Кавал Ридж төслийн гэрээг сунгаж 150 сая долларын ажил нэмж гүйцэтгэхээр боллоо

Огноо
Арван хоёрдугаар сар 18, 2018
Ангилал
  • Төслийн мэдээлэл
Tag хийх

Австралийн Куинслэнд мужийн Боуэны сав газарт орших Кавал Ридж нүүрсний уурхайд БиЭйчПи Биллитон Мицубиши хамтарсан компани (BMA)-ийн захиалгаар Тийсс компанийн гүйцэтгэж буй ажлын гэрээг сунгаж, 150 сая долларын үнийн дүнтэй ажил нэмж гүйцэтгэхээр боллоо.

 

Бид Кавал Ридж уурхайд 2017 оны 11 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд энэхүү гэрээ сунгагдсанаар 2020 он хүртэлх хугацаанд Тийсс компанийн гүйцэтгэх хөрс хуулалтын ажил гэрээнд заасан нөхцлүүдийн дагуу нэмэгдэх юм.

Кавал Ридж уурхайн өмнөд хэсэгт хийгдэх ажлуудын тодорхой хэсгийг Тийсс компани үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

CIMIC Группийн гүйцэтгэх захирал Майкл Райт хэлэхдээ: “Бид BMA компанитай тогтоосон харилцааг бэхжүүлэн ажилласны үр дүнд ийнхүү гэрээ сунгагдаж байгаа бөгөөд энэ нь захиалагчийн хүртэх үр өгөөжийг ямагт нэмэгдүүлэхийг зорьдог Тийссийн хичээл зүтгэлийг үнэлсэн явдал боллоо” хэмээн онцлов.

CIMIC Группийн уул уурхай, эрдэс баялгийн боловсруулалтын асуудал хариуцсан Гүйцэтгэх Захирал бөгөөд Тийссийн Ерөнхий захирал Даглас Томпсон хэлэхдээ: “Бид энэхүү гэрээг байгуулсандаа баяртай байна. Энэ нь манай баг хамт олон гүйцэтгэлийн онцгой үзүүлэлттэй ажилладаг төдийгүй захиалагчиддаа ямагт аюулгүй, үр бүтээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг болохыг харуулсан явдал боллоо” гэв.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm