#Тийссийн ажилтнууд Хантерын хөндийд орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явууллаа

Огноо
Тавдугаар сар 28, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Хантерын хөндийд ажиллаж байгаа баг хамт олон энэ сард ихэд завгүй байлаа. 

 

Маунт Оуэн, Маунт Артур, Маунт Плийзэнт зэрэг уурхайн ажилтнууд өөрсдийн ажиллаж, амьдарч байгаа орон нутгийг хөгжүүлэхийн төлөө нэгдэж, орон нутгаас гаргасан санал санаачилга, арга хэмжээг дэмжин ажиллалаа.

Тотэм Скэйтбордингийн үзүүлэх сургалт 

Маунт Плийзэнт уурхай дахь Тийссийн хамт олон орон нутгийн хүүхэд, залуусыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар Дээд Хантерын хөндийд орших орон нутагт урт хугацааны үр өгөөж бий болгохыг зорьж байна.
“Тотэм Скэйтбординг” компани Масвеллбрүүк Шайр дүүрэгт скүүтэр, унадаг дугуй, скэйтбоардингийн үзүүлэх сургалт зохион байгуулахад нь Маунт Плийзэнт дэх манай хамт олон, Дээд Хантер мужийн Орон нутаг хариуцсан хэлтэс хамтран дэмжлэг үзүүллээ.  
Хүүхэд залууст өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх, өөрийн дүр төрхийг бий болгох, оролцоог хангасан орчинд эерэг хандлагатай байхад нь туслах зорилгоор энэхүү үзүүлэх сургалтыг зохион байгуулсан юм. 
Энэ нь хүүхэд залууст үе тэнгийнхэнтэйгээ харилцах, шинэ ур чадвар сурах/хөгжүүлэх, амьдралын идэвхтэй хэв маягийг хэвшүүлэхийг уриалсан арга хэмжээ байсан. 
Үзүүлэх сургалтын үеэр зарим нэг хэцүү үзүүлбэр үзүүлсэн бөгөөд Тийссийн багийнхан ч хүүхдүүдэд тэдгээр үзүүлбэрийг зааж өгөхөө мартаагүй юм!

Синглтон хотын Мэйл Ран дугуйн аялал

Тийссийн дугуйчдын баг сайн үйлсийн аянд нэгдэн, Хантерийн Хөндийд жил бүр зохион байгуулагддаг Мэйл Ран хандивын аялалд оролцож, Синглтон Хотын Гэр бүлүүдэд Дэмжлэг Үзүүлэх Үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйл ажиллагаанд зориулж 44,000 долларын хандив цуглууллаа. 
Манай дугуйчдын баг орон нутгийн дугуйчидтай хамтран Синглтон хотыг тойрон 1200 киллометр замыг туулсан байна. Тийссийн сайн дурын ажилтнууд гудамжинд эгнэн зогсож, аялагчдыг уух усаар хангаж, аяллын туршид дугуйчдыг дэмжин урам өгч байв. 
Орон нутгийн оршин суугч гэр бүлүүдэд итгэл найдвар өгөх, эерэг хандлага түгээх, бие дааж шийдвэр гаргах чадварыг олгох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү нэр хүндтэй үйл ажиллагааг зохион байгуулж, хандив цуглуулсаар ирсэн. Аяллыг анхны зохион байгуулагч Кэн Дрипэрс хүүхэд байхдаа шуудан хүргэж байсан маршрутаас санаа авч, жил бүр зохион байгуулдаг болсон.

Маунт Артур уурхайд зохион байгуулсан гэр бүлийн өдөрлөг 

Маунт Артур нүүрсний уурхайд ажиллаж буй Тийссийн хамт олны гэр бүлийн гишүүд БиЭйчПи компаниас зохион байгуулсан Гэр бүлийн өдөрлөгийн үеэр уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. 
БиЭйчПи компани 2500 ажилтны гэр бүлийн гишүүдийг Дээд Хантерийн хөндийд байрлах уурхайтай танилцуулах арга хэмжээнд Маунт Артур уурхайд ажиллаж буй манай ажилтнууд гэр бүлийн хамт оролцов. 
Уурхайн ажилтнууд гэр бүлийн гишүүдээ уурхайн сайттай танилцуулах аялал хийж, тоног төхөөрөмжийг ажиллуулж үзүүлэхээс гадна өдөр тутмын үйл ажиллагааг харуулсан төрөл бүрийн үзүүлэн таниулах арга хэмжээг зохион байгууллаа.   
Интернэшнэл Харвестэр компанийн үйлдвэрлэсэн Титан комбайны 1921 оны загвар болон 992К загварын ачигчийн хөдөлгүүрийг дэлгэн үзүүлж тус бүс нутагт Тийсс компани хэрхэн үйл ажиллагаа явуулж, хөгжиж ирсэн түүхэн замналаа батлан харуулсан юм. 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm