Батхүүгийн манлайлал

Огноо
Арван нэгдүгээр сар 21, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Монгол дах салбарын Төр, орон нутагтай харилцах хэлтсийн менежер Батхүү нь олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд гэрээ хэлцлүүд хийж байсан туршлагатай нэгэн билээ. 

 

Улаанбаатар хотод төрж, өссөн, гадаад бодлогын мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр 2011 оноос Тийсс компанид ажиллах болсон. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт Төслийн менежерээр ажиллах хугацаандаа  сурч мэдсэн зүйлс болон гэрээ хэлэлцээр, харилцааны удирдлагын чиглэлээр хуримтлуулсан туршлага нь Монгол дах төслүүдийн Төр, орон нутгийн харилцааны суурийг тавих, бэхжүүлэхэд ихээхэн тус нэмэр болдог. 

Тэрээр бидний баримталдаг шударга байх зарчмыг мөрдлөг болгохын зэрэгцээ компанийн үйл ажиллагаа явуулдаг орон нутгуудад тус зарчмыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сайтар ойлгож, ухамсарласан нэгэн.   

Батхүү хэлэхдээ: “Компаниуд үйл ажиллагаа явуулдаг орон нутагт хэрхэн эерэгээр нөлөөлж, хөгжүүлж болдгийг харсан. Хөшөөтийн нүүрсний уурхайд ажиллаж байхдаа шударга байх зарчим чухал гэдгийг маш сайн ойлгосон.

Бид эхлээд нутгийн иргэдийг анхааралтай сонсож, тэдний асуудалд анхаарч байгааг ойлгуулах замаар үнэлэмжийг бий болгосон. Тэдний хэрэгцээ шаардлага нь бидний урт хугацааны зорилтуудтай хэрхэн нийцэж байгааг, мөн Зарчмуудаа хэрхэн хэрэгжүүлдгээ ойлгуулахын төлөө хамтран ажилласан. 

Бид орон нутагт эерэгээр нөлөөлж чадсан. Бид нийгмийн сайн сайхан, өсөлт хөгжлийг дэмжих нэгэн ижил зорилгод хүрэхийн төлөө хамтран ажилласан” гэж онцлов.
Шинэлэг, бүтээлч, өрсөлдөхүйц, үр бүтээлтэй ажиллах орчныг бий болгох зорилго бүхий Тийссийн “Олон талт байдал, оролцоог дэмжих” бодлогын хүрээнд хэрэгждэг “хүн бүр үнэ цэнэтэй” уриаг анхнаас нь дэмжин хүлээн авсан.

Тэрээр хэлэхдээ: “Хүн бүр адил тэгш боломжтой, аюулгүй, гадуурхагдаагүй гэдгээ мэдэрсэн үедээ ажилдаа өөрийгөө бүрэн дайчлах нөхцөл бүрддэг тул хүн нэг бүрийг хүндэлдэг, үнэлдэг, тэдэнд анхаарал хандуулдаг ажлын орчныг бий болгохын төлөө баг хамт олноороо ажиллаж байна”.

“Манай багийнхан бие биенийхээ санал бодлыг сонсож, дэмжлэг үзүүлж, ажил үүрэгтэй холбоотой асуудлуудыг хамтдаа шийдвэрлэдэг бөгөөд өөрсдийн төдийгүй бусдынхаа сайн сайханд ч анхаарал хандуулдаг. Тэд хэзээд бусдыгаа сонсож, бусдадаа туслахад бэлэн байдаг”.

Тэрээр бидэнтэй өөрийн туршлагаас хуваалцсаныг та бүхэнд хүргэж байна.

Тийсст ажиллахын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Тийссийн шударга байх зарчим, үйл ажиллагааны бүхий л хүрээнд төлөвшүүлсэн хүчирхэг соёл, мөн сурч хөгжих, ажил мэргэжлээрээ өсөх зэрэг олон сайхан боломжийг ажилтнууддаа олгодог. 

Би Тийсст ажиллах хугацаандаа өөрийнхөө чадварыг байнга сорьж, хувь хүнийхээ болон ажил мэргэжлийн хувьд их хөгжсөн гэж боддог. 

Та юу хариуцаж ажилладаг вэ? 

Би төр, орон нутгийн харилцаа, хууль дүрэм журмын нийцлийг хангах, өндөр түвшний тусгай зөвшөөрөл, орчуулга, мэдээлэл харилцаа болон дотоод аудиттай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, орон нутаг болон захиалагчидтай хамтран ил тод, харилцан ашигтай үр дүнд хүрч ажиллахын зэрэгцээ ажиллаж байгаа орон нутгийн хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлж ажилладаг гэсэн үг юм. 

Тийсс компани үйл ажиллагаа явуулж буй Оюу Толгой төслийн хувьд, бид орон нутгийн ард иргэд, малын ундны усны эх үүсвэрүүд болох гүний худгуудад нарны эрчим хүчээр ажилладаг шахуургыг суурилуулсан. Энэхүү гайхалтай санаачилгад оролцож, дэмжлэг үзүүлэн ажиллах их урамтай байсан. 

Ажиллах явцад тохиолдож байсан хамгийн хүнд хэцүү даалгавар юу байсан бэ?

Нэг сарын дотор хэдэн мянган хуудас баримтыг Англи хэлээс Монгол хэлэнд орчуулах хүсэлт ирж байсан.

Хэдийгээр бид энэ хоёр хэлээр ярьж, ойлгож чадах ч орчуулга хийхэд олон талын чадвар шаардлагатай байдаг. Тиймээс тухайн үед хурдан хугацаанд суралцах шаардлагатай болсон.

Баг хамт олонтойгоо ажиллахын юу нь хамгийн сайхан байдаг вэ? 

Бие биедээ анхаарч, санаа тавьж байгаа нь их сайхан байдаг.  

Манай багийнхан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахын зэрэгцээ сайжруулалт хийхэд тогтмол анхаардаг, ажилдаа үнэнч, тун өөриймсөг хүмүүс байдаг юм. Би тэднээс байнга л суралцаж байдаг. 

Таны тухай бусад хүмүүсийн мэддэггүй, сонирхолтой зүйлсээс хуваалцаач?

Санаанд орж ирэхгүй л байна. Би бол нээлттэй хүн л дээ. 

Монгол, Орос, Англи гэсэн 3 хэлээр ярьдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байх. 

Оройн зоогт 3 хүнийг уриач гэвэл та хэнийг урих вэ? Яагаад?

Хамгийн эхэнд би Чингис хааныг урина. Тухайн цаг үед нь амьдарч байсан хүнээс монгол улсын түүхийг сонсоход сонирхолтой байх болов уу.  

Мөн 9 жилийн өмнө бурхан болсон аавыгаа урина. Аавыгаа амьд сэрүүн ахуйд нь ярьж амжаагүй зүйлсээ ярих боломж юм даа. Нас дээр гарсан эцэг эхээ асарч халамжлах нь манай ард түмний бичигдээгүй хууль гэж хэлж болно.   

Миний урих 3 дах хүн бол Стифэн Кови байх болно. Бичсэн номнуудыг нь уншихад түүнтэй ярилцсан мэт болдог ч Стивтэй өөрийн биеэр уулзаж ярилцмаар байна.

Та өөрийгөө 3 үгээр илэрхийлбэл?

Эвлүүлдэг тоглоомтой адил ухаан сорьсон зүйлд би дуртай. Дууссаны дараах үр дүн нь маш их сэтгэл ханамж өгдөг. Би бол өрсөлдөгч, сайтар бэлтгэгдсэн дайчин, мөн эрч хүчтэй гүйцэтгэгч. 

Таны хүслийн жагсаалтын хамгийн эхэнд юу бичигдсэн бэ? 

Мэдээж аялал. Хэзээ нэгэн цагт Австрали, Канад, Европоор аялахыг хүсдэг.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm