Монголд уул уурхайн салбарын чиг хандлага өөрчлөгдөж байна

Огноо
Есдүгээр сар 19, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн ажилтан Наранцацралтын Эрдэнэцэцэг бол Монгол Улсад гүний уурхайд ажиллах эрхтэй болсон анхны эмэгтэй уурхайчдын төлөөлөл юм.

 

Эмэгтэйчүүдийг гүний уурхайн оператороор ажиллахыг зөвшөөрсөн хууль тогтоомж 2017 оны сүүлчээр батлагдан гарсан билээ.

Жендерийн эрх тэгш байдлыг дэмжих үүргийнхээ хүрээнд, Монгол дах Тийсс компанийн баг хамт олон Өмнөговь аймгийн орон нутгийн эмэгтэйчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, ажилд орох боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр тэдэнтэй хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн болон аюулгүй ажиллагааны мэдлэг олгох өргөн хүрээний сургалтад хамрагдсаны дараагаар, Тийссийн ажилтан болсон гурван эмэгтэйн нэг нь Эрдэнэцэцэг юм.

Эдгээр гурван эмэгтэй ажилтан гурвуулаа машин техник ажиллуулж, операторын өдөр тутмын ажил үүргийг гүйцэтгэх ур чадварыг бүрэн эзэмшсэн.

Эрдэнэцэцэг хэлэхдээ “Миний хувьд, туршлагатай уурхайчидтай хамтран ажиллах болсондоо маш их баяртай байна. Цаашид туршлагатай эмэгтэй уурхайчин болохын тулд хичээнгүйлэн ажиллах болно” гэв.

Тийсс Монгол компанийн Гүйцэтгэх захирал, Олон талт байдал, оролцоог дэмжих хорооны гишүүн Лион Кутцер хэлэхдээ “манай хамт олон жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудалд анхаарч ажиллаж байна”.

"CIMIC Групп нь Монгол улс төдийгүй үйл ажиллагаа явуулж буй бүхий л бүс нутгийн хүрээнд олон талт байдал, оролцоог дэмжих стратегийг хэрэгжүүлдэг байгууллага юм”.

“Монгол Улсад эмэгтэйчүүдийг гүний уурхайд ажиллахыг зөвшөөрсөн нь том алхам болсон” хэмээн онцолсон.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Оюу толгой уурхайд налуу ам барих” төслийн хүрээнд олон талт байдал, оролцооны стратегийг хэрэгжүүлэх явцад бид цаашид олон эмэгтэй операторыг ажилд авч, тэднийг сургаж, дадлагажуулах болно” гэв.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm