Тийссийн ажилтан Эймий Чик төгс зохицлыг бүрдүүлжээ

Огноо
Тавдугаар сар 29, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Йогийн гудас ба хамгаалалтын малгай. Энэ бул тун өвөрмөц зохицол бөгөөд Тийссийн ажилтан Эйми Чик үүнийг хослуулдаг нэгэн юм. 

 

Маунт Артур Нүүрсний Уурхайн засварын хэлтсийн төлөвлөлтийн  ажилтан, Йога C0 төвийн үүсгэн байгуулагч Эйми Чик хэлэхдээ “ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад түүний олон зүйл хийх чадвар тус болдог” гэв. 

“Өнөөдөр, маргааш, дараагийн долоо хоногт гүйцэтгэх олон ажлыг хийхийн тулд цагаа зөв зохицуулж, ажлуудаа төлөвлөх нь чухал байдаг”.

“Ажлын бус цагаараа би Хантерын Хөндийд байрлах йогийн студийг ажиллуулдаг бөгөөд тэнд би цагийг идэвхтэй өнгөрүүлж чаддаг” хэмээн Эйми онцолсон.

Засвар үйлчилгээний салбарт 16 жил ажилласан туршлагатай тэрээр Тийсст гүйцэтгэдэг ажил үүргийнхээ хүрээнд өгөгдөлд үндэслэсэн шийдвэрүүдийг гаргадаг.

Тэрээр цааш хэлэхдээ “Би үр ашигтай байдлыг маш их чухалчилдаг, тиймээс нөөц бололцоог үргүй зарж, хорогдуулах тун дургүй. Шинэ санал санаачилга гаргах, шийдлийг бий болгох арга замуудыг үргэлж эрэлхийлдэг”.

“Миний ажиллаж байгаа Маунт Артур уурхай бол гүйцэтгэлийг сайжруулахын тулд бодит хугацааны өгөгдлүүдийг ашигладаг, цагийн бүртгэлийг 100 хувь цахим болгосон анхны уурхайнуудын нэг юм” гэв.

Эйми болон түүний баг хамт олон төлөвлөгөөт засвар үйлчилгээ, богино хугацааны засварын ажлыг хянах, зохицуулах, тайлагнах замаар захиалагчид зардлаа хэмнэх, үр ашигтай зарцуулахад нь тусалдаг.

“Бид нөөц болон процессыг оновчтой байлгах замаар захиалагчиддаа үнэ цэнийг бий болгож өгөхийг зорьдог.

“Сорилт ихтэй байдаг ч гэсэн бид үндсэн эд ангийг солих ажлыг цаг хугацаанд нь, төсөв хэтрүүлэхгүйгээр системтэй гүйцэтгэдгээрээ бахархдаг” гэв.

Маунт Артур нүүрсний уурхайд ажиллаж байгаа Эйми болон түүний баг хамт олонтой хамтран ажиллах боломж нээлттэй байна. Тийсс компани засварчин, оператор, өрмийн ажилтан болон бусад олон ажлын байранд ажиллах боломжийг нээж, ажлын байрны зар гаргасан байна. Та дэлхийн түвшний баг хамт олонтой нэгдэж ажиллахыг хүсвэл thiess.com/careers хаягаар зочлоорой. 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm