Тийссийн арга барилаар ажиллах

Expertise
    Tag хийх

    Хөтөлбөрийн үр дүнд Индонезид хэрэгжиж байгаа манай төслүүдийн хүрээнд ядаргаанаас үүдэн гарах осол зөрчлийн тоо буурсан

     

    Тийссийн төслийн талбайд ажиллах ажилтан ажил үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэж байх ёстой.

    Бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн хүчин зүйлс, ядаргаа, мансууруулах болон согтууруулах бодисын хэрэглээ нь ажил үүргийг гүйцэтгэх чадварт нөлөөлдөг. Ажил үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тохирохгүй байхтай холбоотой гарч болох осол зөрчлөөс сэргийлэхийн тулд Индонез дах Тийссийн салбар “Ажил үүргийг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэж байх” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд ээлж эхлэхэд ажилтан үүрэгт ажлаа аюулгүй гүйцэтгэхэд нөлөөлөх эм уусан, нойр дутуу эсвэл өвчтэй байгаа эсэхийг шалгадаг.

    Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг, мэдээлэл чухал үүрэгтэй тул мэдээлэл олгох сургалтыг үйл ажиллагаа хариуцсан менежер, төслийн менежер, суперинтендент, оператор, жолооч, бусад ажилтны оролцоотой явуулдаг. Ажилтнуудын гэр бүлд ажил үүргээ гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэж байхын ач холбогдлыг таниулж, гэр бүлийнхэн хэрхэн тусалж болох талаар мэдээлэл өгөх зорилгоор гэр бүлийн өдөрлөг, ажлын талбайтай танилцах аялал зохион байгуулдаг.

    Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Индонезид хэрэгжүүлж байгаа төслүүдийн хүрээнд ядаргаанаас үүдэн гарах ослын тоо буурсан. Цаашид осол зөрчлийг бууруулахын тулд бид "Ажил үүргээ гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэж байх" сэдэвт мэдээлэл сурталчилгааны материалуудыг тарааж, сургалт явуулж, ажилтнууд ядаргаанд өртөж байгаа эсэхийг шалгаж, зохих хяналт тавьж ажиллана.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm