Дэвшилтэт техник технологи

Expertise
  • Innovation
Tag хийх

Уурхайн тээвэрлэлтийн зардлыг багасгасан оновчтой техник технологийг нэвтрүүлж байна

 

Тийсс RWE хамтарсан компани нь олборлолтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах дэвшилтэт техник технологийг Австралид болон дэлхийн олон улсад ашиглаж байна.

Ил уурхайн ангилан олборлогч, уурхай дотор буталж, дамжуулах систем (IPCC) зэрэг олборлолтыг тасралтгүй хангах системүүд нь урт зурвас газартай эсвэл гүн малталттай уурхайн үйл ажиллагааг явуулах хамгийн зардал багатай шийдэл юм.

Тус хамтарсан компани нь ил уурхайн олборлолтыг тасралтгүй хангах системээр дэлхийд тэргүүлэгч RWE-ийн техникийн чадавх, ажлын туршлагыг уул уурхайн томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалт, олборлолтын иж бүрэн үйлчилгээгээр мэргэшсэн Тийссийн чадавхтай хослуулан ашигладаг.

Тийсс RWE хамтарсан компанийн олборлолтыг тасралтгүй хангах систем нь захиалагчдад:

  • Үйл ажиллагааны зардлыг бууруулах
  • Машин техникийн бүтээмжийг нэмэгдүүлэх
  • Дуу чимээ, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг багасгах боломжийг олгодог
  • Энэхүү хамтарсан компани уурхайн төлөвлөлт, инженер техник, ашиглалт, засварын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг.

Дэлгэрэнгүйг видеоноос үзнэ үү.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm