Индонез дэх дадлагажигчийн хөтөлбөрийн үр шимийг олон зуун хүн хүртэж байна

Expertise
    Tag хийх

    Энэ нь энгийн нэг дадлагажигчийн хөтөлбөр мэт санагдаж болох ч Индонезид урьд өмнө хэрэгжиж байгаагүй шинэ хөтөлбөр юм

     

    Индонезид хэрэгжүүлж байгаа Тийссийн дадлагажигчийн хөтөлбөр анх 1992 онд найман дадлагажигчтайгаар эхэлж байв.

    Төв Куинслэнд мужийн МСҮТ-ийн институтээр итгэмжлэгдсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд, Австралийн стандартын дагуу ажлын байрнаас гадуурх сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд 1992 оноос хойш нийт 1000 гаруй дадлагажигч энэхүү хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн сургалтыг дүүргэжээ.

    Таван жилийн турш үргэлжлэх сургалтад хамрагдах дадлагажигч нь хүнд машин механизмын механик, автын цахилгаан, гагнуур, эд анги угсрах ур чадвар олгох сургалтуудаас сонгон суралцах боломжтой.

    Хөтөлбөрт хамрагдах хугацаанд дадлагажигч бүрийг тогтмол цалин, илүү цагийн хөлс, унааны зардал, амь насны даатгал, байраар хангах ба бүлэг тус бүрээс шалгарсан шилдэг хоёр дадлагажигч Австралид улсад ажлын байранд дадлагажих сургалтад хамрагддаг.

    Нэг семестрийн турш дадлагажигчид Баликпапан дахь Тийссийн сургалт, хөгжлийн төвд 5 долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтад хамрагдсаны дараа 16 долоо хоногийн хугацаанд ажлын талбарт дадлага хийдэг.

    Тус хөтөлбөр орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргаанаас олон шагнал хүртэж байсан. 2008 онд Индонезийн Хөдөлмөр эрхлэлт, Шилжилт хөдөлгөөний яам тус хөтөлбөрийг Индонез дэх дадлагажигчийн шилдэг хөтөлбөр хэмээн үнэлсэн юм.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm