Above & beyond – Жасмин Кэритэй танилцацгаая

Огноо
Арван нэгдүгээр сар 11, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Австралийн Их Тохойд Тийссийн оператор Жасмин Кэригийн төрж өссөн Стрийки Бэй хэмээх жижигхэн, амар тайван, загасчлал болон сөрфингийн хот орших бөгөөд тус хотоос зайдуу, Өмнөд Австралийн баруун хойд хэсэгт улаан өнгөөр хучигдсан өргөн уудам талаар хүрээлэгдсэн Проминэнт Хилл алтны уурхай оршино.

 

Гучин нэгэн настай залуу эмэгтэй энэхүү өргөн уудам нутагт сайтын машин техникийн шилдэг операторуудын нэг болох зорилгодоо хүрэх боломжийг огтхон ч алдаагүй юм.   

Эхэндээ далайн биологич мэргэжлээр суралцахаар Аделайд хотод ирж байсан Жасмин гэртээ харьж хэсэг хугацааг өнгөрөөсний дараа Аделайд хотод эргэн ирж мал эмнэлэгт сувилагчаар ажиллаж байх үед буюу долоон жилийн өмнө түүнд уурхайд ажиллах боломж олдсон.   

Жасмин хэлэхдээ “Тэр үед Проминэнт Хиллд ажилладаг хэдэн найзтай байлаа. Тэд л намайг уурхайд ажиллахыг ятгасан” гэв.

“Анх би огт сонирхоогүй, уурхайд ажиллах эсэхэд эргэлзэж байсан ч нэг өдөр бүртгүүлээд, ямар ахиц гарахыг нь харахаар шийдсэн”.

Анкетаа илгээснээс хойш 2 хоногийн дараа түүнийг ярилцлагад дуудсан. Үүнээс хоёр хоногийн дараа мал эмнэлгээс халагдах өргөдлөө өгч, Хиллд ажиллахаар болсон.   

Өмнө нь энэ салбарт ажиллаж байсан туршлагагүй тэрээр машин техникүүдийн овор хэмжээг хараад нэлээн сүрдэж байсан. Жаз анх 793C болон D загварын автосамосвалын оператораар ажиллаж, ил уурхайгаас тээвэрлэлт хийдэг байсан. Тэрээр тэнд Волво болон КАТ маркийн жижиг оврын хоёр ачигч, дараа нь усны машин жолоодож сурсан. 

Жаз хэлэхдээ “Эхэн үедээ ийм том аварга машиныг жолоодно гэхээс их айдаг, сүрддэг байсан” гэв.

Ил уурхайн олборлолтын үйл ажиллагаа дууссан тул Хилл дэх үйл ажиллагаанд өөрчлөлт орж, овоолгын талбайд байрлах хүдрийн овоолгоос хүдрийг бутлагч руу дамжуулах нь үндсэн ажил болсон бөгөөд Жазыг КАТ 994 загварын илүү том оврын ачигчийг жолоодох ажилд шилжүүлсэн.  

Тэрээр хэлэхдээ “Үнэндээ 944 загварын ачигчийн сургалтад суух уу гэж анх удаа асуухад нь ‘үгүй’ гэж хэлсэн. Би ийм том хэмжээтэй ачигчийг үнэхээр жолоодоод явж байна гэж үү гээд одоо ч өөрийгөө чимхэж үздэг” гээд инээв.

“Гэхдээ сургалтад суух нэг ч боломжийг алдаагүйдээ би одоо ч баяртай байна”.

“Энэ бол өмнө нь миний жолоодож байсан машин техникүүдээс тэс өөр байсан. Хэмжээгээрээ ялгаатайгаас гадна жолооны хүрд байхгүй учраас залуур ашиглах шаардлагатай байдаг”.

“Залуур нь жолоочийн бүхээгийн зүүн талд байрладаг бол баруун талд утгуур болон сумыг ажиллуулах хоёр жижиг хөшүүрэг байна. Эхэндээ автосамосвалд ачилт хийхийн тулд бага зайд машиныг нааш цааш олон дахин хөдөлгөх үед дотор муухайрдаг байсан ч яваандаа дасчихсан”.

Сайтын шилдэг операторуудаас чанартай сургалт, зааварчилгаа авч, ур чадвараа үнэлүүлэн, ажиглагчийн хяналт дор 80 цагийн ажиглалт, 80 цагийн жолоодлогын шалгалт өгч, 2018 оны 11 сард ачигч машины операторын эрхээ авсан  юм. 

Тэр цагаас хойш түүний  ачилт хийх тоо тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд тэрээр багийнхаа төдийгүй Проминэнт Хилл дэх баг хамт олны үнэ цэнэтэй гишүүн юм.

Өөрийн карьер болон амьдралын хэв маягт томоохон өөрчлөлт хийх шийдвэр гаргасандаа харамсдаг уу?

Огтхон ч харамсдаггүй хэмээн Жаз хариулав.

Хилл бол ажиллахад таатай газар. Манай багийнхан тун сайн хүмүүс бас их хөгжилтэй. Надад туслалцаа хэрэгтэй болох эсвэл асуух зүйл гарахад бусад ачигч машины операторууд надад туслахад хэзээд бэлэн байдаг.

Түүнчлэн нэг долоо хоног шаргуу ажиллаад дараа нь нэг долоо хоног амардаг зохицуулалт нь надад маш их таалагддаг. Миний хувьд биеэ дайчлаад, эртхэн өөрчлөлт хийх хэрэгтэй байсан юм.

Тэгэхээр, долоо хоногийн амралтаа хамтран амьдрагчтайгаа Аделайдад кэмпинг хийж, байшингаа засаж гадаа өнгөрүүлэх эсвэл Аделайд болон Стрийки Бэйд найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай Жазын дараагийн төлөвлөгөө юу байх бол?

Би бол их азтай хүн. Энд сурч хөгжих боломж их байдаг бөгөөд би их зүйлийг сурч байгаадаа маш их баяртай байна.

Би амьтанд маш их хайртай бас тэдэнтэй ажиллах дуртай. Тэгэхээр магадгүй хэзээ нэг өдөр мал эмнэлэгт сувилагчаар ажиллах байх, одоохондоо бол уул уурхайн салбартаа үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн байгаа.

Энд хэд хэдэн шинэ машин техник ирсэн байгаа, магадгүй надад аз тохиовол тэр машинуудыг ч жолоодож сурах боломж олдоно гэж найдаж байна.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm