Ирээдүйн амжилтын эхлэлийг тавив

1951

Тийсс Холдингс Лтд

Тийсс Холдингсийн нийтэд арилжих хувьцааны эхний багц болох 450,000 хувьцааг Сидней, Брисбэн хотын хөрөнгийн биржүүдээр арилжаанд оруулав.


1958

Снөүи уулын усан цахилгаан станцын хөтөлбөр

Тийсс Холдингс Снөүи уулын усан цахилгаан станцын Түүма далан болон Түүма-Түмүтийн туннелийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан нь тус төслийн хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан анхны Австрали компани болов.


1959

Туннелийн ажлын рекорд амжилт

1959 оны өвөл Тийсс компани Снөүи уулын усан цахилгаан станцын хөтөлбөрийн Түүма-Түмүтийн туннелийн ажлыг гүйцэтгэх явцад зургаан хоногийн дотор 526 фут малталт хийж туннелийн ажлын дэлхийн рекорд амжилт тогтоожээ.

Снөүи уулын хөтөлбөрт Тоёота Лэндкрузер брэндийг амжилттай ашигласны дараа Тийсс тус брэндийн Австрали дахь франчайз эрхийг эзэмших болов. Түүнчлэн Тийсс Тоёота ПиТиВай Лтд хамтарсан компанийг байгуулснаар Японы автомашин үйлдвэрлэгч компанитай тогтоосон удаан хугацааны түншлэлийн үндэс суурийг тавьжээ.


1960

Үхэр тээвэрлэх автозам

Тийсс нь Куинсленд, Хойд Нутаг Дэвсгэр болон Баруун Австралийн алслагдмал бүс нутгуудаар мал тээвэрлэх автозамын хөтөлбөрт оролцон ажиллаж эхлэв. Тус төсөл нь тухайн үедээ Австралийн түүхэнд хамгийн томд тооцогдох, дан зорчих хэсэгтэй автозамын хөтөлбөр байв.


1961

Шинэ Зеландын усны эрчим хүчний хөтөлбөр

Тийсс Холдингс Австралийн хилээс гадагш иргэний барилгын анхны гэрээт ажлаа авсан нь Шинэ Зеландын Манапүри нуурын усан цахилгаан станцын хөтөлбөрийн хүрээнд туннель болон босоо ам байгуулах ажил байлаа.


1962

Кианга ба Мүрагийн нүүрсний уурхай

Кианга ба Мүрагийн нүүрсний уурхайнуудад олборлолт явуулж, Куинслэндийн анхны коксжих нүүрсийг үйлдвэрлэн Япон улсад экспортлох зорилгоор Тийсс Пийбоди Мицүй Көүл ПиТиВай Лтд хамтарсан компани байгуулагджээ.


1962

Төмөр замын бүтээн байгуулалтын туршлага

Тийсс төмөр замын чиглэлээр томоохон төслүүдийн гэрээ байгуулж, газар шорооны ажлаас эхлээд төмөр зам тавих хүртэл нэлээд өргөн цар хүрээтэй ажлууд гүйцэтгэж, үүний дотор Баруун Австрали дахь Квинана-Калгүүрлигийн шугамыг барьж байгуулснаар төмөр замын бүтээн байгуулалтын чадавхаа бэхжүүлэв.


1967

Мал аж ахуйн салбар ба талбингогийн далан

Тийсс үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлж, Кимберлэйзд мал аж ахуйн хоёр том ферм болон нэг сая орчим акр газар худалдан авчээ. Мөн тухайн жил Снөүи уулын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сүүлийн бөгөөд хамгийн том ажлын гэрээг байгуулж Талбингогийн далан болон Түмүт 3 цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж эхэлжээ.


1972

Зүүн өмнөд азид үйл ажиллагаа явуулж эхлэв

Тийсс Петросий компанитай түншлэлийн гэрээ хэлэлцээр хийснээр Зүүн Өмнөд Азид явуулах үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тийсс Петросийгийн түншлэлийн анхны төслүүдийн нэг нь Сингапур дахь Сембавангийн усан онгоцны хуурай зогсоолын бүтээн байгуулалтын ажил байв. Энэхүү зогсоол өдгөө ч дэлхийн хамгийн том хуурай зогсоолуудын нэгд тооцогддог байна.


1973

Дартмутын далан

Тийсс Холдингс Викториа мужийн Митта Митта гол дээр Дартмутын даланг барьж байгуулав. Энэ нь тухайн үедээ Австралийн хамгийн том далан байсан бөгөөд бүтээн байгуулалтын ажилд голын урсгалын чиглэл өөрчлөх туннель, орох ам, агааржуулалтын таславчууд болон нэвтрэх туннелийн барилгын ажил багтжээ.


1974

Снөүигийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл

Тийсс компани Талбингогийн далан болон Түмүт 3 цахилгаан станцын ажлыг графикт хугацаанаас өмнө дуусгаж, 25 жил үргэлжилсэн Снөүи уулын усан цахилгаан станцын хөтөлбөрийн бүтээн байгуулалтын ажлыг амжилттай дуусгажээ.


1976

Вайвенхогийн далан

Тийсс компани Брисбэн хотын гадна орших Вайвенхогийн далангийн барилгын гурван үе шаттай ажлын эхний үе шатыг гүйцэтгэж эхлэв. Сүүлийн шатны ажлыг найман жилийн дараа буюу 1984 онд дуусгажээ.


1977

Шүгэрлөүфийн далан

Тийсс компани Мельбурн хотын ус хангамжийн хөтөлбөр болох Шүгэрлөүфийн усан сангийн төслийн хүрээнд үндсэн далангийн эргийн бэхэлгээг барьж байгуулав.


1979

Лой янгийн цахилгаан станц

Тийсс Германы Хохтийф компанитай хамтарсан түншлэл байгуулж, Лой Янгийн цахилгаан станцын яндангийн барилгын ажлыг гүйцэтгэв.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm