Проминент Хилл уурхайн шилдэг мэргэжилтэн Жонатан

Огноо
Арван хоёрдугаар сар 04, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс компанийн ажилтан Жонатан эрдэм мэдлэгийн эрэл хайгуул, шинийг сурч мэдэх эрмэлзэл дүүрэн нэгэн бөгөөд Австралийн уул уурхайн салбарт сүүлийн 7 жил ажиллахдаа ажил мэргэжлээрээ өсөн дэвшиж, гайхалтай амжилттай ажиллаж байна. 


Проминент Хилл уурхайд Засварын төвийн Ахлах ажилтнаар 7 жилийн өмнө анх ажилд орсон тэрээр төлөв түвшин, тууштай байдал, ажлын ёс зүйг эрхэмлэн ажиллаж ирсний үр дүнд Засварын төвийн Супервайзорын албан тушаалд дэвшин ажиллах болсон.  

Жонатан хэлэхдээ: “Тийсс компанид ажиллах явцад өөрийгөө хөгжүүлэх, ахиж дэвших боломж дүүрэн байдаг. Би цаг ямагт л шинэ ур чадварт суралцаж, хувь хүнийхээ болон мэргэжилтний хувьд өөрийгөө сорьж, мэдлэг чадвараа хөгжүүлж ажилладаг юм” хэмээв.  

Жонатан энэхүү ажил үүргийн хүрээнд засварын төвийн барилга байгууламж, багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах ажлыг удирдан чиглүүлж, эдгээрийг Тийссийн болон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэх үүрэг хүлээдэг. 

“Аливаа зүйлд хэт яарч, тэвдэлгүй тэвчээртэй тууштай байх юм бол амжилтад хүрнэ гэсэн маш чухал хүмүүжлийг намайг бага байхад аав минь надад суулгасан юм.

Энэ л хүмүүжил намаг өдийг хүртэл хөтөлж ирсэн бөгөөд ажил алба, ар гэрийн амьдрал гээд бүхий л цаг үед үүнийг би байнга санаж явдаг юм” хэмээн өгүүлсэн. 

Тийсст  ажиллаж эхэлснээс хойш тэрээр сайтад зохион байгуулагдсан олон нийтийн хэд хэдэн арга хэмжээнд идэвхтэй оролцсоны нэг нь засварын төвийн бараа материал ашиглан гоёлын даашинз урлах тэмцээнд оролцсон явдал байлаа.     

“Хуучин агаар шүүгч, зэргэлдээх далангаас түүсэн дэрс ашиглан Хавайн хула загварын даашинз урлаж, Луау клубээс зохион байгуулсан гоёлын даашинзны тэмцээнд засварын төвийн нэрийн өмнөөс оролцож түрүүлэх даалгаврыг ахлах надад даалгаж байлаа” хэмээн тэрээр инээмсэглэн дурссан юм.

Баг хамт олонтойгоо ажиллахын юу нь хамгийн сайхан байдаг вэ? Та тэднээс юу сурч мэдсэн бэ?

Би багийнхандаа маш их талархаж явдаг. Хүн бүр нь багийн маш сайн тоглогч тул хамтран ажиллахад урамтай байдаг юм. Бид цаг үргэлж бие биеэсээ харилцан суралцаж, хамтдаа өсөж хөгжсөөр ирсэн. 

Танай баг хамт олон Хүн бүр өдөр бүр аюулгүй байх зорилтыг хэрхэн хэрэгжүүлж ажилладаг вэ?

Баг хамт олонтойгоо шударга, ойр дотно харилцаатай байж чадсанаар Хүн бүр өдөр бүр аюулгүй ажиллаж гэртээ эсэн мэнд харихад тусалдаг гэж би боддог. 

Багийн аль ч гишүүн шаардлагатай үед бусдаас тусламж хүсэхээс эмээдэггүй, мөн бусдадаа заавар зөвлөгөө өгдөг орчныг бүрдүүлэхийг би эрмэлзэж ажилладаг юм. 

Хэт их эсвэл бага ажил гэж байдаггүй бөгөөд ‘утгагүй’ асуулт ч гэж байхгүй.

Та өөрийгөө 3 үгээр илэрхийлбэл?

Шударга, энэрэнгүй, уян зөөлөн гэж хэлнэ.

Танд ямар нэгэн супер чадвар өгье гэвэл та ямар супер чадварыг хүсэх вэ?

Супер хүч – Ингэснээр боолт тайлах, хүнд жинтэй эд ангийг угсрах зэргээр хүч шаардсан ажлыг хялбар гүйцэтгэж чадна. Мөн гэрийн ажилд ч тустай. Жишээлбэл эхнэр хүссэн тохиолдолд тавилгаа нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү нааш цааш хүссэнээрээ зөөх боломжтой болно. 

Одоо амьд сэрүүн байгаа эсвэл хэдийн өөд болсон ч байж болох 3 хүнийг оройн зоогт уриач гэвэл та хэнийг урих вэ Яагаад? 

Нэд Кэлли - Түүний амьдралын тухай ном уншсан боловч түүний түүхийг өөрөөс нь сонсмоор байна.• Элон Маск – Бизнестээ баримталж, хэрэгжүүлдэг байсан зарчмаас нь суралцах, өөрийн эзэнт гүрнийг хэрхэн бий болгосон талаар нь олж мэдэхийг хүсэж байна. 
Эйми Иэтс– (Миний эхнэр бөгөөд хамгийн сайн найз) Оройн зоогийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд түүнийг урихгүй үлдээвэл үл хүндэтгэсэн хэрэг болно.

Та цаашид ямар ур чадвараа хөгжүүлэхийг хүсэж байна бэ?

Илүү сайн мэргэших, нягт нямбай, хүлээцтэй зан төлөв, асуудал шийдвэрлэх болон харилцааны өндөр ур чадвар эзэмшихийг хүсэж байна. 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm