Оюу Толгой уурхайн туузан дамжуургын налуу ам, үйлчилгээний порталыг барих төслийн гүйцэтгэгчээр шалгарлаа

Огноо
Долдугаар сар 21, 2016
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани нь үндэсний гэрээт гүйцэтгэгч Хишиг Арвин компанитай хамтран, Монгол Улсад Рио Тинто компанийн хэрэгжүүлж байгаа Оюу Толгой зэс, алтны уурхайн налуу ам барих төслийн гүйцэтгэгчээр шалгарлаа.

 

Тийсс компанийн удирдан хэрэгжүүлэх энэхүү төсөл нь ойролцоогоор 130 гаруй сая долларын орлого бий болгох бөгөөд үүний 80 хувь нь Тийссийн орлого байна.

CIMIC Группийн ТУЗ-ын дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Марселино Фернандез Вердез хэлэхдээ “Энэхүү төсөл нь Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолтод чухал үүрэгтэй төдийгүй Тийссийн уул уурхайн олон талт үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхэд ач холбогдолтой төсөл болно” гэж онцлон тэмдэглэсэн юм.

Тийссийн Ерөнхий захирал Майкл Райт хэлэхдээ “Гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар хуримтлуулсан Тийсс компанийн туршлагыг Монгол Улсад ажиллаж байгаа баг хамт олныхоо туршлага, чадвартай хослуулан ашиглаж, төслийг амжилттай хэрэгжүүлэх нөөц бололцоо бидэнд бүрэн бий” хэмээн онцлов.

Мөн тэрээр “Дэлхийн түвшний зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, Оюу Толгой төсөлд урт хугацаанд үр дүнтэй ашиглагдах шийдлийг нэвтрүүлэх болсондоо бид баяртай байна. Монгол ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх нь бидний ажлын арга барилын салшгүй хэсэг байх бөгөөд үндэсний гэрээт гүйцэтгэгч Хишиг Арвин компанитай байгуулсан түншлэлээр дамжуулан бид ажиллах хүчнийхээ 90 хувийг Монгол ажилтнуудаас бүрдүүлнэ” гэж хэллээ.

2016 оны 7-р сард эхэлж, 2020 онд дуусах энэхүү төслийн хүрээнд Тийсс гүний уурхайн налуу ам, туузан дамжуургын болон үйлчилгээний порталыг барьж байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm