Уурхайн ашиглалтын хугацааны төлөвлөлт

Expertise
  • Innovation
Tag хийх

Гүйцэтгэлийн үзүүлэлт тодорхой байхын тулд уурхайн төлөвлөлт, олборлолтын хуваарь оновчтой байх ёстой

 

Тийсс Австралийн Куинслэнд мужид орших Мийндү уурхайд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ ордын үлдсэн нөөц болон ойролцоох Күнёон нүүрсний ордын нөөцийн судалгааг хийсэн. Үүний үр дүнд Мийндү ордод нүүрсний ихээхэн нөөц тогтоогдсон тул Мийндү ордыг үргэлжлүүлэн 15 жил ашиглах нь Күнёон нүүрсний уурхайн бүтээн байгуулалтын ажлаас илүү чухал ач холбогдолтой гэж үзсэн.

Шаардагдах зардлыг багасгах зорилгоор эхний ээлжинд түрээсийн болон ашиглахгүй удсан хуучин тоног төхөөрөмжүүдийг ашиглалтаас гаргасан. Уурхайд бүрэн судалгаа хийх хугацаанд нүүрсний нийлүүлэлтийг олборлосон нөөц нүүрсээр бүрдүүлж байлаа.

Тийсс өмнө хийгдсэн хайгуулын өрөмдлөгийн бүх мэдээллийг шалгаж, хагарлын байршил, структурын судалгааны мэдээллээр баталгаажуулсны дүнд үлдсэн нөөцийн тайллыг шинээр хийж, нүүрсний шинэ давхаргын корреляци, хагарлуудыг тодорхойлсон.

Хоёр жилийн турш судалгаа хийж, тоног төхөөрөмжийн ашиглалт, нүүрс олборлолтын тохирох аргуудыг тодорхойлж, олон зуун метр хайгуулын нэмэлт өрөмдлөг хийж, уурхайн төлөвлөгөөг олон янзаар гаргасны эцэст Мийндү уурхай Куинслэнд мужийн томоохон цахилгаан станцад бүтээгдэхүүнээ найдвартай үргэлжлүүлэн нийлүүлэх боломжтой болсон.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm