90-ээд оны өсөлт

1990

Баруун тойрог зам

Тийсс иргэний барилгын салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, олон километр зам, гүүр, томоохон дэд бүтцийн байгууламжуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсний дотор Викториа мужийн Баруун тойрог замын барилгын ажил багтана. Гурван эгнээтэй, хоёр урсгалтай энэхүү хурдны зам нь Австралид анх удаа дахин боловсруулсан бетоноор суурийг нь тавьсан томоохон хурдны зам юм.


1990

Литтл мэнли пойнт

Литтл Мэнли Пойнт хийн үйлдвэрийн талбайг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус талбай нийтийн эзэмшлийн, аюулгүй газар болсон.


1991

Би Эйч Пи-ийн Порт Кэмбла төсөл

Тийсс Сервисез компани Нью Саут Уэльс мужид Би Эйч Пи компанийн захиалгаар, Кэмбла боомтын гангийн үйлдвэрийн хаягдал ус дахин боловсруулах байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав.


1991

Жүни засан хүмүүжүүлэх төв

Тийсс болон Австралэйжн Коррекшнл Менежмент компаниуд хамтран Австралэйжн Коррекшнл Сервисез консорциумыг байгуулж, Жүни засан хүмүүжүүлэх төвийн зураг төсөл, барилга угсралт ашиглалтын үйлчилгээг хариуцан гүйцэтгэв. Энэ нь зураг төсөл, барилга угсралт, ашиглалтын үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн, Австрали дах анхны засан хүмүүжүүлэх төв юм.


1991

Доозвилл суваг

Баруун Австралид байрлах энэхүү төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулснаар Тийсс гэрээт гүйцэтгэгчээс гадна бүтээн байгуулагч, төсөл санаачлагч, санхүүжүүлэгч/зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг болов.


1992

Баликпапан сургалт, хөгжлийн төв

Индонезийн Зүүн Калимантан мужид орон нутгийн мэргэжлийн ур чадвартай ажилчдын хомсдлыг багасгах зорилгоор Баликпапан сургалт, хөгжлийн төвийг байгуулав. Өдгөө тус төв Индонез дах мэргэжлийн томоохон сургалтын төвүүдийн нэг болсон бөгөөд орон нутгийн иргэдэд Австрали стандартын техник, мэргэжлийн боловсрол олгож байна.


1992

Каллен булангийн усан онгоцны зогсоол

Тийсс Австралийн Хойд Нутаг Дэвсгэрт байрладаг томоохон усан зогсоол, орон сууцны цогцолборын бүтээн байгуулалт буюу Каллен буланд хэрэгжүүлсэн иргэний барилгын төсөлд менежментийн үйлчилгээ үзүүлэв.


1993

Мельбурн хотын ус сувгийн системийн засвар үйлчилгээний ажил

Тийссийн үйлчилгээний ажлын нэгж нь Мельбурн Уотер болон Саут Ийст Уотер ус хангамжийн компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэв. Энэхүү хоёр гэрээг 1996 онд сунгасан бөгөөд үүний хүрээнд хамгийн сүүлийн үеийн GPS болон мэдээлэл шууд дамжуулах технологи бүхий шинэ машин техникүүдийг ашиглах болсон.


1994

Уэльсийн хунтайжийн нэрэмжит эмнэлэг

Тийсс эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад хүчээ сорьж, энэхүү яаралтай тусламжийн төвийн зургаан давхар барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулав. Үүний дагуу суурийн хоёр давхартаа автомашины зогсоол, бусад дөрвөн давхартаа яаралтай тусламжийн тасгууд бүхий томоохон эмнэлгийг барьж байгуулсан.


1994

Уул уурхайн түншлэлийн анхны гэрээ

Маунт Оуэны нүүрсний уурхайд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь Тийссийн хувьд энэ салбарт ажил гүйцэтгэх анхны түншлэлийн гэрээ байлаа. Энэхүү гэрээний хүрээнд боловсруулах үйлдвэр болон уурхайн дэд бүтцийн бүхий л байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлуудыг гүйцэтгэсэн. Үүний дараа олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш Нью Саут Уэльс мужийн Хантерын хөндийд орших тус уурхайд одоог хүртэл ажиллаж байна.


1995

Бүртоны нүүрсний уурхай

Куинсленд мужийн Боуэний сав газарт орших Бүртоны нүүрсний уурхайн төлөвлөлт, бүтээн байгуулалт, ашиглалтыг хамарсан иж бүрэн үйлчилгээний шийдлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.


1995

Ньюландс нүүрсний уурхай

Тийсс тус төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх анхны гэрээт компани болов.


1995

Усзүйн салбар бизнес

Викториа мужийн Хөдөө орон нутгийн ус хангамжийн корпорацийн Усзүйн үйлчилгээний группийг худалдан авав.


1996

Маралингагийн нөхөн сэргээлтийн төсөл

"Thiess Environmental Sevices" компани Өмнөд Австрали дахь Маралингагийн цөмийн туршилтын талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав. Хөрсний малтал хийж, цацраг идэвхт бохирдол бүхий материалыг булах ажлыг хамарсан тус төсөл нь цар хүрээ, нарийн төвөгтэй байдлаараа Австралид урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй ажил байв. Энэхүү төслийн баг байгаль орчны шилдэг туршлага хэрэгжүүлсэн гэж үнэлэгдэн Викториа мужийн Юнайтед Энержи компанийн хамтаар Үндэсний газар шорооны ажлын шилдэг гүйцэтгэгчийн шагналыг 2 удаа хүртжээ.


1996

Коллинсвиллийн нүүрсний уурхай

Тийсс компани үйл ажиллагаа нь тогтворжсон уурхайг эзэмшигч компанийн өмнөөс ажиллуулах гэрээ байгуулсан анхны гэрээт гүйцэтгэгч болсон. Тус ил уурхай нь Куинслэндийн Боуэний сав газарт байрладаг.


1996

Олимпик дам уурхайн өргөтгөлийн төсөл

Тийсс дэлхийн хамгийн том зэс, уран, алт, мөнгөний хүдрийн биетүүд агуулсан Олимпик Дам уурхайн гүний өргөтгөлийн төслийн үндсэн гэрээт гүйцэтгэгчээр сонгогдов. Тус өргөтгөлийн ажил нь Австрали улсдаа хамгийн том, нарийн төвөгтэйд тооцогдох төслүүдийн нэг юм.


1996

Сиднейн олимпийн наадмын талбай

"Thiess Environmental Services" нь Хөүмбуш Бэйд байрлах, 2000 оны Сиднейн Олимпийн наадмын талбайд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх томоохон ажлын гүйцэтгэгчээр шалгарав.

Үүний дараа Сиднейн Олимпийн наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хөүмбуш Бэйн үзэсгэлэнгийн танхимын барилгын ажлыг мөн гүйцэтгэжээ. Энэ танхим нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байрлах хамгийн том бөмбөгөр оройтой барилга болсон юм.


1997

Сиднейн олимпийн наадмын дэд бүтцийн бүтээн байгуулалт

2000 оны Сиднейн Олимпийн наадмын бэлтгэл ажилд үргэлжлүүлэн оролцож, Хөүмбуш Бэйд автозамыг барилга болон тохижилт, үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэв.


1997

Баламбаногийн далан

Тийсс дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт хамгийн том, нягтруулсан бетон далан болох Баламбаногийн далан (Индонез)-ийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан.


1997

Матахинагийн даланг бэхжүүлэх ажил

"Тийсс" Шинэ Зеландын Матахинагийн даланг сэргээн засварлаж, газар хөдлөлтөд тэсвэртэй байх стандартын шаардлагад нийцүүлж бэхжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд их хэмжээний газар шорооны ажил гүйцэтгэхийн зэрэгцээ, нэвчилтэд тэсвэртэй бүсийг барьж байгуулсан.


1998

Сиднейн нисэх онгоцны буудлын ансетт терминалын өргөтгөл

2000 оны Сиднейн Олимпийн наадмын үеэр ирэх зорчигчдын тоо эрс өсөхтэй холбоотой дотоодын нислэгийн Ансетт терминалыг өргөтгөх төслийн ажлыг гүйцэтгэж эхлэв.


1999

Силкарын харилцаа холбооны салбар бизнесийг нэгтгэв

Тийсс дэлхийд технологиор тэргүүлэгч Сиймэнс компанитай хамтарсан компаниар дамжуулан Силкар компанийн хувьцааны 50%-ийг худалдан авав. Силкар нь тухайн үед Телстра компаниын захиалгаар Австрали даяар цахилгаан хангамжийн 36’000 байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээт компани байв.


1999

Компанийн төв офис нүүв

Тийссийн төв оффис Арчерфилд дэх байрнаасаа нүүж, Брисбэн хотын “Grey Street 179, South Bank” хаягт орших шинэ байрандаа төвхнөв.


1999

Малтинет хийн төсөл

Викториа мужийн Юнайтед Энержи компанитай хамтран Малтинет Хийн төслийн гэрээт ажлыг гүйцэтгэх болсноор ахуйн хийн шугам сүлжээний дэд бүтцийн салбарт шинэ нэвтрэн оров.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm