Тийссийн дугуйчдын баг Тархмал хатуурал өвчтэй хүмүүст 59,000 доллар хандивлалаа

Огноо
Арван нэгдүгээр сар 28, 2018
Ангилал
    Tag хийх

    Маунт Оуэн уурхайд хэрэгжүүлж байгаа төслийн дугуйчдын баг Сидней – Гонг 2018 хандивын аялалд оролцож, дугуйгаар 82 км зам туулж, Тархмал хатуурал өвчтэй хүмүүст 59,000 долларын хандив цуглууллаа.

     

    Маунт Оуэн уурхайг төлөөлөн Сидней – Вүүлонгонг чиглэлд дугуйн аялалд оролцсон багийн гишүүд болох Нэйл Маркам, Вэйн Бартлэт, Брэд Күүпер, Шэйн Ковалд, Ким Нгүэн, Даррен Тойн (Флийтко) болон Жэми Тэйлор нар “Софт Когс” дугуйн холбооны сайн дурын гишүүд юм.

    Сүүлийн 10-аад жилийн хугацаанд Тийсс компани тус баг, тэдний зохион байгуулдаг арга хэмжээг тогтмол дэмжин ажиллаж ирсэн. “Софт Когс” багийнхан сайн үйлсийн, хандивын олон арга хэмжээ зохион байгуулж, 13 жилийн хугацаанд нийт 1.2 сая долларын хандив цуглуулж чадсан.

    Энэ жилийн арга хэмжээ нь тархмал хатуурал өвчтэй хүмүүст туслахад чиглэсэн бөгөөд тус арга хэмжээнд арав гаруй мянган дугуйчин оролцож, 2.8 сая долларын хандив цуглуулсан байна.

    Зорилготойгоор дугуй унах

    Маунт Оуэн уурхайн Засварын менежер Шэйн Ковалд “Софт Когс” багийн бүрэлдэхүүнд байсан бөгөөд дугуйчдын багийнханд сунадаг материал бүхий зориулалтын хувцас, хэрэгсэл бэлэглэж, эмчилгээгүй, хүнд өвчтэй хүмүүст туслахад чиглэсэн дугуйн аялалд оролцох, хандив цуглуулахад нь дэмжлэг үзүүлсэн байна.

    Шэйн хэлэхдээ “Хүч тамирыг доройтуулж, ихэвчлэн далд хэлбэртэй байдаг энэхүү өвчинтэй тэмцэх зорилгын дор баг хамт олноороо нэгдэж, хандив цуглуулж байгааг харах сайхан байлаа.”

    “Тархмал хатуурал өвчний илрэх шинж тэмдэг өвчтөн бүрт харилцан адилгүй. Харамсалтай нь энэ өвчин ямар ч насны хүнд тохиолдож болдог. Ийм ч учраас энэхүү өвчнийг анагаах судалгаа шинжилгээнд шаардлагатай хандив цуглуулах арга хэмжээнд Тийссийн дугуйчид тогтмол оролцож, идэвхтэй дэмжлэг үзүүлдэг юм” гэв.

    Маунт Оуэн уурхайн менежер Ким Нгуэн хэлэхдээ “Тархмал хатуурал өвчнөөр шаналж буй олон хүнийг бид мэддэг тул энэ удаагийн дугуйн аялал нь бидний хувьд чухал арга хэмжээ байсан” гэв.

    Мөн тэрээр цааш нь “Энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндийн хувьд чухал ач холбогдолтой. Урьдчилан сэргийлэх боломжтой өвчин үүсгэгч хүчин зүйлсийн нэгд таргалалт зүй ёсоор тооцогддог. Дугуй унах нь завгүй амьдралын хэмнэлд эрүүл бөгөөд зугаатай хэв маягийг хэвшүүлэх боломжийг олгодог учраас эрүүл мэндэд тустай.”

    “Хүмүүс бага ч гэсэн цагийг сайн үйлс хийхэд зориулж байх хэрэгтэй гэж боддог, сайн үйлс нь бусдыг ойлгох боломжийг олгохоос гадна сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг” гэв.

    Өвчинтэй тэмцэхэд тусалцгаая

    Австралид тархмал хатуурал өвчнөөр өвдсөн 25,000 гаруй хүн байдаг бөгөөд өдөр тутмын амьдралд нь энэхүү өвчин хэрхэн нөлөөлдөг тухай тэдэнд өөр өөрийн түүх бий.

    Дэлгэрэнгүй мэдээллийг www.msgongride.org.au сайтаас авна уу.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm