Өгөгдлийн шинжлэх ухааны тусламжтайгаар үйл ажиллагааны үр өгөөж нэмэгдэж байна

Огноо
Арван нэгдүгээр сар 29, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Банк санхүүгээс эхлээд жижиглэн худалдаа хүртэл бизнесийн бүхий л салбарт хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, илүү оновчтой шийдвэр гаргахад өгөгдлийн шинжлэх ухааныг ашиглаж байна. 

 

Уул уурхайн салбарт өгөгдлийн шинжлэх ухааныг ашиглахын ач холбогдол, үйл ажиллагааны үр өгөөж асар өндөр болохыг Тийсс компанийн Инновац, технологи хариуцсан Ерөнхий менежер Миша Трэйнораас илүү сайн мэдэх хүн ховор. 

Тэрээр 10 сарын 30-ны Лхагва гаригт УУНБСОУБХ (Уул уурхай, нөөц баялгийн салбарын олон улсын бага хурал)-д илтгэл тавьж, Тийсс компани өгөгдлийн шинжлэх ухааныг ашиглан  машин техникийн засвар үйлчилгээний хэрэгцээ шаардлагыг таамаглах чиглэлээр хүрсэн ололт амжилтыг танилцуулсан бөгөөд илтгэлдээ “Мэкензи энд компани”-ийн менежментийн тайлангаас ишлэл авч тайлбарласан юм. 

“Мэкензи 2015 - Дижиталчлалын тайланд дурдсанаар уурхайн үйл ажиллагааны менежментэд дижитал инновацыг нэвтрүүлснээр уул уурхайн салбарт жилдээ 250 тэрбум доллартой тэнцэх эдийн засгийн үр өгөөж бий болгох боломжтой“ хэмээн Миша онцолсон. 

“Бид өгөгдлийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан захиалагчдадаа урт хугацааны үр өгөөжийг хүртээж чадах, эдийн засгийн үр өгөөжийг бий болгох гарц шийдэл байгаа эсэхийг мэдэхийг хүссэн. 

Томоор харж, жижгээс эхэлснээр бид их хэмжээний төсөв хөрөнгө, өгөгдлийн шинжлэх ухааны нүсэр баг бүрэлдэхүүн шаардахгүйгээр үүнийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн Миша үзэж байгаа юм.

“Бид өгөгдлийг үр дүнтэй, найдвартай инженерчлэх арга замыг олох, хэрэглэгчид чиглэсэн арга туршлагуудыг нэвтрүүлэх, мөн үр өгөөжийг илтгэсэн өртөг ба ашгийн суурь түвшнийг тооцоолох зэрэг зарим сорилтыг эхлээд даван туулах шаардлагатай болсон.

Иймд бид дотоод хамтын ажиллагааны арга замыг сонгосон ба өгөгдлийн инженерчлэлийн харьцангуй хямд, найдвартай, тогтвортой суурь болон бат бөх платформыг бий болгохыг зорин ажилласан.

“Үүнийг хэрэгжүүлснээр бид машин техник болон түүний ашиглалтын нөхцөл байдлыг өргөн хүрээнд хянах суурийг тавьж эхлэх боломжтой болсон ба Машин техникийн ашиглалтын нөхцөл байдлыг мэдээлэх шийдэл – PCRS хэмээх аргачлалыг боловсруулсан. 

Машин техникийн ашиглалтын байдлыг мэдээлэх аргачлал болох PCRS-г нэвтрүүлснээр бид Тийссийн хэмжээнд баримтлах босго түвшинг тогтоох,  машин техник нэг бүрийг түүний ашиглалтын түүх болон нөхцөл байдлыг тооцох замаар Машин техникийн асуудал хариуцсан туршлагатай мэргэжилтнүүд машин техникийн ашиглалтын нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх мөн түүнчлэн Тийссийн машин техникийн талаарх туршлага мэдлэгээ оновчтой ашиглах механизмыг кодчилон шинэчилсэн.  

Миша хэлэхдээ “Бид анх PCRS аргачлал (Машин техникийн ашиглалтын байдлыг мэдээлэх шийдэл)-ыг 2017 оны 12-р сард туршиж үзсэн бөгөөд энэ удаа бүрэн хэмжээгээр нэвтрүүлсэн” гэж онцлов.

Нийт бүс нутгийн 18 уурхайн засвар үйлчилгээний багууд өглөө бүр ажлаа PCRS аргачлалыг хэрэгжүүлэхээс эхлүүлдэг. Тэд хөдөлгүүр, хурдны хайрцаг болон амортизатор, тоормосны системийн талаар үндсэн мэдээлэл авахаас гадна операторын хийсэн үйлдлүүдээс машин техникийн ашиглалтын нөхцөл байдлын талаар ойлголт авдаг.  

Миша цааш нь “PCRS шийдлийг нэвтрүүлснээр уурхайн үйл ажиллагаанд бүхэлд нь нөлөөлж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой өдөр тутмын хуралд ирэхээсээ өмнө багийн гишүүд мэдээллээр хангагдсан байх боломжтой болсон” гэв. 

Миша хэлэхдээ: “PCRS аргачлал нь тодорхой эд ангиудад учирсан гэмтлийн шинж тэмдгийг эрт илрүүлж, ингэснээр тодорхой арга хэмжээ авах боломжийг машин техникийн найдвартай ажиллагаа хариуцсан баг болон сайтын ажилтнуудад олгодог.

Эдгээр сорилт, бэрхшээлийг шийдвэрлэхэд бүгд нэгэн зэрэг, системтэйгээр хамтран ажилласан нөхцөлд бид уул уурхайн салбарт өгөгдлийн шинжлэх ухааны үр өгөөжийг нь хэр хурдан хүртэж болохыг төсөөлж байна уу?

Тийсс дэх өгөгдлийн шинжлэх ухааны баг хамт олон энэхүү системийн нэгэн хэсэг байхыг хүсэж байгаа бөгөөд та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг үүгээр дамжуулан уриалж байна” гэв.

УУНБСОУБХ (Уул уурхай, нөөц баялгийн салбарын олон улсын бага хурал) нь Мельбурн хотын Хурал, үзэсгэлэнгийн төвд 10-р сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд энэ чиглэлээр Австралид зохиогддог хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм.

Тийссийн Өгөгдлийн шинжлэх ухааны баг хамт олонтой communication@thiess.com хаягаар холбогдоно уу.

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm