2020 он хүртэлх төлөвлөгөө

2011

Бүртоны нүүрсний уурхай ба телстрагийн төсөл

Тийсс Бүртоны нүүрсний уурхайн олборлолтын үйл ажиллагааг өргөтгөх, 6 жилийн хугацаанд хэрэгжих, 1.3 тэрбум долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав.

"Тийсс Сервисез ба Сийменс хамтарсан компани" болон Силкар компани Телстрагийн захиалгаар үндэсний хэмжээний цахилгаан тоноглолын солилцоо болон хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх төслийн хүрээнд сүлжээний нэгдмэл удирдлагаар хангах үйлчилгээ үзүүлэх 350 сая долларын үнийн дүнтэй ажлын гэрээ байгуулав.


2011

Уугуул иргэдэд зориулсан хөтөлбөр, вэстгэйтийн хурдны замын төсөл шагнал хүртэв

Эмэгтэй уурхайчдыг бэлтгэж ажлын байраар хангах зорилгоор Тийссийн хэрэгжүүлсэн "Хамгаалалтын дуулгатай уугуул эмэгтэйчүүд" шинэлэг хөтөлбөрийг Куинслэндийн Эрдэс баялгийн зөвлөлөөс үнэлж, "Компанийн Шилдэг Санаачилга" шагнал олгов.

Вэстгэйтийн хурдны замын төсөл Австралийн Барилгын салбарын шилдэг ололт амжилтын шагнал хүртэв.


2011

Эн би энийн сүлжээний төсөл ба вилпинжонг уурхай

Силкар Эн Би Эн компанитай хэлэлцээр хийж Австралийн нийт бүс нутгийн 37 хувийг хамрах идэвхгүй шилэн кабелийн сүлжээ байгуулах гэрээний нөхцөл болон үнийг тохиролцов. Тийсс энэхүү гэрээний хүрээнд Силкартай хамтарч ажиллахаар болов.

Тийсс Нью Саут Уэльс мужийн Вилпинжонг нүүрсний уурхайд олборлолтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр 222 сая долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав. Ингэснээр уурхайн эзэмшигч Пийбоди Энержи Австралиа (Вилпинжонг Көүл ПиТиВай Лтд) компанитай байгуулсан гэрээг 2013 оны 3-р сарын 31 хүртэл 15 сарын хугацаагаар сунгав.


2011

Хог хаягдлын менежментийн шинэ гэрээнүүд

Тийсс Сервисез компани Куинслэнд, Нью Саут Уэльс, Викториа мужид хог хаягдлын менежментийн чиглэлээр ажил гүйцэтгэх нийт 203 сая долларын үнийн дүнтэй шинэ гэрээнүүд байгуулав.


2011

Силкар компани эн би энтэй хамтран ажиллах гэрээ байгуулав

Силкар компани Эн Би Энийн захиалгаар, Австралийн Нийслэлийн Нутаг Дэвсгэр, Куинслэнд, Нью Саут Уэльс мужуудад ажил гүйцэтгэх үндэсний хэмжээний томоохон төслийн гэрээ байгууллаа.


2012

Вийтстөүн төсөлд ажил гүйцэтгэх гэрээнүүд

Тийсс Баруун Австралид Шеврон компанийн хэрэгжүүлэх Вийтстөүн төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх 60 сая долларын үнийн дүнтэй ажлын гэрээ байгуулав. Энэхүү төслийн хүрээнд Тийсс далайн эрэг орчмын байгалийн хийн 2 ордыг Эшбөртон Норт дахь Шевроны шингэрүүлсэн байгалийн хийн шинэ үйлдвэртэй далай доогуур холбох 1.2 километр урт туннель барьж байгуулах юм.

Бельгийн "БЕСИКС СА" компани болон Тийссийн хамтарсан "БЕСТ Жэй Ви" компани нь Баруун Австралид Шеврон компанийн хэрэгжүүлэх шингэрүүлсэн байгалийн хий ба ахуйн хийн Вийтстөүн төслийн далан, материал буулгах байгууламжийг барьж байгуулах, 260 сая долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав.

Тийсс болон И Ви Эл Эн Жи Австралиа компанийн хамтарсан И Ви Ти компани Шевроны захиалгаар Вийтстөүн төслийн шингэрүүлсэн байгалийн хийн агуулах, конденсатын нөөцлүүр савнуудыг барьж байгуулах, 500 сая орчим долларын үнийн дүнтэй гэрээг байгуулав.


2012

Эрдэс баялгийн салбарт нөхөн сэргээлт, дэд бүтцийн чиглэлээр манлайлах болов

Нөхөн сэргээлт, дэд бүтцийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг уул уурхайн салбарт хүчээ сорьж, Коллинсвиллийн нүүрсний уурхайн төсөлд байгууламжийн засвар үйлчилгээ болон ажлын байрны эрүүл ахуйн орчин үеийн стандартыг нэвтрүүлэв.


2012

Үйлчилгээний салбар бизнес 25 жилийн ойгоо тэмдэглэв

Үйлчилгээний салбар бизнес ус, эрчим хүч, дэд бүтэц, цахилгаан холбоо, нөхөн сэргээлтийн чиглэлээр олон төсөл амжилттай хэрэгжүүлж эхэлсний 25 жилийн ойгоо тэмдэглэлээ.


2012

Тийсс дадлагажигчийн хөтөлбөрт хөрөнгө оруулав

Тийсс компани цаашид төслийн үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулахын тулд Австралийн Эм И Жи Ти дадлагажигч ажилчдын төвтэй албан ёсоор хамтран ажиллах болов.


2012

Проминент хилл уурхайд үйл ажиллагаагаа өргөжүүлэв

ОЗи Минералз компани Өмнөд Австрали дахь Проминент Хилл зэс, алтны уурхайн олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлэх 6 жилийн хугацаатай ажлыг Тийссээр гүйцэтгүүлэхээр болж, 1 тэрбум долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулав.


2012

Индонезид ажил гүйцэтгэх хоёр шинэ гэрээ байгуулав

Тийсс нь Би Эйч Пи Биллитон болон Адаро Энержи компаниудын хамтарсан Пи Ти Лахай Көүл (ИндоМет Көүл) компанийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх 18 сарын хугацаатай гэрээ байгуулав. Энэ нь ИндоМет Көүлийн эзэмшдэг коксжих нүүрсний томоохон орд газрын бүтээн байгуулалтын анхны гэрээ юм.

Индонез дэх баг Барито Пасифик Группийн бүрэлдэхүүнд багтдаг ПТ Тамтама Перкаса компанийн захиалгаар коксжих нүүрсний олборлолтын ажил гүйцэтгэх 393 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулав.


2012

Тийсс лэйк вермонт төслийн түүхэн гэрээ байгууллаа

Тийсс урьд өмнө байгуулж байсан гэрээнүүдээс хамгийн том нь болох, 2.3 тэрбум долларын үнийн дүнтэй, олборлолтын үйл ажиллагааг өргөжүүлэх гэрээ байгуулснаар Лэйк Вермонт нүүрсний уурхайд үргэлжлүүлэн ажиллахаар болов.

Шинэ гэрээний хүрээнд үйл ажиллагааг өргөжүүлж, олборлолтын хэмжээг жилд 4 сая тонноос 8 сая тонн болж нэмэгдүүлнэ.


2013

Моретон буланд төмөр замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулав

Тийсс Куинслэнд мужийн зүүн өмнөд хэсэгт өргөжин тэлж буй томоохон дүүргүүдийг холбох, удаан хүлээсэн төмөр замын шугамыг барьж байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарч, 650 сая долларын үнэ бүхий гэрээ байгуулав.

Зураг төслийн ажлын туслан гүйцэтгэгч Aurecon, AECOM, HASSELL, геотехникийн ажлын туслан гүйцэтгэгч Golder Associates-ийн төлөөллөөс бүрдсэн, Тийссээр удирдуулсан Трэкстар төслийн баг барилгын ажлыг гүйцэтгэхээр болов.

Зуу гаруй жилийн өмнөөс анх санаачилсан тус төмөр зам одоогоор зөвхөн Петри хүртэл үргэлжилдэг бөгөөд энэхүү төслийн хүрээнд Брисбэн хотын төмөр замын сүлжээг хурдацтай хөгжиж буй Моретон булангийн бүс нутагтай холбох 12.6 км замын ажил хийгдэх юм. Мөн Киппа-Ринг, Ротвелл, Манго Хилл Ийст, Манго Хилл, Муррумба Даунс болон Каллангурт төмөр замын шинэ буудлуудыг барьж байгуулна.


2013

Кю жи си компанитай хамтран ажиллах болов

Тийсс компани нүүрсний давхаргын хий олборлогч Кю Жи Си компанийн захиалгаар, Куинслэнд мужийн Суратын сав газарт хэрэгжих QCLNG төслийн хий шахах байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх 1.8 сая долларын үнийн дүнтэй гэрээ байгуулав.


2013

Тийсс, "RWE" компаниуд анхны иж бүрэн үйлчилгээг санаачлав

Тийсс компани цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хүрэн нүүрсний олборлолтоор Европт тэргүүлэгч компаниудын нэг болох "RWE Generation SE (RWE)" компанитай хамтран олборлолтын гарц өндөртэй, ихээхэн хэмнэлттэй, тасралтгүй ажиллагааг хангах, дэлхийн бусад оронд ашиглах боломжтой шинэ шийдлийг боловсруулан гаргав.

Тийсс, RWE компаниуд TRWE хамтарсан компани байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлснээр ил уурхайн олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах тоног төхөөрөмж, үүний дотор шанаган утгуурт, дугуйт экскаваторын систем болон дотроо буталж, дамжуулах систем (IPCC)-ийн иж бүрэн зураг төсөл, инженер техник, ашиглалт, засвар үйлчилгээний шийдлийг санал болгож хэрэгжүүлэх чадавхитай анхны хамтарсан компани болсон юм.


2013

Тийсс куинслэндэд гүйцэтгэж байгаа ажлуудын гэрээг сунгав

Тийсс Куинслэнд мужийн төвд, Боуэны сав газарт байрлах 3 уурхайд гүйцэтгэж буй ажлын гэрээг сунгав. Үүнд:

  • Жэллинба Ресурсиз компанийн захиалгаар Дайсартын орчимд байрлах Лэйк Вермонт нүүрсний уурхайд гүйцэтгэж байгаа олборлолтын ажлын гэрээг сунгаж, нэмж 550 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэхээр болов
  • Блэквотерын ойролцоох Курра Нортын нүүрсний уурхайн эзэмшигч ВесФармерс Ресурсиз компани Тийсстэй үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болж 570 сая долларын үнэ бүхий гэрээ байгуулав
  • Гленкор компани Маунт Оуэн уурхайд Тийссийн гүйцэтгэж байгаа ажлын гэрээг сунгав.

2014

Төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийж эхлэв

Тийсс Австралийн Хойд бүс нутагт, Дарвинаас зүүн өмнө зүгт 600 километрт орших, төмрийн хүдрийн алслагдмал шинэ орд газарт Вестер Дизерт Ресурсиз компанийн хэрэгжүүлэх Рөүпер Бар төслийн гүйцэтгэгчээр шалгарав.


2014

Тийсс - гэрээт олборлолтоор дэлхийд тэргүүлэх болов

CIMIC Групп бизнесийн үйл ажиллагаагаа оновчтой болгох өргөн хүрээтэй стратегийн шинэчлэл хийсний дагуу Тийсс, Лэйтон Контракторс, Лэйтон Ази, Лэйтон Африк компаниудын хэрэгжүүлж байгаа уул уурхайн бүхий л төслийг Тийсс дангаар хариуцаж, захиалагчдад уул уурхайн мэргэжлийн өргөн мэдлэг туршлага, шилдэг гүйцэтгэлийг санал болгон ажиллах болсон.

Групп бизнесийн загвараа шинэчлэн ажиллах болсноор зургаан улсын 24 уурхайд нүүрс, төмрийн хүдэр, зэс, никель, алт, алмаз зэрэг ашигт малтмалын олборлолтын ажлыг гүйцэтгэж байгаа Тийссийн үйлчилгээ дэлхийд томоохонд тооцогдох болсон.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm