Тийсс компани Лэйнстэр Гүний Уурхайд 190 сая долларын үнийн дүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа

Огноо
Есдүгээр сар 10, 2018
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

BHP Nickel West компанитай байгуулсан гэрээний дагуу Баруун Австрали дах Лэйнстэр гүний уурхайд 190 сая австрали долларын үнийн дүнтэй ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

 

Хамгийн багадаа 24 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү гэрээний дагуу бид шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хүдэр олборлох ажлууд, үүний дотор ачилт буулгалт, шүршмэл бетон, кабелан боолтоор хөрсний бэхэлгээ хийх ажил, машин техникийн засвар үйлчилгээ зэрэг гүний уурхайд олборлолт хийхэд шаардагдах иж бүрэн үйлчилгээ үзүүлэх юм.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Лэйнстэр гүний уурхайд BHP Nickel West компанитай нягт хамтран ажилласны үр дүнд тус гэрээг байгуулсан. Ийнхүү гэрээ байгуулсан нь уурхайн бүтээн байгуулалт болон бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагыг хангах зорилгоор BHP Nickel West компанитай хамтран ажиллах бидний чадавхийг үнэлсэн явдал боллоо” хэмээн онцлов.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид BHP Nickel West компанитай хамтран ажиллаж Лэйнстэр Гүний Уурхайд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсондоо баяртай байна. Бид тус уурхайн талаар өргөн ойлголт, мэдлэгтэй болсон бөгөөд уурхайн бүтээн байгуулалт, олборлолтын дараагийн үе шатны ажилд дэмжлэг үзүүлэн ажиллахад манай баг хамт олон сайтар бэлтгэгдсэн гэж үзэж байна” гэв.

Лэйнстэр гүний уурхай нь баруун Австралийн хойд Гөүлфийлдс дүүрэгт BHP Nickel West компанийн олборлолт хийж буй талбайд орших никелийн гүний уурхай юм.

Тийсс компани 2016 онд Лэйнстэр уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 230,000 тонн хүдэр гарган авахын тулд дэд түвшний задгай мөргөцгөөр олборлох аргыг ашиглан 610 метр орчим хөндлөн нэвтрэлтийн ажил гүйцэтгэж байсан.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm