Өндөр бүтээмж

Expertise
  • Innovation
Tag хийх

Уурхайн ашиглалтыг үр ашигтай байлгахын тулд тоног төхөөрөмжийг зөв сонгох шаардлагатай

 

Тийсс үр ашигтай шийдлийг нэвтрүүлж, олборлолтын өртөг багатай аргыг тасралтгүй эрэлхийлэх замаар илүү их үнэ цэнийг бий болгодог. Уул уурхайн хэт хүнд даацын тоног төхөөрөмж ашигласнаар хэмжээнээс хамаарсан хэмнэлт гардаг бөгөөд энэ нь зардлыг бууруулах нэг чухал хүчин зүйл юм.

Хамгийн том тоног төхөөрөмж

Куинслэнд мужийн хойд хэсэгт орших, олон жилийн нөөцтэй Бүртоны нүүрсний уурхайг ашиглахаар Тийсс болон захиалагч Пийбоди Энержи Австрали компанийн хооронд байгуулсан хамгийн сүүлийн гэрээ нь хоёр компанийн түншлэл хэр бат бөх болохыг нотлон харуулж байна. Тус уурхайд ажиллахдаа бид салбартаа хамгийн томд тооцогдох тоног төхөөрөмж ашигласан нь бидний амжилтад нөлөөлсөн. Уурхайд Liebherr R9800 маркийн 2 дах экскаватор, Caterpillar 797 маркийн өөрөө буулгагч автосамосвалуудыг ашиглан олборлолт явуулж байна. Хүчин чадал ихтэй тоног төхөөрөмж ашигласны үр дүнд хөрс хуулалтын ажлын зардал багассан бөгөөд Бүртоны ордод 1996 онд анх олборлолт хийсэн талбайд дахин хөрс хуулалт хийхээр төлөвлөсөн ажлын 30 хувийг гүйцэтгээд байна.

Дугуйн эдэлгээний хугацааг 10,000 цаг болгов

Дугуйн эдэлгээний хугацааг уртасгахад чиглэгдсэн Тийссийн хөтөлбөр нь бүтээмжийг дээшлүүлэхэд ямагт анхаарч ажилладгийн нэгэн жишээ юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд Лэйк Вермонт уурхайд ажиллаж буй Caterpillar 793 маркийн өөрөө буулгагч автосамосвалуудын дугуйг 10,000 цагаас урт хугацаагаар ашиглах боломжтой болсон. Зарим төслүүд дугуйн эдэлгээний хугацааг 13,000 цагаас илүү болгон нэмэгдүүлж чадсан.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm