Крисмас Крик уурхайд автоматжуулсан тээврийн систем нэвтрүүлэх гэрээ байгууллаа

Огноо
Арван нэгдүгээр сар 08, 2018
Ангилал
    Tag хийх

    Тийсс компани Баруун Австралийн Пилбара мужид орших Крисмас Крик уурхайд тээвэрлэлтийн автоматжуулсан систем буюу операторгүй ажиллах технологийг нэвтрүүлэх ажлын гэрээг Фортескью Металс Групп (Фортескью)-тэй байгууллаа.

     

    18 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү гэрээний хүрээнд Фортескью дэх Чичестер хаб уурхайн машин техникийн ажиллагааг автоматжуулахын тулд Тийсс компани хамгийн багадаа уламжлалт загварын 65 автосамосвалыг шинэ системд шилжүүлэхээс гадна дагалдах тоног төхөөрөмжүүдийн системд нэмэлт тоноглол суурилуулах, тохиргоо хийх ажлуудыг гүйцэтгэнэ.

    Энэхүү гэрээт ажлын хүрээнд Фортескью Группийн Komatsu 930E болон Caterpillar 789D машин техникт шинэ систем суурилуулах ажил хийгдэнэ.

    CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Энэхүү гэрээг байгуулсан нь Фортескью Групп харилцаагаа бэхжүүлсний илрэл болсон төдийгүй Тийсс компани автоматжуулалтын үйлчилгээгээр тэргүүлэгч гэдгийг батлан харуулсан явдал боллоо” гэв.

    CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид Фортескью Групптэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, уурхайн машин техникүүдийг автоматжуулах үйлчилгээ үзүүлэх болсонд баяртай байна. Бид ийнхүү хамтран ажиллах болсон нь тус Группийн захиалгаар Соломоны уурхайд уурхайн машин техникийг автоматжуулах гэрээт ажлыг амжилттай гүйцэтгэсний үр дүн юм.”

    “Уул уурхайн салбарт инновац нэвтрүүлэх, мөн тус салбарт анхдагч болсон шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр Фортескью Групптэй хамтран ажиллах болсонд манай хамт олон ихэд баяртай байна” хэмээн онцоллоо.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm