Курра уурхайн хамт олон хорт хавдраас урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ

Огноо
Тавдугаар сар 22, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
  • ХАБЭАБО
Tag хийх

Курра уурхайд ажиллаж буй Тийссийн хамт олон 793F загварын автосамосвалуудын тэвшийг шинэчлэн будаж ашиглалтад оруулж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг эхлүүллээ.

 

Автосамосвалуудын тэвшийг хөх, ягаан өнгөөр ялган будсан нь түрүү булчирхай болон хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдахын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой юм.

Шинэчлэн будсан автосамосвалуудыг ашиглалтад оруулах нээлтийн ажиллагаанд 100 гаруй ажилтан оролцсон бөгөөд энэхүү нээлтийн ёслолын үеэр Тийссийн Эрүүл мэндийн Ахлах зөвлөх Роберт МаКартни, Түрүү булчирхай болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх Холбооны сувилагч нар хорт хавдраас урьдчилан сэргийлэх тухай чухал зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Курра төслийн Менежер Жэймс Армстронг хэлэхдээ “Ажлын байранд ажилтнуудыг мэдлэг мэдээллээр хангах, улмаар тэднийг орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагуудтай холбох зорилгоор энэхүү аяныг эхлүүлэхийн тулд Тийсс компанийн Курра төсөл болон эрүүл мэнд, олон нийтийн асуудал хариуцсан багууд амжилттай хамтран ажиллалаа.”

“Энэхүү аяныг бид олон хүний тусламжтайгаар эхлүүлсэн бөгөөд чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн бүрт талархал илэрхийлье.”

“Автосамосвалын тэвшийг зөвхөн мэдээлэл өгөх зорилгоор будах энгийн санаанаас үүдсэн энэхүү арга хэмжээ нь олныг хамарсан, урьдчилан сэргийлэх аян болж өргөжсөний үр дүнд ажилтнууд эрүүл мэнддээ анхаарахын сацуу гэр бүлийн гишүүд, найз нөхдийн эрүүл мэндэд санаа тавих, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зааж зөвлөх боломж, нөхцөл бүрдсэн” хэмээн онцолсон юм.

Эрүүл мэнддээ анхаарцгаая

Тус уурхайн сайтад тавдугаар сараас эхлэн зургаадугаар сар дуусах хүртэлх хугацаанд эрүүл мэндийн боловсрол олгох олон сургалт явагдахын зэрэгцээ хорт хавдар, тухайлбал түрүү булчирхай, хөх, ходоод, гэдэс болон арьсны хорт хавдрыг хэрхэн илрүүлэх тухай мэдээллийг хүргэх болно. Энэхүү аяны хүрээнд Курра уурхайн төслийн ажилтнууд арьсны эрүүл мэндийн үзлэгт үнэгүй хамрагдана.

Блэкватер болон Эмералд бүс нутгийн эмнэлгийн Хорт хавдраас урьдчилан сэргийлэх тасгийн сувилагч Жоан Оотон хэлэхдээ “Тийссийн ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгох уулзалт, сургалт зохион байгуулж, аяныг сурталчилсан автосамосвалуудыг сайтад ашиглалтад оруулах нээлтийн ажиллагаанд оролцсондоо баяртай байна.”

“Курра Норт уурхайн төсөлд зочилж, Тийссийн баг хамт олонтой уулзаж, ярилцахад таатай байлаа. Төслийн талбайд зочилсон нь бидэнд уул уурхайн үйл ажиллагааны талаарх ойлголтоо нэмэгдүүлэх боломжийг олгосон бөгөөд тус төслийн баг хамт олон бидний ажлыг хүндэтгэн, сонирхож, эерэгээр хүлээн авсан нь ихэд таатай байлаа” гэв.

Түрүү булчирхайн болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх Холбооноос орон нутгийн иргэдийн дунд тогтмол явуулдаг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл, танилцуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү аяны хүрээнд Тийссийн төслийн хамт олон хандив өргөх арга хэмжээг зохион байгууллаа.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm