Майкл Гронбек

Огноо
Гуравдугаар сар 01, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Майкл Гронбек бол Күинслэнд дах Лэйк Вермонт уурхайн төслийн Дугуй болон дагалдах хэрэгсэл хариуцсан Супервайзор юм.

 

Тийсс компанид 4 жил ажиллаж байгаа тэрээр Супервайзор болохоосоо өмнө дугуйн засвар үйлчилгээ, угсралтын ажилтнаар гараагаа эхлүүлж байв.

Майкл болон түүний багийнхны тусламжтайгаар манай үйл ажиллагаа аюулгүй, найдвартай явагддаг бөгөөд тэд хүнд машин техникийн дугуйн засвар, хөнгөн тэрэгний засвар үйлчилгээ зэргээс гадна генератораас эхлээд ус зайлуулах шахуургуудыг хүртэл хариуцан ажилладаг юм.

“Миний хийдэг ажил олон төрлийн үүрэг рольтой, дэс дараатай байдаг нь таалагддаг. Би үргэлж завгүй ажиллаж байдаг учир надад дэмий суух цаг байдаггүй.”

“Би маш олон чадварлаг хүмүүстэй хамтран ажилладаг. Манай баг залуу ажилтнуудаас бүрддэг. Багийн гишүүд бүгд ажилдаа гаршсан, мэргэжлийн ур чадвартай, ажлаа сайн хийж гүйцэтгэдэг төдийгүй хийж буй ажилдаа дуртай хүмүүс.”

“Тийссд ажиллаж эхэлснээс хойш Австрали улсад хэрэгжүүлж буй төслүүдийн сайтад зочилж, ажиллахад таатай байсан. Надад сургалтанд хамрагдах боломж олдсон бөгөөд инновацийн хөтөлбөрт хамрагдаж мөн шинэ технологи турших ажилд оролцсон.”

“Би чөлөөт цагаараа моторт дугуй сонирхдог. Засмал болон бартаат замын моторт дугуй унах дуртай. Мөн би загасчлах их дуртай. Далайн эргийн хад цохиотой ойрхон газарт амьдардагтаа их баярладаг шүү.”

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm