Тийсс компанид ажилладаг Гиарн Росон хүүхэд насныхаа сонирхолдоо хөтлөгдөн ажил мэргэжлээ сонгосон

Огноо
Зургадугаар сар 21, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн ажилтан Гиарн Росон эд зүйлс засах дуртай нэгэн.

 

Жижигхэн эдлэн газарт өссөн тэрээр бага наснаасаа машин засах дуртай байв.

Гиарн “Би дөрвөн охинтой айлын нэг охин нь юм. Миний аав ачааны машинуудтай, бас тээврийн компанитай байсан” хэмээн дурссан юм.

Тэрээр цааш нь “Би өдөржин гадаа саравчинд өнжиж, ачааны машин, хөнгөн тэрэг засах, өөр бусад ажил хийхэд нь аавдаа тусалдаг байлаа” гэв.

Маунт Артур нүүрсний уурхайд машин техникийн засварчнаар ажилладаг Гиарн нь гэр бүлээс өвлөсөн туршлагаа ажлын хамт олонтой байнга хуваалцдаг юм.

“Манай баг хамт олон бол аль ч талаараа онцгой. Ямар ч нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж чаддаг чадвар бол манай хамт олны хамгийн том давуу тал гэж боддог”.

“Засварын үндсэн төвийг барьж байгуулах ажил хараахан дуусаагүй байна. Нөхцөл байдалд тохируулан ажлыг гүйцэтгэх нь манай баг хамт олны хувьд их том амжилт байлаа”.

Тэрээр Хүн бүр өдөр бүр аюулгүй байх нөхцөлийг хангахад хувь нэмэр оруулж, Тийссийн аюулгүй ажиллагааны соёл, дадлуудыг хэвшүүлэн ажилладаг. Аюулыг илрүүлэх болон аюулыг илрүүлэх арга замыг сайжруулах төлөвлөгөөг боловсруулахад оруулсан түүний хичээл зүтгэлийг үнэлж аюулгүй ажиллагааны шагналаар шагнаж урамшуулсан байна.

“Аюулгүй ажиллагаа бол бидний хувьд нэн тэргүүнд тавигдах ёстой чухал зүйл”. 

“Бид түүлбокс хурлын үеэр 60 секундын хугацаанд аюулгүй ажиллагааны талаар шинэ мэдээлэл өгч, харилцан санал солилцож, өдөр тутам ажил үүргээ аюулгүй гүйцэтгэхэд анхаарах зүйлсийг тогтмол бие биедээ сануулж, анхааруулдаг”.

“Оруулсан хувь нэмрийг минь ийнхүү үнэлсэн нь миний хувьд Тийсс компанид ажиллах хугацаанд олсон  хамгийн том амжилт, бахархал юм.”

Гиарн ажлын дараа хөл бөмбөгийн хувцас хэрэгслээ өмсөөд, Muswellbrook Cats багт довтлогчийн байрлалд тоглодог.

“Энэ жил би эмэгтэйчүүдийн Cats багт гурав дах жилдээ тоглож байна. Хөл бөмбөг тоглосноор олон найз нөхөдтэй болж хүмүүстэй харилцах боломжтой байдаг тул би хөл бөмбөгт үнэхээр их дуртай. Маш олон найзуудтайгаа хамт тоглодог юм”.

Маунт Артур нүүрсний уурхайд ажиллаж байгаа Гиарн болон түүний баг хамт олонтой хамтран ажиллах боломж нээлттэй байна. Тийсс компани засварчин, оператор, өрмийн ажилтан болон бусад олон ажлын байранд ажиллах боломжийг нээж, ажлын байрны зар гаргасан байна. Та дэлхийн түвшний баг хамт олонтой нэгдэж ажиллахыг хүсвэл thiess.com/careers хаягаар зочлоорой.

 

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm