Эхлэл
1927
Замын ажил гүйцэтгэх анхны гэрээ
Ноён Лез Тийсс замын ажил бие даан гүйцэтгэх анхны гэрээгээ Куинслэндийн Төв авто замын албатай байгуулж, Дарлинг Даунст замын ажил гүйцэтгэв

1934
Тийсс Брос, Хорн энд Тийсс компаниуд байгуулагдав
Тийсс Брос компанийг ах дүү Пэт Тийсс, Берт Тийсс нар анх байгуулж Түвүмба хотод албан ёсоор бүртгүүлсэн бол, Хэнри "Стампи" Хорн, Лез Тийсс нар Хорн энд Тийсс фирмийг мөн тус хотод албан ёсоор бүртгүүлжээ. Тэд Килкиваны автозамын 50,000 шоо ярд хөрс хуулах ажлын тендерт амжилттай оролцсон байна.

1940
Хайфер крикийн зүсэлт
Тийсс Брос компани Гаттон болон Ворвикийн хоорондох Хайфер Крикийн автозамын 104 фут гүн зүсэлтийг гүйцэтгэсэн нь тухайн үедээ Австралид хамгийн гүн зүсэлт гэж тооцогдож байлаа. Тэд энэ ажилд бүтээлчээр хандаж туннелийн үзүүлэлтийг дагахын оронд зүсэлтийг огтолж авах нь илүү үр ашигтай гэж тооцжээ. Брисбэн хотын нэгэн сонинд тэднийг “хад чулуу иддэг эрчүүд” гэж нэрлэсэн байна.
Тийсс Брос Нью Саут Уэльс мужид гүйцэтгэх анхны ажлын гэрээг байгуулсан нь Нью Оксидентел алтны уурхайд "Янг Австралиа" фирммйн нөөцлүүр савыг суурилуулах ажил байв. Энэ төсөл нь Тийсс компани автозам болон барилгын талбай бэлтгэх ажлаас өөр салбар руу чиглэсэн анхны ажил болсон юм.

1941
Дэлхийн ii дайны үеийн гэрээт ажлууд
Тийсс Брос компани Холбоотны цэргийн бүтээн байгуулалтын зөвлөл болон АНУ-ын Армийн захиалгаар барилгын олон том төслийн ажил гүйцэтгэсний дотор, Австрали ихэнх нутгуудад автозам, цэргийн хуаран, нисэх онгоцны буух зурвасууд барьж байгуулав.

1944
Нүүрс олборлолт
Австрали улс нүүрсний хомсдолтой тулгарснаар Тийсс Брос компани үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэх боломж нээгджээ. Компани Куинслэнд мужийн Блэйр Этол нүүрсний уурхай, Нью Саут Уэльс мужийн Масвелбрүүк нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлын тендерүүдэд амжилттай оролцож, гүйцэтгэгчээр шалгарсан байна. Эдгээр төслүүд нь Тийссийг уул уурхайн бизнестэй холбосон олон жилийн түүхийн эхлэлийг тавьсан юм.

1947
Тийсс Брос Питивай Лтд
Тийсс Брос ПиТиВай Лтд байгуулагдав.

1948
Пийк даунс хөтөлбөр
Дайны дараах Их Британи улсын үр тариа, махны хэрэгцээг хангахад туслах зорилготой Британи болон Куинслэндийн Засгийн газруудын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Тийсс Брос компани томоохон хэмжээний газар хагалах ажлын гэрээ байгуулав.

1949
Төмөр замын ажил гүйцэтгэх анхны гэрээ
Тийсс Брос компани Лонгварри – Яррагоны төмөр замын шугамын давхар замын газар шорооны ажлыг гүйцэтгэв. Энэ нь компанийн хувьд төмөр замын анхны төсөл байсан төдийгүй ирээдүйд төмөр замын чиглэлээр ажиллах үндэс суурийг тавьжээ.

1953
Милне тохойн төсөл
Тийсс Брос компани Папуа Шинэ Гвинейн нутаг дэвсгэрээс хаягдал металл (орхигдсон машин техник) цуглуулах ажлыг эхлүүлж, АНУ-ын Армийн ачааны машин, кран, машин механизмыг Австрали руу тээвэрлэв. Эдгээр тоног төхөөрөмжийг татан авсан нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ирээдүйд нүүрс олборлолтын салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх томоохон хүчин зүйл болжээ.

1954
Далан барьж байгуулах ажлууд
Тийсс Брос Викториа мужид Босток далан, Нью Саут Уэльс мужид Гара мөрний даланг тус тус барьж байгуулав. Эдгээр ажлаар дамжуулан компани Австрали, Ази, Номхон далайн бүс нутагт далангийн барилгын чиглэлээр томоохон байр суурь эзлэх эхлэлээ тавьж чаджээ.

1954
Гөүлд коүстийн сувгууд
Тийсс компани Куррумбин Крик болон Палм Бичийн намгархаг газрыг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж, тус бүс нутагт анхны сувгийг байгуулжээ. Үүний дараа Гөүлд Коүст орчмын усан замын бүтээн байгуулалтын ажлын томоохон хэсгийг гүйцэтгэсэн юм.

1956
Маунт иса уурхайн бүтээн байгуулалт
Тийсс Брос компани Маунт Иса уурхайд Кореллагийн даланг барьснаар тус уурхайтай хамтран ажиллаж эхлэв. Дараагийн хоёр жилд компани тус бүсэд хэд хэдэн далан, усны суваг сүлжээ, автозамууд барьж байгуулжээ.
