Тийсс залуу үеийнхнийг сургаж, дадлагажуулахад анхаардаг

Огноо
Аравдугаар сар 22, 2018
Ангилал
    Tag хийх

    Тэмүүлэлтэй байх, эрдэм мэдлэг эзэмших, дуртай мэргэжлээ сонгоход туслах – энэ нь ажлын талбарт дадлагажуулах замаар залуу үеийнхнийг дэмжих, тэдэнд урам зориг өгөх арга замуудын нэг юм.

     

    Тийсс компанийн ажилтнууд “Ажлын туршлага” хөтөлбөрөөр дамжуулан дунд сургуулийн сурагчидтай өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцлаа.

    Тийсс компани үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудад зочлоод ирсэн сурагчдын төлөөлөлтэй танилцъя.

    КьюКөүл уурхайд үйл ажиллагааны багуудын ажил үүрэгтэй танилцаад ирсэн Киатай танилцъя

    Киа бол Коллинсвилл мужийн ахлах сургуулийн сурагч бөгөөд КьюКөүл уурхайд зочилж Тийссийн сайтын баг хамт олон, хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн юм. Түүнд Тийссийн Захиргаа, Сургалт, ХАБ болон Санхүүгийн хэлтсийн хамт олонтой уулзаж, тэднээс суралцахаас гадна тэдгээр хүмүүстэй хамт ажиллаж үзэх боломж тохиосон юм. Сайтад байх сүүлийн өдөр нь уурхайн баг хамт олон хэрхэн хамтран ажилладаг болохыг бодитоор үзүүлэх зорилгоор уурхайн танилцуулах аялал зохион байгуулжээ.

    Өгсөн үүрэг даалгаврыг Киа маш хариуцлагатайгаар, сайн биелүүлж байсан хэмээн КьюКөүл уурхайн ХАБЭАБОС (Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуй, Байгаль Орчин, Сургалт) хариуцсан менежер Брэт Хэрингтон онцлон хэлж байсан.

    Мөн тэрээр цааш нь “Бид богино хугацаанд хамт ажилласан хэдий ч, хамт олны зааж, зөвлөсөн зүйлийг Киа маш хурдан сурч, хүлээн авч байсан тул түүнтэй ажиллахад амар байсан. Орон нутгийн ахлах сургуультай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсандаа баяртай байна” гэсэн юм.

    Геологи, байгаль орчны шинжлэх ухааныг судалж буй Харритай танилцъя

    Үйлдвэрлэлийн/танилцах дадлага хийлгүүлэх зорилгоор Харриг Брисбэний төв оффис дах Геотехник, байгаль орчны хэлтэст хуваарилсан юм. Тэрээр дадлагын туршид шинээр сурч мэдэж буй зүйлүүдийг маш их сонирхож байснаас гадна ирээдүйд уул уурхайн компаниуд бүтээгдэхүүн олборлох хамгийн үр ашигтай, өгөөжтэй арга замуудыг тодорхойлоход туслах технологийн салбарт ажиллах хүсэл тэмүүллээр дүүрэн байгаа нь илэрхий байлаа.

    Хүний нөөцийн мэргэжилтэн болох хүсэлтэй Жэссикатай танилцъя

    Брисбэн хотод байрлах Тийссийн хүний нөөц, чадавхжуулалтын хэлтсийн хамт олонтой ажиллаж, туршлага хуримтлуулсандаа Жессика ихэд баяртай байсан. Бүтээмжтэй баг хамт олныг бүрдүүлэхэд ажилтнуудын ялгаатай зан чанар хэрхэн нөлөөлдөг болохыг тэрээр сургалт, семинаруудад сууснаар мэдэж авсан, мөн Дарра дахь эд анги шинэчлэн засварлах засварын төвд зочлон, үйл ажиллагаатай нь танилцсан.

    Жэссика, Харри болон тэдний ангийн найзууд Дарра дахь эд анги шинэчлэн засварлах төвд зочлон, өөрсдийнх нь хүсэл сонирхол, ирээдүйн ажил мэргэжил хоорондоо хэрхэн холбогддог, үйл ажиллагааны хэлтсүүд ямар ажил үүрэг гүйцэтгэдэг талаар ойлголттой болсон.

    Урам зориг, тэмүүллээ хуваалцлаа

    Сурагчдыг засварын төвийн аюулгүй ажиллагааны мэргэжилтэн Жефф Уэлс хүлээн авч, засвар угсралтын төвийн үйл ажиллагаатай танилцуулсан бөгөөд тэдгээр сурагчдын тэмүүлэл, шинийг сурах гэсэн хүсэл эрмэлзэл түүний сэтгэлийг тун их хөдөлгөсөн байна.

    “Залуу үеийнхэн ийнхүү ажлын талбарт ирж бодитоор харах нь маш зөв алхам төдийгүй ирээдүйд дуртай ажил мэргэжлээ сонгох чухал шийдвэр гаргахад нь туслах болно” хэмээн Жефф дурдсан байна.

    “Хүүхдүүдийг засварын төвийн үйл ажиллагаатай танилцуулж, тэдний сонирхож буй ажил мэргэжлүүдийн ялгаа, онцлогийн талаар тодорхой ойлголт өгсөндөө баяртай байна” гэв.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm