Тэсэлгээний арга техник үр ашгаа өгч байна

Expertise
  • Innovation
Tag хийх

Манай инженер техник, тэсэлгээний багийн хамт олон нөөцийн гарцыг сайжруулахын зэрэгцээ захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ихэд анхаарч ажилладаг

 

Хантерын хөндийд байрлах Маунт Оуэн нүүрсний уурхай нь олборлох арга техникийг боловсронгуй болгох замаар олборлолтын үйл ажиллагаанд шинэ жишиг тогтоож байна. Оуэны уурхайд тулгарсан олборлолтын төвөгтэй асуудлыг шийдвэрлэхдээ Тийсс "давхаргыг нэвтлэх тэсэлгээ" хийх аргыг ашиглаж, энэ чиглэлээр салбартаа тэргүүлэгч болохоо харуулсан.

"Давхаргыг нэвтлэн тэсэлгээ" хийхдээ нүүрсний давхарга дундуур нэвт гарч өрөмдлөгийн нэрлэсэн гүн хүртэл үргэлжилсэн тэсэлгээний цооногуудыг ашигладаг. Хөрсний дээд болон дундах материалыг зэрэг тэслэх нь нүүрсний давхаргуудад бага нөлөө үзүүлдэг. Үүний тулд цооног тус бүрт химийн идэвхгүй түгжээс материал болон тэсрэх бодисыг байрлуулахдаа зохих дарааллыг баримтлах шаардлагатай. Тэсэлгээний хүрээн дэх цооног тус бүрт хийх материалын дараалал болон тэсрэх бодисын хэмжээ ялгаатай байх тул тэсэлгээ тус бүрийн зураг төслийг нарийвчлан гаргах шаардлагатай.

Тийссийн инженер техникийн болон тэсэлгээний ажилтнууд энэхүү аргыг боловсронгуй болгож, нөөцийн гарцыг сайжруулахын зэрэгцээ захиалагчдын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд ямагт анхаарсаар ирсэн.

Оуэны уурхайн төслийн ерөнхий менежер Жероен Хэндрикс хэлэхдээ “тус ордын нүүрсний давхаргууд 2-45 хэмийн уналтай, нарийн төвөгтэй бүтэцтэй, уламжлалт аргаар олборлолт явуулдаг уурхайнуудаас ялгаатай байсан” гэв. Нүүрсний давхаргуудын зузаан 0.4-12 метр буюу харилцан адилгүй. Тийсс 270 метрийн гүнд олборлолт хийж байна.

Мөн тэрээр "Тус ордын бүтэц нь уламжлалт аргаар олборлолт явуулдаг уурхайн бүтэцтэй харьцуулахад нарийн төвөгтэй учраас бид шатлан олборлох болон 'давхаргыг нэвтлэх тэсэлгээний' арга техникийг амжилттай ашигласнаар салбартаа тэргүүлэгчид тооцогдох болсон" гэв.

Тэрээр "Манай ажилтнууд Австралидаа шилдэгт тооцогдох мэргэжилтнүүд юм. Бид дотоод нөөц бололцоонд тулгуурлан компьютерын загварчлал ашиглан энэхүү арга техникийг боловсруулсан бөгөөд өнгөрсөн 16 жилийн турш улам боловсронгуй болгосоор ирсэн" гэлээ.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm