2018 оны Өсөж яваа шилдэг Залуу Ажилтан - Линда Фрагомэни

Огноо
Зургадугаар сар 07, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Линда Фрагомэнитэй танилцана уу. Тэрээр Курра уурхайд авто-цахилгаанчны дагалдангаар ажилладаг бөгөөд компанийн 2018 оны Өсөж яваа шилдэг дагалдан ажилтнаар шалгарсан юм. 

 

Бид Линдатай уулзаж, сургуулиа төгсөх жилийн талаар мөн цаашдын карьераа хэрхэн төлөвлөж байгаа тухай асууж, ярилцлага хийлээ.

Туршлагатай ажилтныг дагалдуулан, дадлагажуулах хөтөлбөрт хамрагдана гэж өмнө нь бодож байсан уу? 

“Үгүй, гэхдээ би өөрийгөө сорьсон зүйл хиймээр байгаагаа үргэлж мэддэг байсан. Дагалдангаар ажиллана  гэсэн хүлээлттэй байсан ч яг ямар ажил хийх талаар нарийн мэдээлэлгүй байсан. Уул уурхайн салбар надад сонирхолтой санагддаг, учир нь би амьдралын тийм хэв маягт, бас аялах дуртай. Хаана хуваарилагдаж, юуг сурвал илүү амжилт гаргах тухайд би хөтөлбөрт элсүүлсэн газартаа бүрэн итгэж даатгасан бөгөөд тэд үнэхээр зөв сонголт хийсэн байсан”.

Туршлагатай ажилтныг дагалдуулан, дадлагажуулах хөтөлбөрийн юу нь таалагдсан бэ?

“Надад бүх зүйл нь таалагдсан. Таагүй санагдсан нэг ч зүйл байгаагүй. Дагалдан хийх явцад надад анхаарал тавьж, бүхий л зүйл дээр тусалж дэмжиж байсан”.

Тийсст ажиллах хугацаанд та өөртөө урт хугацааны ямар зорилго тавьж байгаа вэ? 

“Энэ бизнесийн бүхий л зүйлийн талаар ойлголттой болохыг хүсэж байна. Би өөрийгөө байнга сорьж,  хөгжүүлж, ахиц дэвшил гаргахыг эрмэлздэг. Миний хувьд өөрийгөө сорьж үзэх боломжийг хэзээд таатай хүлээж авдаг”.

Тийсст ажиллахад юу нь сайхан байдаг вэ? 

“Надад ажлын хамт олон, нөгөөх нь гэр бүл гэсэн 2 гэр бүл байдаг. Сайтад ажиллах явцад олон хүнтэй танилцаж, найз нөхөд болсон төдийгүй хамгийн сайн найзаа олсондоо баяртай байдаг. Бид жилийн зургаан сарыг гэртээ, зургаан сарыг ажлын хамт олонтой ажиллаж өнгөрөөдөг тул бусадтай найзалж, нөхөрлөнө гэдэг маш чухал зүйл гэж боддог”.

Сайтад ажиллах хугацаанд та эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сайн чанаруудыг таних, илрүүлэхэд ямар үүрэгтэй манлайлж оролцдог вэ?

“Ажил дээрээ итгэж, ярилцдаг найз нөхөдтэй байх нь чухал гэж боддог. Ажлын орчинд хүмүүст зориулсан ‘аюулгүй орон зай’-г бүрдүүлэхэд нэг л мэдэхэд манлайлан оролцдог болчихсон”.

Дагалдан, дадлагажигчаар ажиллаж эхлэх хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ? 

“Чи бүгдийг мэддэг байх албагүй. Хамт ажиллаж буй бусад хүмүүсийн мэдлэг туршлагыг өөрийн туршлагатай харьцуулах хэрэггүй. Бүх зүйлийг нэг дор сурах боломжгүй учраас алхам алхмаар туршлага сууж, ур чадвараа нэмэгдүүлнэ шүү дээ”.

Та энэхүү хөтөлбөрт хамрагдаж эхэлж байх үеийг одоогийнхтой харьцуулан өөрийгөө товчхон илэрхийлбэл?

“Эхэндээ бага зэрэг эмээж байсан ч чадна гэсэн итгэлтэй байсан. ‘Хийж чадах хүртлээ түүнийг чадсан байгаагаар өөрийгөө төсөөлөн бод’ гэдэг дээ. Харин одоо би айдсаа давж гарсан, аливаа зүйлд илүү хүлээцтэй, тайван ханддаг болсон”. 

Та ажиллаж буй салбарынхаа хэн нэгэнтэй нэг өдөр солигдож ажиллах бол хэнийг сонгох вэ?

“Курра төслийн менежер Жэймс Армстронгтой байраа сольж, төслийн үйл ажиллагааг бүхэлд нь нэг харж үзэх юмсан гэж боддог. Төслийн үйл ажиллагааны нэг хэсэгт л ажилладаг учраас зөвхөн тэр хэсгийн тухай л  ойлголттой байдаг, зарим зүйлсийн учир шалтгааныг ойлгоход хэцүү байдаг. Мөн өндөр хариуцлага хүлээн ажиллахын сайхныг мэдрэхээс гадна Жэймс тулгарч буй маш олон асуудлыг хэрхэн зохицуулдаг талаар мэдэхийг хүсэж байна”.

Таныг зоригжуулж, урам өгч байгаа ямар ном уншиж байна вэ?

“Би Аз жаргалтай амьдрах урлаг гэдэг ном уншиж байна. Намайг илүү өөдрөг, сэтгэл дүүрэн байхад тусалдаг учраас би ийм төрлийн ном унших  дуртай”.

Тан хэнээс урам авдаг вэ? 

“Smith Street хамтлагийн гишүүн Вилл Вагнер. Яагаад гэвэл тэр өөрөө өөртөө үнэнч хүн. Миний хуримын сүйн ёслолд ирж оролцож байсан”.

Та ажлын дараа буюу чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

“Хөгжим сонсдог. Би амьд хөгжимд дуртай. Хотынхоо клубт очиж амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт үзэж, тэдний шинэ дуунуудыг сонсдог. Бусад хүмүүс ч гэсэн надтай адил боддог болохыг хөгжим надад ойлгуулсан”.

Та ямар дуу сонсох дуртай вэ?

“Midnight city – M83-г сонсох дуртай”.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm