Баликпапан сургалтын төв шүрэн хадыг аварч байна

Expertise
    Tag хийх

    Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн загасчдыг түлхүү оролцуулж байна

     

    Тийссээс санаачилж зохион байгуулсан ажлын үр дүнд Индонезийн Баликпапан бүс нутагт ховордсон шүрэн хад цаашид усан дотор оршин тогтнох шинэ орчин бүрдсэн.

    Тийссийн "Баликпапан сургалтын төв" (БСТ)-ийн орон нутагтай харилцах баг, Баликпапаны засаг захиргаа, нутгийн загасчид хамтран, олон жилийн өмнөөс цөөрч эхэлсэн шүрэн хадны асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор нөхөн сэргээх санаачлагыг хэрэгжүүлж эхлээд байна.

    Бали аралд амжилттай хэрэгжсэн ижил төстэй төслөөс санаа авч хэрэгжүүлж буй энэхүү ажилд нутгийн загасчдыг түлхүү оролцуулж байна.

    Шүрэн хадыг нөхөн сэргээх зорилгоор БСТ-ийн хамт олон, нутгийн загасчдын хамт 2011 оны 3-р сард БСТ-ийн оффисын ойролцоох тэнгист есөн ширхэг хадан бөмбөлөг, шилжүүлэн суулгах дөрвөн хавтанг байрлуулсан.

    Байгалийн шүрэн хаднаас санаа авч зохион бүтээсэн эдгээр хиймэл хад нь дэлхийд хамгийн амжилттайд тооцогддог бөгөөд энэ нь шүр амьдрах, өсөж үржих, нөхөн сэргэх тохиромжтой нөхцөлийг зохиомлоор бүрдүүлж байгаа юм. Хиймэл хаднуудыг нэмж байрлуулсан бөгөөд өдгөө энэ газрыг шүрэн хад нөхөн сэргээх бүс хэмээн албан ёсоор нэрлэх болсон.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm