Суурин үйлдвэрт нэвтрүүлсэн инноваци

Expertise
    Tag хийх

    Тийсс Сэджман хамтарсан компани (ТСХК)-ийн хэрэгжүүлсэн төсөл нүүрс боловсруулах үйлдвэрийн барилга угсралтын ажлын шинэ стандарт тогтоосон

     

    Үйлдвэрийн зураг төслийг шинэлэг байдлаар гаргаж, үндсэн төхөөрөмжүүдийг үйлдвэрт, босоо байгууламжуудын суурийн томоохон хэсгүүдийг төслийн талбайд урьдчилан угсарч, суурилуулах замаар Нуурын эрэг дээрх үйлдвэрийг барьж байгуулсан.    

    Лэйк Вермонтын нүүрс угаах, баяжуулах үйлдвэр (НУБҮ) жилд 5.6 сая тонн буюу цагт 800 тонн хүртэлх хэмжээний нүүрс хүлээн авч, боловсруулан, коксжих нүүрс, нунтаг нүүрс гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Өмнө нь НУБҮ байгуулахад үйлдвэр нэг бүрт их хэмжээний зураг төслийн ажил гүйцэтгэж, угсралт хийхээр өндөрт ажиллах шаардлага их гардаг байв.

    Нуурын эргийн үйлдвэрийн зураг төслийг ашигласнаар үйлдвэрийн бүтээмж, зардал, хугацааны хувьд Лэйк Вермонтын төслийн тодорхойлолтод заасан шаардлагыг найдвартай хангахын зэрэгцээ инженер техникийн ажилтнуудын оролцоо, төслийн хугацааг нэлээд хэмжээгээр бууруулах нөхцөл бүрдсэн. ТСХК тээвэрлэлтийн өсөн нэмэгдэж буй шаардлагыг хангах үүднээс уурхайн жилийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхээр НУБҮ-ийг өргөтгөх ажлыг гүйцэтгэж байна.

     

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm