Сэнтинэла компанитай байгуулсан гэрээг сунгаж, нэмж 420 сая австрали долларын ажил гүйцэтгэхээр боллоо

Огноо
Есдүгээр сар 17, 2018
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Чилийн хойд хэсэгт орших Энкуэнтро ил уурхайд Тийссийн хэрэгжүүлж буй төслийн гэрээг Антофагаста Минералс (AMSA) компани сунгаснаар бид 420 сая австрали доллар (303 сая ам.доллар)-ын үнийн дүнтэй ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

 

Гэрээний нэмэлт дөрвөн жилийн хугацаанд бид уурхайд гүйцэтгэж байгаа ажлыг үргэлжлүүлэн, өрөмдлөг, ачилт, буулгалт, хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон уурхайн үйлчилгээг хариуцан ажиллана.

CIMIC Группийн Гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Тийсс компани сүүлийн 3 жилийн хугацаанд AMSA компанитай тогтоосон харилцаагаа улам бэхжүүлж, Энкуэнтро уурхайн төсөлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсонд миний бие баяртай байна. Гэрээг сунгасан нь захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн оновчтой шийдлийг гаргаж өгөхийн тулд тэдэнтэй нягт хамтран ажилласан манай ажилтнуудын хичээл зүтгэлийн үр дүн байлаа” хэмээн онцолсон юм.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Тийсс компани Өмнөд Америкт 2015 онд анх үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 70 гаруй сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгээд байгаа бөгөөд энэ нь Тийссийн хувьд Өмнөд Америкийн бүс нутагт гүйцэтгэсэн анхны ажил юм. Манай баг хамт олон үр ашиг, бүтээмжид анхаарч, захиалагчтай нягт хамтран ажилласны үр дүнд бид энэхүү гэрээг сунгаж чадлаа. Бид цаашид ч AMSA компанид хамтран ажиллаж, чанартай үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэхийг зорин ажиллах болно” гэж тэмдэглэлээ.

Цаашид сайжруулахаар төлөвлөсөн ажилд: засвар үйлчилгээний дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх, машин техникийн баазын хяналт, удирдлагын системийг нэвтрүүлэх болон уурхайн богино хугацааны төлөвлөлтийн ажил үүргийг Тийссд шилжүүлэх зэрэг ажлууд багтсан.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр үзүүлэлттэй ажилласан, Сэнтинэла дах Тийссийн хамт олныг энэ сарын эхээр Чилийн Засгийн газраас “Геологи, Уул уурхайн салбарын тэргүүлэх компани”-иар шалгаруулсан юм.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm