Пийк Даунс уурхайд 9800 загварын шинэ машин техникийг ашиглалтад оруулав

Огноо
Аравдугаар сар 11, 2018
Ангилал
    Tag хийх

    Пийк Даунс уурхайн хамт олон “Либхэрр 9800” загварын шинэ экскаваторыг ашиглаж эхэлснээр 800 тоннын даацтай экскаватор төлөвлөсөн хуваариас 10 хоногоор түрүүлж ажиллах боломжтой болж байгаа юм.

     

    Европоос болон Аделаид хотоос усан болон хуурай замаар тээвэрлэж ирсэн 9800 загварын экскаваторын эд ангиудыг ердөө таван долоо хоногийн хугацаанд угсарсан.

    Экскаваторын угсралтыг дадлагажигч механик инженер Воррэн Мэтз хариуцан, Либхэрр компанитай хамтран гүйцэтгэсэн бөгөөд энэхүү экскаваторыг угсарч, ашиглалтад оруулахын тулд нөр их хичээл зүтгэл гаргаж ажилласан засвар үйлчилгээний баг хамт олныг тэрээр онцлон магтсан юм.

    “Энэ нь бидний хувьд их чухал угсралтын ажил байсан төдийгүй уг төсөл буюу БиЭмЭй компани (БиЭйчПи Биллитон Мицубиши хамтарсан компани)-ийн хүрээнд хийгдсэн хамгийн том угсралтын ажил байлаа” хэмээн Варрэн онцолсон.

    “Бид энэ ажлыг богино хугацаанд аюулгүй гүйцэтгэж, бахархалтайгаар хүлээлгэж өгсөн.

    “Бид угсралтын ажлыг Тийсс болон БиЭмЭй компаниудын зааварчилгаа, шаардлагуудад нийцүүлэн төлөвлөсөн хугацаанаас өмнө, аливаа осол зөрчил гаргалгүйгээр гүйцэтгэлээ”.

    “9800 загварын экскаватор бүрэн хүчин чадлаараа ажиллаж, гүйцэтгэлийн зорилтуудаа биелүүлж байгааг харахад бид их баяртай байна".

    Өнгөрсөн 5-р сард Пийк Даунс уурхайд машин техникийн баазын анхны эд ангиудыг хүлээн авч угсарч байсан баг хамт олны хувьд энэ нь нэгэн чухал амжилт байлаа. Үүнээс өмнө Кавал Ридж уурхайд Тийсс компани 2017 оны 12-р сар болон 2018 оны 1-р сард хоёр экскаваторыг ашиглалтад оруулж байсан юм.

    Пийк Даунс/Кавал Ридж дэх баг хамт олон Пийк Даунс уурхайд гурав, Кавал Ридж уурхайд машин техникийн хоёр баазыг тус тус ашиглалтад оруулаад байна. Үүнээс гадна Тийсс компани Пийк Даунс уурхайд БиЭмЭй компанийн ажиллуулдаг хоёр экскаватор, хэд хэдэн автосамосвал болон бусад туслах машин техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.

    Пийк Даунс уурхайд 9800 загварын экскаваторыг угсарч ашиглалтад оруулах ажиллагааг аюулгүй, амжилттай гүйцэтгэсэн баг хамт олонд Пийк Кавал төслийн Менежер Жэми Вохан талархал илэрхийлэв.

    Жэми хэлэхдээ “Манай баг хамт олон нүсэр их ажлын ард гарлаа” хэмээн тэмдэглэсэн байна.

    “Пийк Даунс болон Кавал Ридж уурхайд гүйцэтгэлийн онцгой үзүүлэлттэй ажиллахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж буй нийт баг хамт олондоо талархал илэрхийлье.”

    "Энэ нь 'Хүн бүр өдөр бүр аюулгүй байх', осол зөрчлийн тоог 'тэг' байлгахад анхаарч ажилласны үр дүн юм. Амжилтай төсөл гэж аюул осолгүй төслийг л хэлнэ” гэв.

    Дэлгэрэнгүй мэдээлэл

    Куинслэнд мужийн Моранба хотын ойролцоо, Боуэны сав газарт орших Кавал Ридж болон Пийк Даунс уурхай нь БиЭйчПи Биллитон Мицубиши хамтарсан компани (БиЭмЭй)-ийн эзэмшдэг коксжих нүүрсний хоёр ил уурхай юм.

    Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд энд дарж үзнэ үү.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm