Орон нутагт зохиогдсон арга хэмжээг дэмжин оролцлоо

Огноо
Наймдугаар сар 02, 2019
Ангилал
    Tag хийх

    Өнгөрсөн хэдэн долоо хоногт орон нутгаас зохион байгуулсан арга хэмжээнүүдэд манай ажилтнууд оролцсон талаар та сонссон уу?

     

    Австралийн бүс нутгуудад үйл ажиллагаа явуулж байгаа манай баг хамт олон өөрсдийн ажиллаж, амьдарч буй орон нутгийн иргэдийн санаачлан, зохион байгуулсан арга хэмжээг дэмжин, идэвхтэй оролцлоо.

    “Теодор Шоу” – Бяцхан уурхайн бартаат уралдаан

    Шоуг эхлүүлэхээс эхлээд шагнал гардуулах ёслол хүртэл “Теодор Шоу” сэтгэл хөдөлгөсөн уралдаанууд болон орон нутгийн иргэдийг хөгжөөсөн үзүүлбэрээр дүүрэн, тун сонирхолтой арга хэмжээ болж өнгөрсөн юм.

    Бүс нутгийн аж үйлдвэрийн салбарынхан, тэдний гэр бүлийн гишүүд болон сайн дурынхан зэрэг 300 гаруй хүн оролцсон, жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү арга хэмжээнд Доосон Саут уурхайн хамт олон мөн адил оролцлоо.

    Бид захиалагч Англо Американ компанитай хамтран, хүүхдүүдэд зориулан бяцхан уурхайн бартаат уралдааны бүрэн хэмжээний талбайг интерактив дэлгэц ашиглан байгуулсан.

    Манай ажилтнуудын бэлдсэн, алсын зайн удирдлагатай трак болон бульдозер машинуудыг бяцхан операторууд жолоодож, уралдсан нь тус арга хэмжээнд оролцогчдыг ихэд хөгжөөсөн.

    Доосон Саут уурхайн төслийн менежер Тим Тэйлор тус арга хэмжээнд хамт олноороо оролцсондоо баяртай байна гэв.
    Тэрээр цааш нь хэлэхдээ “Уурхайн сайт, хот, зэргэлдээх фермүүдээс гэр бүлийнхнээ авчран, Тийссийн асрын дэргэд цуглан цагийг хамтдаа өнгөрөөхөд сайхан байсан”.

    “Орон нутагт ажиллаж, амьдрахын сайн сайхныг таниулах санаачилгуудыг компанийн зүгээс дэмжиж байгаа нь манай баг хамт олон төдийгүй Тийссийн хувьд чухал ач холбогдолтой. Энэхүү арга хэмжээ нь орон нутагт ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлэхээс гадна орон нутгийн бусад байгууллагуудтай хамтран тус хотын хариуцлагатай иргэн байх үүргээ биелүүлэхийн утга учрыг таниулахад чиглэгдсэн арга хэмжээ байлаа” хэмээн онцолсон.

    Уурхайн сайт дахь үйл ажиллагаа, олборлолтын төрөл бүрийн үйлчилгээ, Тийссийн түүхэн замналыг онцлохын сацуу уурхайд ашиглагддаг тоног төхөөрөмжийн жижигрүүлсэн загварыг танилцуулах арга хэмжээг Тийссийн асарт зохион байгуулсан.

    Тоглоомон машины уралдаан

    Маунт Плийзэнт болон Маунт Артур уурхайд ажиллаж буй Тийссийн баг хамт олон орон нутгийн хүүхэд залуусыг дэмжих, тэднийг чадавхжуулах замаар Хантерийн хөндийн оршин суугчдад урт хугацааны үр өгөөжийг бий болгоход хувь нэмэр оруулж байна.

    Хантер дах Тоглоомон машины уралдааны төвд болсон Компаниудын хоорондох уралдаан - 2019 арга хэмжээг манай хамт олон ивээн тэтгэсэн. Энэ үйл ажиллагаанд

    Масвелбрүүк тосгоны 2500 оршин суугч хүрэлцэн ирж, Хантерын Эрүүл мэндийн боловсролын төвд 36,000 долларын хандив цуглуулж өглөө.

    Нутгийн оршин суугчид, ард иргэдийн хооронд үр дүнтэй харилцаа тогтоох, бэхжүүлэх, мөн тухайн орон нутагт бодитой ажил өрнүүлэх хийгээд энэхүү алслагдсан тосгоны иргэд цуглаж цагийг зугаатай өнгөрөөх арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар нутгийн оршин суугчидтай санал солилцох үед

    Хантер дах Тоглоомон машины уралдааныг зохион байгуулах санаа анх төрсөн юм.

    Гэр бүл, найз нөхөд болон ажлын хамт олон уралдаанд оролцох тоглоомон машинаа хамтдаа хийх хугацаанд илүү ойр дотно харилцах боломжийг бий болгоход чиглэсэн энэхүү арга хэмжээ нь хүмүүс хоорондоо ойлголцох, хөгжилтэй зугаатай дурсамж үлдээхэд туслах зорилготой юм.

    Маунт Плийзэнт уурхайн Байгаль орчин болон орон нутагтай харилцах ахлах ажилтан Питэр Иорк хэлэхдээ: “Орон нутагт зохион байгуулагдаж буй арга хэмжээг бид дэмжин оролцохдоо туйлын баяртай байдаг. Энэ нь бидэнд хүмүүстэй танилцах, орон нутгийн компаниуд, хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сайхан боломжийг олгодог юм” гэжээ.

    Багууд дараа жилийн уралдаанд оролцох машиныхаа загварын талаар аль хэдийн бодоод эхэлчихсэн байна лээ!

    Ваджа Ваджа дунд сургуульд дэмжлэг үзүүллээ

    Курра Норт уурхайн хамт олон орон нутагт чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Вүүрабинда дахь Ваджа Ваджа дунд сургуульд чухал ач холбогдол бүхий төслүүдийг Коронадо Көүл компанитай хамтран сар бүр хэрэгжүүлдэг.

    Хамгийн сүүлд тус хамт олон сургуулийн ногооны талбайг сэргээн тохижуулсны зэрэгцээ уралдааны жижиг машинуудыг засварлахад тусалсан.

    Сурагчид сургуульдаа ирэх идэвх сонирхлыг төрүүлэх хөгжөөнт үйл ажиллагаа зохион байгуулахад тус хөтөлбөр чиглэдэг.

    Тийсс компани нь тус төлөвлөгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар нэтболлын талбайг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөөд байна.

    Хойч үеийн манлайлагчидтай уулзалт хийлээ

    Австралид үйл ажиллагаа явуулж буй баг хамт олон энэ сард 30 орчим сургуулийн 4250 гаруй сурагчидтай уулзаж, уул уурхайн салбарын мэргэжил, боловсролын талаар уулзалт, ярилцлага хийсэн байна.

    Тийссийн үйл ажиллагаа явуулдаг бүс нутгууд дах сайн дурын ажилтнууд орон нутгийн сургуулиудтай хамтран ажиллаж, цаашид уул уурхайн мэргэжлээр ажиллахад шаардлагатай хичээлүүдийг сонгон суралцахад нь сурагчдад тус болох үүднээс Мэргэжлийн, мөн Шинжлэх ухаан, технологи, инженерийн болон математикийн өдөрлөгүүдэд амжилттай оролцлоо.

    Тус экспо нь ажил, мэргэжлийн сонголтын талаар мэргэжлийн хүмүүстэй уулзаж, ярилцахад нь ахлах сургуулийн сурагчдад дэмжлэг үзүүлэхэд зориулсан арга хэмжээ байсан юм. Хантерын хөндий, Масвелбрүүк, Моранба, Брисбэн болон Перт зэрэг хотод зохиогдсон мэргэжил танилцуулах өдөрлөгийн талбайд манай ажилтнууд амжилттай ажиллаж, сонирхсон асуултад хариулж байлаа.

    “Уул уурхайн салбарт ажиллах боломжууд” арга хэмжээ

    Бид “Уул уурхайн салбарт ажиллах боломжууд-2019” арга хэмжээг ивээн тэтгэж оролцсондоо баяртай байна. Ажиллах хүчний залгамж үеийг сургаж, хөгжүүлэх нь Тийсс компанийн нийгмийн хариуцлагын салшгүй нэгэн хэсэг билээ.

    Уул уурхайн салбарын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, татахад чиглэсэн энэхүү арга хэмжээнд Перт дэх манай хамт олон идэвхтэй оролцож, Баруун

    Австралийн бүс нутгийн 450 гаруй сурагчтай уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгсөн.

    Тийсс компани 3 өдрийн турш үзэсгэлэнгийн талбайд өөрийн компанийг сурталчилсан бөгөөд энэ үеэр манай ажилтнууд сурагчидтай мэргэжил сонголт болон уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн талаар ярилцлаа.

    Мөн компанийн нийгмийн оролцоо, үзүүлэлтийн талаар сурагчидтай харилцан санал солилцох, тэднийг сонсох арга хэмжээг Баасан гаригт зохион байгууллаа.

    Сурагчид багуудад хуваагдан, орон нутгийн тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэн, тосгоны иргэд болон компаниуд хамтарч ажиллах шаардлагатай хэмээх дүгнэлтэд хүрсэн юм.

    Мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах, ажил мэргэжлээ сонгох болон ажилд орох боломжийг олж харахад нь сурагчдад туслах зорилгоор уул уурхайн салбарын сайн дурын ажилтнуудаас бүрдсэн комисс жил бүр тус арга хэмжээг зохион байгуулдаг.

    Хойд бүсийн Техник, мэргэжлийн сургуульд зохион байгуулдаг тус арга хэмжээ нь ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлдэх, уул уурхайн салбарт ажиллах хүсэл сонирхлыг нь дэмжихэд чиглэдэг.

    X
    Cookies help us improve your website experience.
    By using our website, you agree to our use of cookies.
    Confirm