21-р зуунд

2000

Тийсс питивай лтд

Группийн үзүүлэх үйлчилгээний цар хүрээ өргөжсөнтэй холбоотойгоор Тийсс Контракторсын нэрийг албан ёсоор Тийсс ПиТиВай Лтд болгон өөрчлөв.


2000

Индонезийн сатуй ба сенакин уурхай

ПиТи Тийсс Контракторс компани нь ПТ Арутмин компанийн захиалгаар Өмнөд Калимантаны Сатуй болон Сенакины нүүрсний уурхайд урт хугацаанд олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулав. 2003 онд тус гэрээг сунгаж, эдгээр уурхайн ашиглалтын хугацааны туршид хамтран ажиллахаар болов.


2000

Цахилгаан холбоо

Телстра компанийн захиалгаар Куинслэнд мужийн Зүүн өмнөд бүс нутагт шилэн кабель суурилуулах гэрээт ажлыг гүйцэтгэхээр болов. Сиймэнс Тийсс Коммюникэйшнс хамтарсан компани (STCJV)-ийг байгуулан Телстра компанийн зарласан тендерт оролцож, Нью Саут Уэльс болон Куинсленд мужид хэрэгжих төслүүдийн гүйцэтгэгчээр шалгарав.


2001

Шинэ зеландад нөхөн сэргээлт хийх ажлын гэрээнүүд

Нөхөн сэргээлтийн баг хилийн чанадад гүйцэтгэх анхны ажлын гэрээг байгуулж, Шинэ Зеландын Фрүүтгрөүэрс Кэмикэл компанийн талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэв.


2001

Брисбэны усны хяналт хэмжилт хийх ажлын гэрээ

Усны хяналт, хэмжилтийн ажил гүйцэтгэх баг Брисбэн Мөрний усны хяналт, хэмжилт хийх ажлын гэрээг байгуулав.


2002

Эппинг- чэтсвүүд төмөр замын шугам

Тийсс компани Хохтиф болон Юнайтед Групптэй хамтран Нью Саут Уэльс мужид хэрэгжүүлэх, төрөөс санхүүжих дэд бүтцийн хамгийн том төслүүдийн нэг болох зорчигч тээврийн төмөр замын 12.5 км урт газар доогуурх шугам барих ажлыг гүйцэтгэхээр болов.


2002

Пэнни булангийн нөхөн сэргээлт

Тийсс Сервисез болон Лэйтон Ази компаниуд анхны хамтарсан төслөө хэрэгжүүлж Хонконг дах Диснейн соёл амралтын хүрээлэнд диоксины нөхөн сэргээлт хийх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэв.


2002

Тийсс сэджмэн хамтарсан компани

Тийсс Сэджман компаниуд хамтарсан компани байгуулан Хэйл Крикийн өргөтгөлийн төслийн нүүрс угаах боловсруулах үйлдвэрийн зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэхээр болов. Тус хамтарсан компани хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлсний дотор Англо Көүл Австралиа компанийн Доосон уурхайн өргөтгөл, Лэйк Линдсэй нүүрсний төслүүд багтана.


2003

Лэйн кав туннелийн төсөл

Энэхүү төслийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр Тийсс Жон Холланд хамтарсан компани шалгарав. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн том зураг төсөл, барилгын ажлын төсөл байсан бөгөөд автозам дэд бүтцийн чиглэлээр Тийссийн гүйцэтгэсэн анхны томоохон БАЭШ (барьж ашиглаж эзэмшиж шилжүүлэх) төсөл болсон юм.


2003

Австралийн синхротрон барилга

Тийсс Австралийн анхны синхротрон цацраг ашиглах байгууламжийн зураг төслийг гарган, барьж байгуулав. Энэ төрлийн байгууламж нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжилд чухал ач холбогдолтой гэрлийн өндөр эрчимтэй үүсгүүр болдог.


2003

Хисмелт төмөр хайлуулах үйлдвэр

Тийсс компани тус үйлдвэрийн барилгын анхны томоохон багц ажлын гүйцэтгэгчээр шалгарсан. Гэрээт ажлын хүрээнд ажлын талбайн бүх суурь болон үйлдвэрлэлийн процессын хэсгүүдийг хооронд нь холбосон үндсэн шугам хоолойнуудыг барьж байгуулсан.


2003

Дарвины байгалийн шингэрүүлсэн хийн нөөцлүүр

Тийсс Процесс бизнесийн нэгж Дарвины байгалийн шингэрүүлсэн хийн нөөцлүүрийн зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэхээр болов. Энэхүү нөөцлүүр нь газрын гадарга дээрх хамгийн томд тооцогдох бөгөөд Австралид хэрэгжүүлсэн онцгой төслүүдийн нэг болсон.


2004

Ийстлинк

Тийсс Жон Холланд хамтарсан компани Мельбурн хотод шинээр баригдах Митчэм - Фрэнкстон хурдны замын зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Тус гэрээ нь Лэйтон Группийн хэмжээнд хамгийн томд тооцогдох гэрээ болсон.


2004

Бүсийн хурдан галт тэрэгний шугамын төсөл

Тийсс Юнайтед Групптэй хамтран Викториа мужийн төмөр замын тээврийн салбарын түүхэн дэх хамгийн том өргөтгөл болох бүсийн хурдан галт тэрэгний төмөр замын зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарав.


2004

Стк жэй ви таван мужид ажил гүйцэтгэв

СТК Жэй Ви буюу Сийменс Тийсс Коммюникэйшнс хамтарсан компани Австралийн таван мужид Телстрагийн гэрээт ажлыг гүйцэтгэхээр болов.


2004

Цахилгаан шугам сүлжээний гэрээ

Эргон Энержи компанийн захиалгаар, Куинслэнд мужийн төв болон хойд алслагдмал газар нутагт цахилгаан шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулав.


2005

Силкар ба стк жэй ви

СТК Жэй Ви, Силкар компаниуд Силкар Коммюникэйшнс компанийг байгуулав.


2006

Тракстар түншлэл

Тийсс, Куинслэнд Рэйл, Юнайтед Групп, Коннелл Вагнер, Монселл компаниуд хамтран төмөр шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл байгуулав. Тус түншлэлийн хэрэгжүүлсэн эхний төслүүдэд Куинслэндийн Хойд эргийн төмөр замын шугам, Биэрбөррүм-Лэндсборро хос шугам, Гөүлд Көүст шугамын Робинагаас Варсити Лэйк хүртэлх өргөтгөлийн шугам, Коринда-Даррагийн гурав дахь шугамын барилгын ажил орно.


2006

Бундамбагийн ус цэвэршүүлэх байгууламж

Тийсс, Блэк энд Вийч компани болон Дэд бүтцийн яамтай хамтран тус дэвшилтэт байгууламжийн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү байгууламж нь Куинслэнд мужийн Зүүн өмнөд хэсгийг усны шинэ эх үүсвэрээр хангах, Баруун корридорын дахин цэвэршүүлсэн ус хөтөлбөрийн нэг хэсэг юм.


2007

Өмнөд чиглэлийн замын өргөтгөл/анзак хурдны зам

Тийсс Лийд хамтарсан компани Аделэйд хотын хамгийн их ачаалалтай, тээврийн гол зам болох Өмнөд Чиглэлийн болон АНЗАК хурдны замын ажлыг гүйцэтгэж эхлэв.


2007

Налуу өрөмдлөг

Тийсс нь Дриллэвэй, Саут Вэст Энержи, Чамп Констракшнс компаниудыг өөртөө нэгтгэснээр Викториа мужид налуу өрөмдлөгийн чиглэлээр тэргүүлэн ажиллах чадавхаа бэхжүүлэв.


2007

Метроуотэр - ус хангамжийн үйлчилгээ

Шинэ Зеландын Метроуотэр компанитай таван жил хамтран ажиллах гэрээ байгуулав.


2008

Хатан хааны нэрэмжит, хойд эргийн эмнэлэг

Тийсс компани Инфрашоор консерциумд нэгдэж, Хатан хааны нэрэмжит Хойд эргийн эмнэлгийг шинэчлэн барих төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр шалгарав. Тус төсөл нь Нью Саут Уэльс мужийн Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлсэн энэ төрлийн хамгийн том төсөл байв. Түүнчлэн Тийсс Сервисез энэхүү байгууламжийн засвар үйлчилгээний ажлыг 29 жилийн хугацаанд гүйцэтгэх гэрээ байгуулсан нь төслийн иж бүрэн шийдлийг хэрэгжүүлэх Тийссийн чадавхийг илтгэн харуулсан.

Зургийн эх сурвалж: Нью Саут Уэльс мужийн Эрүүл мэндийн газар.


2008

Тийсс энэтхэгт

Читарпур нүүрсний уурхайг байгуулах, олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээт гүйцэтгэгчээр шалгарснаар Тийсс компани Энэтхэг улсад явуулах үйл ажиллагаагаа эхлүүлэв.


2008

Нисэх онгоцны буудлын замууд

Тийсс Жон Холланд хамтарсан компани Австралийн тээврийн хамгийн том замын сүлжээг байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарав. Үүнд Брисбэний Нисэх онгоцны буудал хүртэлх төлбөртэй зам (нийт 6,7 км урт, үүнд 5.25 км туннелийн ажил багтана), Хойд чиглэлийн автобусны зам (Виндзороос Кедрон хүртэл), Нисэх онгоцны буудлын аюулгүйн тойргийн өргөтгөлийн ажил багтана.


2008

Бүсийн шилэн кабелийн шугам

Цахилгаан холбооны баг Телстрагийн захиалгаар бүсийн хэмжээнд шилэн кабелийн сүлжээг суурилуулах гэрээт ажлыг гүйцэтгэхээр болов.


2009

Тийсс сервисез ойрхи дорнодод

Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулж байгаа Тийсс Сервисезийн баг Абу Дабигийн Хог хаягдлын менежментийн төвтэй хамтран ажиллах 15 жилийн концессийн гэрээнд гарын үсэг зурж, Абу Дабигийн барилга угсралт, нураалтаас үүсэх хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхээр болов.


2009

Арутмин уурхайн өргөтгөл

Индонезийн Пи Ти Арутмин компанийн захиалгаар, Өмнөд Калимантан дахь Сатуй болон Сенакин нүүрсний уурхайнуудад Тийсс Индонезийн гүйцэтгэж байгаа олборлолтын ажлын гэрээг сунгаж, нийт 1.52 тэрбум ам.долларын ажил гүйцэтгүүлэхээр болсон.


2009

М80 тойрог зам

Тийсс зураг төслийн ажлын түнш Парсонс Бринкерхофф болон Хайдер Консалтинг компаниудтай хамтран 2.25 тэрбум долларын үнийн дүнтэй, М80 тойрог замын өргөтгөлийн Тулла Сидней чиглэлийн зам барилгын ажлыг гүйцэтгэхээр болов.


2009

Викториа мужийн ус цэвэршүүлэх төсөл

Тийсс Дегремонт хамтарсан компани дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байрлах хамгийн том, урвуу осмосын аргаар ус давсгүйжүүлэх үйлдвэрийн зураг төслийг гаргаж, барьж байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Төсөл хэрэгжих 30 жилийн хугацаанд Тийсс үйлдвэрийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллана.


2009

Хантер голын нөхөн сэргээлт

Би Эйч Пи Биллитоны хэрэгжүүлэх, Хантер голын нөхөн сэргээлтийн төслийн эхний шатны ажлуудын гүйцэтгэгчээр шалгарав. Энэ нь Австралид урьд өмнө хэрэгжиж байсан энэ төрлийн төслүүдээс хамгийн томд тооцогдох, мөн хамгийн их зохицуулалттай нөхөн сэргээлтийн төсөл юм.


2009

75 жилийн ойгоо тэмдэглэв

2009 онд Тийсс компани олон жилийн баялаг түүх, захиалагч хамтран ажиллагсадтай тогтоосон харилцаа, нэр хүндээр бахархсан түүхт ойн баяраа тэмдэглэв. 1934 оноос хойш Тийсс компани өргөжин хөгжиж, өдгөө 16,000 гаруй ажилтныг эгнээндээ нэгтгэсэн, олон тэрбум долларын орлоготой томоохон компани болжээ.


2010

Хантерын хурдны зам ба пакри барвади

Тийсс компани Парсонс Бринкерхофф болон Хайдер Консалтинг компаниудтай хамтран Нью Саут Уэльс мужийн Хантерын хурдны замын (1.7 тэрбум долларын өртөг бүхий төсөл) зүүн хэсгийн ажлыг гүйцэтгэхээр болов.

Тийсс Майнекс хамтарсан компани Энэтхэгийн Жарканд мужийн Пакри Барвади нүүрсний уурхайг байгуулах, олборлолтын ажлыг гүйцэтгэх 27 жилийн хугацаатай гэрээ байгуулав.


2010

Берт тийссийн дурсгалыг хүндэтгэв

Компанийг үндэслэн байгуулагчдын нэг ноён Берт Тийсс 2010 оны 12-р сард өөд болжээ. Тэрээр 1934 онд компанийг анх үндэслэн байгуулсан алсын хараатай, домогт ах дүү таван Тийссээс үлдсэн нэг нь байсан юм.


2010

Усны хяналт хэмжилт хийх ажлын шинэ гэрээнүүд

Усны хяналт хэмжилтийн баг өдгөө 40,000 гаруй жилийн нөөцийн хяналтын мэдээллийн санг хадгалж буй Тогтвортой хөгжил, байгаль орчны яамны захиалгаар гүйцэтгэх хоёр шинэ ажлын гэрээ байгуулав.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm