Байгаль орчны асуудал хариуцсан багийн ахлагч, байгаль хамгаалагч Питэр Иорктой танилцацгаая

Огноо
Долдугаар сар 23, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Ан амьтдыг хамгаалахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх нь Маунт Плийзэнд уурхай дахь байгаль орчин, орон нутаг хариуцсан багийн ахлагч Питэр Иоркийн өдөр тутмын ажил нь юм.


Питэр нь Маунт Оуэн болон Маунт Плийзэнт уурхайнуудад Тийссийн ажилтнаар арав гаруй жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд тэрээр тус сайтуудад байгаль орчныг хамгаалах чиглэлээр ямагт манлайлан ажиллаж ирсэн.

Тэрээр Тийсст ажиллах хугацаандаа олон амьтдыг аварч байв. Тэдгээр амьтдаас Оуэн уурхайн сайтад хогийн савнуудын дунд хавчуулагдсан бар муур (spotted tail quoll) түүний дурсамжид хамгийн тод үлджээ. 

2014 онд Оуэн уурхайд болсон тус үйл явдлаас хойш ‘Маунт Оуэн уурхайд бар муурын хөдөлгөөнийг хянах төсөл’-ийг нэн даруй боловсруулж гаргасан. 

“Бид нөхөн сэргээлтийн талбайд бар муур хүнс тэжээл эрж хайж байгаа эсэхийг олж мэдэх зорилт тавьсан. Ингээд бид бар мууруудын хүзүүнд GPS бүхий хүзүүвч зүүж, тэдний хөдөлгөөнийг хянасан. Тус судалгаанаас харахад бар муурууд нь Маунт Оуэн уурхай дахь манай нөхөн сэргээлтийн талбайд амьдарч, хэсүүчилж байсан. Үүнийг олж мэдсэндээ баяртай байсан.” 

“Нөхөн сэргээлтийн талбайд тус амьтны өнгөрүүлэх хугацааг олж мэдсэнээр бид тэдэнд хоол тэжээлээ эрж хайх боломжийг нэмэгдүүлэх, орогнох нөхцөлийг сайжруулах зорилгоор тус талбайд хөндий тайрдас, унасан моддыг нэмж байрлуулсан.” 

Тэрээр олборлолтын үйл ажиллагааг газар ашиглалтын одоогийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцүүлэн байгаль орчныг нөхөн сэргээх аргачлалыг сайжруулах ажилдаа маш их дуртай.

“Хүмүүс уурхай дахь бидний үүрэг оролцоог төдийлэн сайн ойлгодоггүй. Бид ирээдүйд мөнх үлдэх ландшафтад зориулан эко системийг бүрдүүлэх ажлыг өргөн хүрээнд хийж гүйцэтгэдэг.” 

“Нөхөн сэргээлт бол Тийссээс ирээдүй хойч үедээ үлдээж буй өв хөрөнгө юм. Хүмүүс Тийссийн амжилтыг түүний хийсэн нөхөн сэргээлтийн чанараар үнэлэх болно.” 

Маунт Плийзэнт уурхай дахь Питэрийн үүрэг нь Хантерын хөндийн иргэдтэй харилцахаас гадна төрийн байгууллагаас гаргасан дүрэм, журамд нийцүүлэн тоосжилт, дуу чимээг бууруулах байгаль орчны стратегийг боловсруулах, хэрэгжүүлэхэд чиглэдэг.  

“Маунт Плийзэнтийн уурхайн хамт олон сүүлийн үед орон нутагт зохион байгуулж буй арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, хүүхэд залуусын дунд скэйтбордингийн тэмцээн зохион байгуулах, хүүхдийн машины уралдааныг ивээн тэтгэх ажлыг хийсэн.”

“Орон нутагт зохион байгуулагдаж буй арга хэмжээнд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа нь үнэхээр сайшаалтай. Энэ нь хүмүүстэй танилцах, орон нутгийн компаниуд, хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сайхан боломж билээ.”

“Эдгээр арга хэмжээнд би байнга л эхнэр, хүүхдүүд (2 настай Ханна болон 4 настай Сэм)-тэйгээ хамт оролцдог учраас миний хувьд гэр бүлийн хамт орон нутгийн хүмүүстэй хөгжилдөн цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан завшаан болдог юм.”

Тэрээр Тийсст ажиллахын зэрэгцээ бага насны хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх, Масвелбрүүкийн ойролцоо орших фермдээ цөөн тооны үхэр маллах ажлыг зэрэг амжуулдаг гайхалтай хөдөлмөрч хүн юм. Тэрээр хөдөөний амьдралд дуртай бөгөөд байгаль орчныг хамгаалах дадлыг өөрийн гэртээ  ч мөн адил хэрэгжүүлдэг юм.   

“Би эзэмшил газрынхаа бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүйг хичээхийн зэрэгцээ фермийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор уугуул ургамлуудыг арчилж хамгаалах замаар фермийн аж ахуйг тогтвортой эрхлэхэд анхаардаг.” хэмээн өгүүлэв.  
 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm