Тийсс компани Клонтарф сантай хамтран ажиллахаар боллоо

Огноо
Тавдугаар сар 24, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Australia-wide CARE” хөтөлбөрөөр дамжуулан Клонтарф сантай үндэсний хэмжээнд хамтран ажиллаж эхэллээ.

 

Клонтарф сан нь Уугуул иргэд болон Торрес Стрэйт арлын залуусын боловсрол, хүмүүжил, өөртөө итгэх итгэл, амьдрах ухааныг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг нээн олгох зорилго бүхий ашгийн бус байгууллага юм.

Тус хөтөлбөр нь дунд сургуулийн 7-12-р ангийн хөвгүүдэд зориулагдсан бөгөөд сургаж чиглүүлэх хөтөлбөр нь 12-р ангиа төгссөнөөс хойш нэгээс хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг.


Видео үзэх

Тийсс компани нь Клонтарф сантай хамтран, хөвгүүдэд ажлын чиг баримжаа олгох, сургаж дадлагажуулах, зааварчлан чиглүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Энэхүү хамтын ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Тийсс компанийн зохион байгуулсан тусгай арга хэмжээний үеэр хөвгүүд Брисбэн дэх Агрегат үйлдвэрлэлийн төвд зочилж, уул уурхайн салбарт ажиллах талаар ойлголттой болж, Тийссийн баг хамт олонтой нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Олон нийттэй харилцах үйл ажиллагаа хариуцсан Менежер Антиа Крэйг хэлэхдээ” Бид Клонтарф сантай хамтран нутгийн уугуул иргэд болон Торрэс Стрэйт арлын залууст нөөц бололцоогоо нээн илрүүлэх, таньж мэдэхэд нь туслах зорилгоор тэднийг дэмжиж ажиллах болсондоо баяртай байна.”

“Клонтарф сантай тогтоосон бидний хамтын ажиллагаа зөвхөн ивээн тэтгэх үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй.”

“Боловсрол гэдэг бол залуу хүнд өгч болох хамгийн сайхан бэлэг. Залуусын цаашдын ажил амьдралд тус болох боломжуудыг нээн өгч, амжилтад хүрэхэд шаардагдах түлхэц дэмжлэг үзүүлэх нь энэхүү хамтын ажиллагааны гол зорилго юм.”

“Энэхүү үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаа нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм” гэв.

Стратеги ба өсөлт хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежер бөгөөд Уугуул иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөр хариуцсан ажилтан Антони ДиДоменико хэлэхдээ “Клонтарф сантай байгуулсан түншлэл нь “Уугуул иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөр” -ийг хэрэгжүүлэх хүрээнд Тийссийн эхлүүлсэн олон санаачилгын нэг билээ.”

“Энэ бол залуучуудад өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн таньж мэдэх, хувь хүн болж төлөвших, нийгэм болон салбарын хөгжилд оруулах хувь нэмрийг тодорхойлоход туслах, тэднийг бэлтгэх хөтөлбөр юм.”

“Соёлын ялгаатай байдлыг таньж мэдэж, энэ тухай ойлголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон талт байдал, оролцоог дэмжсэн ажиллах орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллахыг бид ажилтнуудаасаа хүсдэг.”

Австрали болон Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх Ерөнхий Менежер Абдул Жарра ч үүнтэй санал нийлж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ “Бид ажилтнууддаа аюулгүй, хүндлэгддэг, мөн үнэ цэнэтэй гэдгээ мэдэрдэг, Хүн бүр үнэ цэнэтэй гэсэн зарчмыг баримталдаг ажлын орчныг бүрдүүлэхийг эрмэлздэг.”

“Энэхүү хамтын ажиллагаа нь Тийсс болон орон нутгийн иргэдийн хувьд өөр олон боломжийг нээж өгсөн гэдийг нэмж онцолсон юм.

“Залуу үеийнхэнтэй харилцаж, хамт ажиллах нь бидэнд тун сонирхолтой байдаг. Тэд бидэнд шинэ эрч хүч өгч, аливааг шинэлэг, өөр өнцгөөс харах боломжийг олгодгоос гадна биднийг улам залуужуулж, бизнесийг шинэ эрч хүчээр сэлбэж байгаа мэт санагдсан. Энэ бол үйл ажиллагааны шинэчлэлийн үйл явц. Залуу үе бол бидний хойч ирээдүй учраас бид тэднийг сурч боловсроход шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байгаа юм” гэв.

Тайлор Хүүк бол Сангаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт хамрагдаж, ихээхэн өсөж, хөгжиж байгаа сурагч бөгөөд Тийссийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд оролцсондоо ихэд баяртай байгаа юм.

“Би Тийсс компанид ирж үзээд уул уурхайн салбарт ажиллах хүсэл төрсөн. Ялангуяа дизель хөдөлгүүртэй машин техниктэй ажиллахыг ихэд хүсэж байна” гэв.

Клонтарф сангийн тухай

  • Клонтарф сан нь хүүхэд залуусын боловсрол, хүмүүжил болон амьдрах ухааныг нэмэгдүүлэх чиглэлээр олон хөтөлбөр хэрэгжүүлдэг.
  • Клонтарф сан нь хамтын ажиллагаа бүхий дунд сургуулиудтай хамтран Клонтарф академиудыг байгуулсан бөгөөд хөтөлбөрүүдийг жигд, тасралтгүй явуулахын сацуу багш сурагчдын хоорондын харилцааг бэхжүүлсний үр дүнд ийнхүү амжилттай ажиллаж байгаа юм.
  • Клонтарф сан нь Австралийн Баруун, Хойд бүс нутаг, Викториа, Нью Саут Уэльс, Күйнслэнд муж дэх хамтын ажиллагаа бүхий сургуулиуд болон Клонтарф академид суралцаж байгаа нутгийн уугуул иргэд, Торрес Стрэйт арлын оршин суугч нийт 6000 гаруй залууст дэмжлэг үзүүлдэг бөгөөд тун удахгүй Австралийн өмнөд бүс нутгуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
  • Клонтарф сангийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 90-с дээш хувь нь анги дэвшин суралцдаг, хичээлийн ирц дунджаар 80 хувьтай байдаг, 12-р ангиа төгссөн сурагчдын 80 хувь нь ажлын байраар хангагддаг, эсвэл сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараа их дээд сургууль, коллежид элсэн суралцдаг.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд

  • Клонтарф сан энэ онд Австрали Улсад шинээр 25 академи нээн ажиллуулахаар төлөвлөсөн.
  • Сантай хамтран ажилладаг 120 сургуулиас нэг сургуульд хэрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоог 8,000-д хүргэнэ.
  • 12-р ангиа төгсөж буй 700 сурагчийг Клонтарф сангийн ажилтнууд ажлын байр, цааш суралцах боломжоор хангана.
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm