Above and beyond – Садэво Прасийтиотой танилцана уу

Огноо
Дөрөвдүгээр сар 30, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс Компанид Худалдан авалтын менежерийн албан тушаал хашдаг Садэво нь Хангамжийн албанд ажиллаж байгаагаараа бахархдаг, ажилдаа үнэнч, тууштай нэгэн төдийгүй өнгөрсөн 14 жилийн хугацаанд гайхалтай үр дүнд хүрч ажилласаар ирсэн.

 

Тэрээр өдөр бүр ажлаа үр дүнтэй, сайн гүйцэтгэхэд анхаарч ажилладаг ба Тийссийн олон талт байдал, оролцоог дэмжих бодлогыг ихэд дэмждэг нэгэн билээ.

Садэво хэлэхдээ “Бид зөв сэлбэг, материалыг хэрэгцээтэй үед нь, хэрэгтэй газарт нь нийлүүлэхэд анхаарч, төслүүдэд үйл ажиллагаагаа үр ашигтай байдлаар явуулахад нь шаардлагатай дэмжлэг үзүүлэн ажилладаг” гэв.

“Бүс нутгууд дах салбар компаниудын ажилтнуудтай хамтран ажиллах нь надад сайхан санагддаг. Би үргэлж ямар нэг зүйл сурч авдаг. Ажлын газрын байршил, ажиллаж байгаа хэлтэс эсвэл гүйцэтгэх үүргээс үл хамааран, бид нэгэн зорилгын дор нэг баг болон хамтран ажиллаж чаддаг.”

Их сургуулиа дөнгөж төгссөн үеэс ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр мэргэжлээрээ өсөж хөгжихийн тулд шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн. Жакарта дах оффист байрлан, бүс нутгууд дах Тийссийн салбар компаниудын ажилтнуудаас бүрдэх чадварлаг баг хамт олныг удирдан ажилладаг юм.

“Мэргэжлийн амжилт гэдэг нь хувь хүнээс хамаардаг гэдэгт би бат итгэдэг. Хэр их зүйлийг хэр их цаг хугацаа зарцуулан сурахыг хүсэж байгаа, мөн аливаа зүйлийг сайжруулах арга замуудыг хэрхэн тодорхойлох, энэ бүгдийг ажилтнууддаа хэрхэн ойлгуулж, бизнест хэрхэн хувь нэмэр оруулах вэ гэдэг нь бүгд танаас хамаарна. Тийсс компанид ажиллахад биднийг шашин шүтлэг, нас, хүйс, үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй, ажил мэргэжлээрээ өсөж хөгжихөд энэ бүгдийг харгалздаггүй нь надад хамгийн их таалагддаг.”

Садэво нь Тийссийн олон талт байдал, оролцоог дэмжих стратегийн зарчим буюу “хүн бүр үнэ цэнэтэй” гэсэн уриаг ажлын байранд төдийгүй орон нутагт хэрэгжүүлдэг.

Тэрээр “Манай нутгийн иргэд 2017 оны дунд үед намайг орон нутгийн төлөөлөгчдийн даргаар сонгосон. Манай нутагт ямар ч ажлыг сайн хийж чадах чадварлаг эмэгтэйчүүд цөөнгүй байдаг ч сонгогдсоныхоо дараа миний бие орон нутгийн удирдлагын бүтцэд эмэгтэй төлөөлөл байдаггүй болохыг анзаарсан.”

Орон нутгаа хөгжүүлэхийн тулд иргэдийн хүйсийг үл харгалзан тэдний мэдлэг, туршлагыг ашиглах шаардлагатай гэдгийг сонгогчдод ойлгуулж, ухуулах нь ч миний үүрэг гэж үзсэн.

“Орон нутгийн удирдлагын бүтцэд одоо эмэгтэйчүүдийн төлөөлөл багтдаг болсон. Бид зөвхөн эмэгтэйчүүдийн төлөөллийг бий болгоод зогсохгүй орон нутгийг хөгжүүлэх зорилгоор зөвлөлийн гишүүдийг арьс өнгө, шашин шүтлэгийн хувьд ялгаатай хүмүүсээр бүрдүүлсэн” хэмээн өгүүлсэн юм.

Садэво болон түүний удирдлагад ажилладаг орон нутгийн удирдлагын баг бусдад үлгэр жишээ үзүүлж ажиллахаас гадна орон нутгийг тогтвортой хөгжүүлэх дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна:

  • Posyandu - Орон нутагт чиглэсэн эрүүл мэндийн нэгдсэн үйлчилгээ
  • Bank Sampah - Хаягдлыг дахин боловсруулах санаачилга
  • Jalan and Gowes Bareng – Байгаль орчинд ээлтэй тээвэр
  • Rumah Literasi – Бичиг үсэг заах танхим
  • Apotek Hidup - Эмийн ургамал тариалалт

Олон талт байдал, оролцоог хангасан баг хамт олны оролцоогүйгээр эдгээр хөтөлбөр амжилттай хэрэгжих боломжгүй байсан гэдэгт Садево бүрэн итгэдэг юм.

“Олон талт байдал, оролцоог дэмжсэн соёлыг хэвшүүлэхийн ач холбогдлыг ойлгож, хэрэгжүүлэх хүрээнд Тийсс компани ихээхэн ахиц гаргаж байна. Цаашид энэ хүрээнд олон ажил хийх шаардлагатай байгаа ч ахиц дэвшил гарсаар л байна. Миний бие энэхүү гайхалтай аяллын нэг хэсэг болж, компанийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна” гэв.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm