Тийссийн ирээдүйн манлайлагчдын нэг Габи Хооторнтой танилцацгаая

Огноо
Наймдугаар сар 20, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийссийн ажилтан Габи Хооторн зоригтой алхам хийж, илүү том зорилгод өөрийгөө сорихоос бэрхшээгээгүй нэгэн билээ.

 

Тэрээр CIMIC Группийн “Их дээд сургуулийн төгсөгчдийг дэмжих хөтөлбөр”-т хамрагдах боломжийг огтхон ч алдаагүй юм.

Габи хэлэхдээ “Тийсс компани болон CIMIC Группийн хэрэгжүүлдэг “Их дээд сургуулийн төгсөгчдийг дэмжих хөтөлбөр”-үүд нь Австрали улсын хэмжээнд ихээхэн нэр хүндтэй, тэргүүлэх зэргийн хөтөлбөрүүдийн нэг байдаг”.

“Энэ том компанийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж байгаадаа маш их баяртай байна” гэв.

Ажлын байранд дадлага хийхийн сацуу суралцах төлөвлөгөө гаргахдаа мэргэжлийн зөвлөгөө, удирдах ажилтнуудын тусламж дэмжлэг авч байсан нь түүний хувьд ажил мэргэжлийн хувь өсөж хөгжих сайхан боломж байлаа.

“Миний ажлын өдөр бүр өөр байдаг. Өмнө хийж үзэх боломж тэр бүр олдоггүй байсан төрөл бүрийн ажилтай танилцаж, хийх нь үнэхээр сайхан” хэмээн Габриэл онцолсон юм.

Тэрээр Куйнслэндийн Технологийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын болон Сэтгэл зүйн чиглэлээр суралцаж, бакалаврын хос зэрэг эзэмшсэн.

Габи хэлэхдээ “хоёр жилийн хугацаанд 8 сараар ээлжлэн дадлагажин ажиллах боломжийг олгодог энэхүү хөтөлбөр нь шинэ түвшинд ахих, мөн уул уурхайн салбарт ажлын гараагаа эхлүүлэх гайхалтай боломж байсан” гэв.

“Төгсөгчдөд зориулсан хөтөлбөр бидэнд үргэлжлүүлэн суралцахын зэрэгцээ мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог”.

“Түүнчлэн ирээдүйд мэргэжлээрээ ажиллахад тус болох хүмүүстэй танилцах, мэдээлэл авах боломжуудыг нээж өгдөг”.

Габи сүүлийн зургаан сарын турш Тийссийн Хүний Нөөцийн хэлтэст дадлагажигчаар ажилласан.

Тэрээр хэлэхдээ “түүнтэй цуг ажиллаж байгаа баг хамт олны хувьд, ажилтнуудыг чадавхжуулж, үйл ажиллагааны бүхий л салбарын хүрээнд чадварлаг боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг”.

“Би маш сайн хамт олонтой. Манай хамт олон үргэлж нэгэндээ туслахад бэлэн байдгаас гадна бүгд өргөн хүрээний мэдлэгтэй чадвартай хүмүүс байдаг”.

“Миний хувьд мэргэжлийн онцлогтой холбоотой, тухайлбал байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажилтан сонгон шалгаруулж авах ажиллагаа зэрэг олон нарийн зүйлсийн талаар суралцаж, мэдэж авахад тун сонирхолтой байна” хэмээн онцолсон юм.

CIMIC Группийн “Төгсөгчдөд зориулсан хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Тийссийн цахим хуудас – т зочилно уу.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm