Оны Шилдэг Залуу Ажилтан, Дадлагажигчдадаа Баяр Хүргэе

Огноо
Арван нэгдүгээр сар 06, 2018
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Өнгөрсөн Баасан гаригт бид Оны шилдэг залуу ажилтан, дадлагажигчдыг шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж, Ази, Номхон далайн бүс нутагт ажиллаж байгаа дадлагажигчид, мөн Тийсийн “Их дээд сургууль төгсөгчдийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж буй оюутнуудын гаргасан ололт, амжилтыг хамтдаа тэмдэглэлээ.

 

Урам зориг, бахархал төрүүлсэн гайхалтай орой байлаа. Энэ оройн арга хэмжээнд оролцохоор бүхий л нэр дэвшигч, ялагчид хүрэлцэн ирсэн бөгөөд баг хамт олныхоо ажлын гүйцэтгэлд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа дадлагажигчдын амжилтыг бид хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Сурч мэдэх, хамтран ажиллах, нөөц бололцоогоо дайчлан ажиллах бүхий л бололцоог нээлттэй байлгасан тохиолдолд ямар ч зүйлийг хийж, бүтээж болдгийг ажил мэргэжилдээ амжилт гаргаж, ур чадвараа хөгжүүлж чадсан тэдний түүхээс харж болно.

Австрали, Номхон далайн бүс нутагт ажиллаж буй дадлагажигч ажилтнуудаас шалгарч, 2018 оны шилдэг шинэ залуу ажилтны шагналыг хүртсэн бүх хүнд баяр хүргэе:

Оны шилдэг дадлагажигч

  • Тэргүүн байр – Мэттью Элрик
  • Дэд байр – Эмма Ричардс

1 дэх жилдээ ажиллаж буй шилдэг шинэ залуу дагалдан ажилтан

  • Тэргүүн байр – Жүди Коул
  • Дэд байр – Райли Дигит

2 дахь жилдээ ажиллаж буй шилдэг шинэ залуу дагалдан ажилтан

  • Тэргүүн байр – Брэндан Ирланд
  • Дэд байр – Рэган Томсон

Оны шилдэг дагалдан ажилтан

  • Тэргүүн байр – Линда Фрагомэни
  • Дэд байр – Мариа Сторч

Түүнчлэн инженерийн болон шаардлагатай бусад мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн, бидний шалгаруулсан шилдэг төгсөгчдөд баяр хүргэе.

“2018 Оны Шилдэг Төгсөгч” шагналын эздийг дурдвал:

Шаардлагатай бусад мэргэжлээр суралцаж төгссөн, Тийссийн оны шилдэг төгсөгч

  • Тэргүүн байр – Шон Лавин

Инженерийн мэргэжлээр суралцаж төгссөн, Тийссийн оны шилдэг төгсөгч

  • Тэргүүн байр – Локи МакКэйб

Шагналд нэр нь дэвшсэн болон шагналын эздээр тодорсон бүх хүнд дахин баяр хүргэе.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm