйлчилгээ үзүүлдэг томоохон компанид Ази, Номхон далай болон Африк тив дэх үйл ажиллагааны Санхүүгийн захирлаар ажиллаж байсан. Тийсст ажиллах хугацаандаа тэрээр санхүү, гэрээ, үйл ажиллагааны чиглэлээр удирдах албан тушаалуудыг хашиж байсан. Тухайлбал Машин техник, тоног төхөөрөмж хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежер, мөн Австрали дах Тийссийн Уул уурхайн үйл ажиллагааны Санхүү болон гэрээний асуудал хариуцсан Ерөнхий менежерээр тус тус ажиллаж байсан. Крэйг 2016 оноос хойш Тийс компанийн Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байгаагийн зэрэгцээ CIMIC Группийн харьяанд байдаг, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Тийсс, Флийтко, Сэджмэн компаниудын санхүүгийн асуудлыг удирдан чиглүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Тэрээр манлайлах ур чадвар, арилжааны нарийн арга ухаантай, бизнесийн үр дүнг сайжруулахын тулд гэрээ хэлцэл болон үйл ажиллагааны хөтлөгч хүчин зүйлсийн уялдаа холбоог хангаж ажиллах туршлагатай гэдгээрээ танигдсан хүн юм.
  • Trish Russell

    Хуулийн Ерөнхий Зөвлөх
    Триш уул уурхай, барилга угсралтын салбарт 20 гаруй жил хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай хуульч юм. Тэрээр Тийсс компанид 2005 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос хойш компанийн нарийн бичгийн дарга, хуулийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байна. Компанийн хуулийн хэлтсийг удирдахын зэрэгцээ бизнесийн хүрээнд хууль, ёс зүй, нийцлийг хангахтай холбоотой асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үүрэгтэй ажилладаг. Куинслэндын Технологийн их сургуульд суралцан хуульч мэргэжлийг эзэмшсэн бөгөөд Австрали, Ирланд зэрэг улсын хуулийн шилдэг фирмүүд болох Маллесонс, Пинсент Масонс-д ажиллаж байснаас гадна Австралийн Холбооны Шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр харилцаанд суурилсан аргыг гол зарчмаа болгохын зэрэгцээ шударга ёсыг баримталж, онцгой үр дүнд хүрч ажилладаг туршлагатай мэргэжилтэн билээ.
  • Shaun Newberry

    Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер
    Шоон 2020 оны 9 сард Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежерээр томилогдсон бөгөөд уул уурхайн салбарт даруй 25 жил ажиллахдаа уул уурхайн олборлолт, технологи болон инноваци, төслийн гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан нэгэн юм. Тэрээр Тийссийн техникийн үйлчилгээний багийг удирдан ажиллах хугацаандаа техникийн болон бизнесийн төлөвлөлтийг стандартчилах ажлыг амжилттай гүйцэтгэж, шинэ төсөл болон тендерт оролцох үйл ажиллагааны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж, процесс болон тогтолцооны оновчтой хувилбарыг хэрэгжүүлж, бизнесийн болон багийн түвшний гүйцэтгэлийн үр дүнг нэмэгдүүлж чадсан нэгэн билээ. Мөн ажилтнуудаа ихэд анхаардаг удирдагч бөгөөд тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал нь бизнесийн амжилтын салшгүй хэсэг гэж үздэг. Төслийн гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгахын тулд захиалагчидтай үр дүнтэй харилцаа тогтоож, хамтын ажиллагааг бэхжүүлэн ажилладаг. Тэрээр Витуотэрсрэндын Их Сургуулийн Уул уурхайн инженерийн баклаврын зэрэгтэй төдийгүй Кэйп Таун Их Сургуульд Менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, АНУ-ын Нортуэстэрн Их Сургуулийн Кэллогг Менежментийн факультетын Ахисан түвшний удирдлагын хөгжлийн хөтөлбөрийг дүүргэсэн юм
  • Cluny Randell

    Индонез болон Монголын бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер
    Клуни нь 2018 оны 3 сараас Тийсс компанид ажиллаж эхэлсэн бөгөөд тэрээр Индонез болон Монголын бүс нутгийн үйл ажиллагаа, стратеги төлөвлөлтийг хариуцан ажилладаг. Тэрээр дэлхийн 5 тивийн бүс нутгуудад уул уурхай, барилга угсралтын салбарт 25 жил ажиллаж, дэлхийд зөвшөөрөгдөх мэдлэг чадвар, арвин туршлага хуримтлуулсан шилдэг удирдагч юм. Оролцогч талуудын хүртэх үр өгөөжийг дээд зэргээр ханган ажилласан түүний амжилт нь үйл ажиллагааг удирдан чиглүүлэх туршлага, дэлхийн зах зээлийн талаарх гүн гүнзгий мэдлэг, арилжааны нарийн арга ухаан, овсгоо самбаатай нь салшгүй холбоотой. Тэрээр зах зээлийн бодлогыг урт хугацааны бизнесийн харилцаа руу, баг хамт олонд чиглэсэн бодлогыг оролцоог нэмэгдүүлсэн манлайлал руу хандуулж ажилладаг. Тэрээр Ньюфаундландын Мемориал Их Сургуулийн Иргэний Барилгын инженерийн бакалаврын зэрэгтэй бөгөөд INSEAD болон Колумбын Их Сургуульд Удирдах ажилтны курсийг дүүргэсэн.
  • Даррэлл Вайт

    Америкийн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежер
    Даррэлл нь Америкийн бүс нутагт явуулж буй үйл ажиллагааг хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежерээр 2020 оны 1-р сард томилогдон ажиллаж байна. Иргэний барилга, байгаль орчны менежментийн мэргэшсэн инженер тэрээр уул уурхайн төлөвлөлт, эрдэс баялгийн үйлдвэрлэл, боловсруулалт, баяжуулалтын салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр бүс нутгуудад хэрэгжсэн уул уурхай, дэд бүтцийн төслүүдийг удирдан ажиллаж байсны зэрэгцээ материал зөөж, буулгах үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх, шинэ бүс нутгуудад үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг хариуцан ажиллаж байсан. Чили аялгын испани хэлийг бүрэн эзэмшсэн тэрээр борлуулалт, үйл ажиллагааны чиглэлээр удирдах ажил хийж байсан арвин туршлагатай нэгэн бөгөөд Хойд болон Өмнөд Америк, Австрали, Индонез, Европт олон баг, төсөл удирдан ажиллаж байсан. Гүйцэтгэлийг чанартай, оновчтой байлгахад чиглэсэн шийдвэр гаргалт болон хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ хувь хүмүүс болон баг хамт олныг чадавхжуулахад анхаарч ажилладаг арга барил нь түүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болох амжилтын үндэс суурь болсон. Даррэлл нь Юта мужийн Их Сургууль болон Вэбэр Их Сургуулийн Бакалавр зэрэг эзэмшсэн.
     
  • Abdul Jarrah

    Стратеги, засаглал, шинэчлэлийн асуудал хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер
    Абдул нь Стратеги, засаглал, шинэчлэлийн багийг удирддаг бөгөөд компанийн стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхээс гадна шинэ үйлчилгээг төлөвлөх, зах зээлийн шинэ боломжуудыг ашиглахаар хамтран ажиллах, инновацыг хөгжүүлэх, үйл ажиллагааны хүрээг тэлэх зэрэг чиглэлээр Тийсс компанид дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 18 жилийн өмнө CIMIC Группт ажиллаж эхэлсэн тэрээр энэ хугацаанд удирдах түвшний олон албан тушаал хашиж байсан бөгөөд Тийсс компанид Австрали, Номхон далайн бүс нутаг хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежерээр ажиллахдаа гүйцэтгэлд суурилсан соёлыг хэвшүүлэх, захиалагчидтай урт хугацааны харилцаа тогтоох, бэхжүүлэх ажлыг хийж байсан. Үүнээс өмнө тэрээр Хабтоор Лэйтон Групп Контракторс компанийн Ерөнхий захирал/Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан. Австрали болон бусад улсад томилогдон ажиллах хугацаандаа бизнесийн гэрээ хэлцлүүдийн хяналт зохицуулалт, тухайн үйл ажиллагаа явуулж байгаа улс орны шаардлагын дагуу компанийн засаглалыг хэрэгжүүлэх чиглэлээр өргөн хүрээний туршлага, мэдлэг хуримтлуулсан. Абдул төслийн удирдлага болон хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсны зэрэгцээ байгууллагын болон төслийн хүрээнд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэн ажиллаж байсан туршлагатай нэгэн бөгөөд түүний өргөн хүрээний мэдлэг, чадвар нь Тийсс компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тэрээр Австрали болон АНУ-д шинжлэх ухааны (Иргэний барилгын инженер) бакалавр, магистрын зэрэг хамгаалснаас гадна Эрхзүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг дүүргэсэн.
  • Mark Bartlett

    Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа, Аюулгүй Байдал Хариуцсан Ерөнхий Менежер
    Марк нь барилга угсралт, уул уурхай, эрчим хүч, үйлчилгээний салбарт 25 жил ажилласан, эрүүл мэнд аюулгүй ажиллагааны чиглэлээр стратеги боловсруулах, түүнийг ажлын талбарт хэрэгжүүлэх арвин туршлагатай мэргэжилтэн юм. “Хүн бүр өдөр бүр аюулгүй байх” соёлыг хэвшүүлэхэд манлайлан ажилладгийн хувьд тэрээр осол, гэмтлээс сэргийлэхэд чиглэгдсэн арга хэмжээнүүд болон ажлын орчинд хэвшүүлбэл зохих дадлуудыг тодорхойлохын зэрэгцээ гүйцэтгэх удирдлага, сайтын удирдах ажилтнууд болон гүйцэтгэх ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрийг шинэлэг байдлаар боловсруулж хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагааны хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлж, чиглүүлж ажилладаг. Баг хамт олон, ажилтнуудад бие даан болон хамтарч ажил гүйцэтгэх арга барилаа өөрчлөн сайжруулах боломж олгодог нь түүний удирдах хэв маягийн онцлог юм. Тэрээр Австралийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хорооны эрдэс баялгийн зөвлөлийн гишүүн бөгөөд системийн аюулгүй ажиллагааны зөрчлийг шалгах эрх бүхий үнэмлэхтэй, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн.
  • Anthony De Domenico

    Машин техник хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер
    Антони нь Тийссийн Машин техникийн хэлтсийг удирддаг бөгөөд энэ хэлтэс нь ашиглалтын бүхий л циклийн менежмент, засаглал, төлөвлөлт, найдвартай ажиллагаа, инженерчлэл болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх зэргээр бүх төслүүдийг шийдлээр ханган ажилладаг. Тэрээр 2002 оноос CIMIC Группэд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд удирдах түвшний олон албан тушаал хашсаар ирсэн. Хамгийн сүүлд тэрээр Тийсс компанид Стратеги ба Өсөлтийн хэлтсийг удирдан ажиллаж байхдаа үйл ажиллагааны хүрээг бусад бүс нутгуудад тэлэхэд анхаарч байв. Үүнээс өмнө тэрээр тоног төхөөрөмжийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, Тийссийн харьяаны FleetCo компанийг удирдан, Австрали дах тус компанийн амжилтыг богино хугацаанд ахиулж, бизнесийг бусад бүс нутагт өргөжүүлэх суурийг тавьсан. Антони нь захиалагчдад чанартай үйлчилгээ үзүүлж, төслийг үр өгөөжтэй хэрэгжүүлж чадах өндөр гүйцэтгэлтэй баг хамт олныг амжилттай бүрдүүлж чаддаг гэдгээрээ алдартай нэгэн билээ. Тэрээр уул уурхайн салбарт ажиллаж ирсэн 16 жилийн туршлагаа Австрали болон олон улсад ажиллахдаа хуримтлуулсан стратегийн туршлагатай хослуулан ажилладаг. Антони нь Механик инженерийн бакалаврын зэрэг, бизнесийн удирдлагын чиглэлээр магистр зэрэгтэй.
  • Clinton Gill

    Хүний нөөц, чадавхжуулалт, мэдээлэл харилцаа хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежерийн үүрэг гүйцэтгэгч
    Клинтон нь 2020 оны 3 сард Хүний нөөц, чадавхжуулалт, мэдээлэл харилцаа хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. Тэрээр Тийсс компанид ажиллах хугацаандаа удирдах түвшний олон алба хашиж байсан бөгөөд хамгийн сүүлд Нийт салбар компанийн Хүний нөөц, чадавхжуулалтын асуудал хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байв. Хүний нөөцийн болон онцгой чадавхийн менежментийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай ажилтны хувьд тэрээр оролцоог хангасан, бүтээлч ажиллах хүчнийг бүрдүүлэхийг эрхэмлэдэг нэгэн. Мөн тэрээр захиалагчдын болон төслүүдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ажилладаг шилдэг мэргэжилтэн бөгөөд түүний энэхүү чадвар нь хүний нөөцийн салбар, тухайлбал хөдөлмөрийн харилцаа, цалин урамшуулал, гүйцэтгэлийн менежмент, хүний нөөцийн бүрдүүлэлт, онцгой чадавхийн хөгжүүлэлтийн талаар хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгт тулгуурласан байдаг. Клинтон нь ажил мэргэжилдээ өсөж хөгжих боломжийг бий болгож, ажилтнуудыг чадавхжуулах замаар байгууллагын үр өгөөжийг дээд зэргээр хангахад анхаарч ажилладаг. Тэрээр Грифитийн Их Сургуулийн Худалдаа (Хөдөлмөрийн харилцаа/Хүний нөөцийн менежмент)-ны болон Зан төлөв (Хувь хүмүүс хоорондын харилцаа/Бүлгийн харилцан дэмжлэг) судлалын бакалаврын зэргийг тус тус эзэмшсэн.
  • Grant Adams

    Техникийн үйлчилгээ хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер (үүрэг гүйцэтгэгч)
    Грант нь 2020 оны 9-р сард Техникийн үйлчилгээ хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тэрээр олон улсын уул уурхайн салбарт инженерчлэлийн чиглэлээр 25 жил ажилласан туршлагатай. Тийсс компанид ажиллах хугацаандаа хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд хамгийн сүүлд Тендерийн асуудал хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж байв. Уул уурхайн төлөвлөлт, геологи, геотехник, гидрологи, маркшейдер, уурхайн үргэлжлэх хугацааг оновчлох судалгаа зэрэг чиглэлээр техникийн хяналт хийдэг байсан тул тэрээр уурхайн үйл ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд техникийн гүйцэтгэл сайн байх нь чухал гэж үздэг. Түүний бусадтай хамтран ажиллах чадвар, техникийн мэдлэг, ур чадвар өндөр бөгөөд тэрээр захиалагчийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй, шилдэг дадлыг нэвтрүүлэх, техникийн шинэлэг шийдлийг хөгжүүлэхэд багийн гишүүдээ дэмжин ажилладаг. Тэрээр үйл ажиллагааны болон удирдах чадавхдаа тулгуурлан, захиалагчдад болон тэдний үйл ажиллагаанд тодорхой байдлыг бий болгох шинэ боломжуудыг нээх, оновчтой шийдэл боловсруулах чиглэлээр үйл ажиллагааны бүс нутгууд дах багуудтай хамтран ажиллаж байна. Грант нь Жэймс Күүкийн Их сургуулийг Иргэний барилга байгууламжийн инженерээр бакалавр зэрэгтэй төгссөн.
    [Read More Summary]
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm