Энкуэнтро уурхай хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтээр салбартаа тэргүүлэгч хамт олноор шалгарлаа

Огноо
Наймдугаар сар 31, 2018
Ангилал
    Tag хийх

    Чилийн хойд хэсэгт Тийссийн үйл ажиллагаа явуулж буй Энкуэнтро ил уурхай 2017 онд хөдөлмөрийн аюулгүй байдлын шилдэг үзүүлэлттэй ажиллаж, Чилийн Засгийн газраас “Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын B ангиллын” шагнал хүртлээ.

     

    Салбарын аюулгүй ажиллагааны стандартыг ханган, шилдэг үзүүлэлттэй ажилласан уурхайн эзэд, үйлчилгээ үзүүлэгч гэрээт компаниудыг 8 ангиллаар тодорхойлж, шалгаруулах зорилгоор Геологи, уул уурхайн үндэсний агентлагаас жил бүр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг юм.

    Шилдэг гүйцэтгэлтэй компанийг шалгаруулахдаа компанийн цар хүрээ, нийт ажилласан хүн/цаг болон хуанлийн жилд хамаарах аюулгүй ажиллагааны мэдээлэл зэргийг харгалзан шилдгүүдийг тодруулдаг.

    Өмнөд Америкийн бүс нутагт Тийсс компанийн явуулж буй үйл ажиллагааг хариуцсан Ерөнхий Менежер Мэтью Литтл энэхүү шагналыг гардан авахдаа ‘Тийсс компани аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаарч ажилладаг болохыг энэхүү шагнал батлан харууллаа’ хэмээн онцолсон.

    “Энэхүү шагналыг олгосон нь бидний хувьд нэр төрийн хэрэг билээ. Энэ нь осол зөрчил гарсны дараа бус, харин урьдчилан сэргийлэх зорилгоор авсан арга хэмжээний үзүүлэлтийг өндөр байлгахын тулд хичээнгүйлэн ажилласан баг хамт олны хичээл зүтгэлийг үнэлж, урамшуулсан шагнал гэж үзэж байна“ хэмээн Мэттью хэлсэн юм.

    Тэрээр цааш нь хэлэхдээ “Уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа сайтууд дундаас аюулгүй ажиллагааны шилдэг үзүүлэлтээр онцгойрох болсноор ихэд бахархаж байна” гэв.

    Америкийн бүс нутагт явуулж байгаа үйл ажиллагааг хариуцсан, Тийссийн Гүйцэтгэх ерөнхий менежер Клуни Рандэлл хэлэхдээ “Энэхүү шагналыг хүртсэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хатуу соёлыг хэвшүүлэн, чухал хяналтуудыг хэрэгжүүлж ажилладаг бидний чадварыг үнэлсэн явдал боллоо”.

    “Манай хамт олон Тийсс компанийн аюулгүй ажиллагааны ‘Хүн өдөр бүр аюулгүй байх’ алсын харааг баримтлан, хэрэгжүүлж ажилладаг”.

    “Бид аюулгүй ажиллагааны олон чухал хяналт, журмуудыг чанд хэрэгжүүлж, ажлыг аюулгүй гүйцэтгэж дуусгахыг зорьдог бөгөөд аливаа ажлыг аюулгүй гүйцэтгэхийн үндэс нь аюулгүй ажиллагаа юм” гэв.

    Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2018 оны 8-р сарын 23-ны Пүрэв гаригт Кокуимбо барилгын Казино Энжой танхимд зохион байгуулж, тус арга хэмжээнд Уул уурхайн агентлагийн дарга н.Марио Перейра болон Мужийн 4-р захирагч Лучиа Пинто нар оролцсон.

    Тийсс компани Чили улсад 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж, эгнээндээ 350 гаруй ажилтныг нэгтгэсэн бөгөөд сард 50,000 гаруй хүн цагийн ажил гүйцэтгэж байна.

    Тийсс компани нь одоогийн байдлаар Антофагаста Минералз компанийн захиалгаар Энкуэнтро уурхайд олборлолтын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үйлчилгээний цар хүрээнд өрөмдлөг, ачилт, тээвэрлэлт, машин техник, уурхайн үйлчилгээ багтана.

    Тийсс компани цаашид тус бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm