Залуу мэргэжилтэн Адам Кэйс: Их сургуулиа төгссөний дараах ажил, амьдралынхаа тухай ярилаа

Огноо
Зургадугаар сар 20, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Нью Саут Уэлс муж дах Маунт Плийзэнт уурхайд Механик инженерийн албан тушаал хашдаг Адам Кэйстэй танилцацгаая.

 

Дээд сургуулиа төгсөөд Тийсс компанид анх дадлагажигч инженерээр ажилд орж байснаас хойш 2 жилийн хугацаанд тэрээр Брисбэний төв оффис, Жэлинба Плэйнс болон Маунт Тоорли уурхайнуудад ээлжлэн ажилласан байна. Адам одоо туршлагатай мэргэжилтэн болсон бөгөөд Маунт Плийзэнт уурхайд механик инженерээр ажиллаж байна.

Тийссийн “Төгсөгчдөд зориулсан хөтөлбөр”-т хамрагдах хугацаанд болон түүний дараа ажил амьдралд нь гарсан өөрчлөлтүүд, мөн ажил амралтын тэнцвэрийг хэрхэн хангадаг талаар түүнтэй ярилцах завшаан олдсон юм.

Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрийн юу нь танд сайхан санагдаж байсан бэ?

Өмнө нь очиж үзээгүй газар руу явах унаанд суугаад замд гарах, шинэ сайтад очиж шинэ амьдралын хэв маягт суралцах, хотод шигдээд суусан бол хэзээ ч олж мэдэхгүй байх байсан зүйлстэй танилцах нь надад үнэхээр сайхан санагдсан. Хөтөлбөрт хамрагдах хугацаанд уулзаж танилцсан, сайн найз нөхөд болцгоосон хүмүүс бол миний хувьд үнэ цэнэтэй зүйл юм. Шинэ албан тушаалд томилогдсоноос хойш олон төрлийн үүрэг даалгавар гүйцэтгэж, олон зүйл сурч мэдэж байгаад баяртай байна. Ажилтнуудынхаа, тэр дундаа залуу ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд анхаардаг, нэг нэгнээ дэмждэг баг хамт олон Маунт Плийзант уурхайд ажилладаг юм.

Төгсөгчдөд зориулсан хөтөлбөрт хамрагдах хугацаанд болон дараа ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

Найз охин, найз нөхөд, гэр бүлээсээ хол амьдрах нь хамгийн хэцүү байсан. Хөтөлбөр дууссаны дараа шинэ зүйлс болон ажлын ачаалалд дасах нь миний хувьд шинэ сорилт болж байна.

Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Би хуучны машин цуглуулдаг. Надад улаан болон цагаан өнгийн комби загварын машинууд бий. Хантерын хөндийд машинаар аялж болох гайхалтай газрууд олон байдаг учир бид их азтай шүү. Бид машиндаа суугаад л Майтландруу аялж, дарсны үйлдвэрт зочлон, майхандаа амарч эсвэл өдөржин гадуур зугаалж далайн эрэгт очдог. Би Байрон Бэй-д төрж өссөн, Синглтон хотын үзэсгэлэнт байгаль, сэтгэл татам дүр зураг болон ногоон ургамлаар бүрхсэн уул хад нь надад төрсөн гэрийг минь санагдуулдаг.

Хэрэв та гэртээ буцаж ирэхгүйгээр гэрээсээ яаралтай гарч явах шаардлагатай болвол ямар гурван зүйлийг авч явах вэ?

Комби фургон, найз охиноо, мөн багажнуудаа авах байсан. Би багажгүйгээр хаашаа ч явж чадахгүй, тэгээд л багажнуудаа үргэлж машиндаа авч явдаг юм.

Та ямар дуу сонсох дуртай вэ ?

Bomfunk MC хамтлагийн Freestyler- г сонсох дуртай.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm