Маунт Артур Нүүрсний уурхайд 1.2 тэрбум австрали долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа

Огноо
Аравдугаар сар 15, 2018
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Тийсс компани Австралийн Хантерын Хөндийд орших Маунт Артур нүүрсний уурхайд 1.2 тэрбум австрали долларын үнийн дүнтэй уул уурхайн үйлчилгээ үзүүлэх гэрээг БиЭйчПи компанитай байгууллаа.

 

Тийссийн хэрэгжүүлж буй гэрээнд суурилсан шинэ гэрээ нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэхүү шинэ гэрээг байгуулснаар тус уурхайд үзүүлэх үйлчилгээний цар хүрээ нэмэгдэхээс гадна Маунт Артур нүүрсний уурхайн өмнөд хэсэгт орших Эйрэдэйл болон Роксбургийн уурхайн амуудад Тийсс компани уурхайн оператор компаниар томилогдон ажиллахаар болж байгаа юм. Шинэ гэрээний дагуу Тийсс компани уурхайн зураг төсөл, төлөвлөлт, засвар үйлчилгээний хуваарь гаргахаас гадна өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Энэ нь Маунт Артур нүүрсний уурхайд гүйцэтгэх ажлын хүрээнд БиЭйчПи компанитай байгуулж буй гурав дахь гэрээ юм. Энэхүү гэрээг байгуулсан нь Хантерын хөндийд орших, олборлолт явуулахад хүндрэлтэй геологийн тогтоц бүхий уурхайд манай баг хамт олон ажил гүйцэтгэх мэргэжлийн өндөр ур чадвартай болохыг, мөн захиалагч компанитай уян хатан нөхцлөөр хамтран ажиллах чадвартай болохыг үнэлсэн хэрэг боллоо” гэв.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид тус бүс нутагт амжилттай ажилласан түүх болон БиЭйчПи компанитай тогтоосон хамтын ажиллагаагаар ихэд бахархдаг. Мөн Маунт Артур нүүрсний уурхайн өмнөд хэсэгт олборлолт явуулж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж, нийлүүлэгчид, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах болсондоо баяртай байна”.

“Маунт Артур нүүрсний уурхайн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулж, ажиллах болсонд бид баяртай байна” хэмээн онцолсон юм.

Гүйцэтгэх ажлын цар хүрээ нэмэгдсэнээр орон нутгийн 300-аад иргэд хөдөлмөр эрхлэх боломжтой болно.

Тийсс компани 1940-өөд оноос хойш Хантерын Хөндийд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоогийн байдлаар бид тус хөндийд орших гурван уурхайд олборлолтын үйлчилгээ үзүүлж, засварын хоёр цех ажиллуулахын зэрэгцээ орон нутгийн олон иргэдийг ажлын байраар хангаад байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm