Хамгийн чухал дэмжлэг: Тийсс компани ЛГБТИКА+ хүмүүст дэмжлэг үзүүлэх сүлжээг нэвтрүүллээ

Огноо
Аравдугаар сар 29, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс компани олон талт байдал, оролцоог дэмжих чиглэлээр баримтлан ажилладаг Хүн бүр үнэ цэнэтэй хэмээх алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд Allies буюу Дэмжигч хөтөлбөрийг нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд лесби, гей, бисекс, трансжендер, интерсекс, күийр/хүйс тодорхойгүй, асекс бэлгийн цөөнхөд хамаарах хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилготой ЛГБТИКА+ олон нийтийн сүлжээг эхний байдлаар Австрали улсад ажиллуулж эхэллээ.

 

Allies хөтөлбөр нь өөрсдийгөө ЛГБТИКА+ бүлэгт хамаардаг хэмээн тодорхойлсон ажилтнуудыг ойлгож хүлээн авах, дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд бэлгийн өвөрмөц чиг хандлагатай хамтран ажиллагсдад дэмжлэг үзүүлэх, эдгээр хүмүүсийн талаар илүү ихийг олж мэдэхийг хүссэн хүн бүрд нээлттэй.

Allies/Дэмжигчдийн хорооны гишүүн Жэймс Кауин хэлэхдээ "Компанийн хэмжээний энэхүү сүлжээ нь бэлгийн дур сонирхол, бэлгийн чиг хандлага, хүйс болон хүйсийн илэрхийлэмж зэргээс үл хамаарч тэдгээр хүмүүсийн оролцоог дэмждэг, ойлгож хүндэтгэдэг соёлыг төлөвшүүлэх боломж бололцоог олгож байна."

"Хүн бүр өөрөөрөө байхдаа аюулгүй, сэтгэл ханамжтай байхад энэхүү ‘Дэмжигч’ хөтөлбөр чухал үүрэгтэй" гэлээ.

"Эдгээр хүмүүс хамт олныхоо дэмжлэгийг мэдэрч, бусдын адил тэгш оролцоотой байх, хүн бүрийг үнэлж, хүндэлдэг, онцлог шинжийг нь ойлгож хүлээн зөвшөөрдөг ажлын орчныг Тийссийн хэмжээнд бүрдүүлэхийг бид зорьж байна."

Оролцоог хангасан ажлын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн Тийссийн үүрэг хариуцлагын хүрээнд Allies хөтөлбөр нь:

  • ЛГБТИКА+ хүмүүсийг аюулгүй, сэтгэл ханамжтай байх орчин нөхцөлийг бүрдүүлэх;
  • ЛГБТИКА+ бүлэгт хамаарахгүй бусад хүмүүс ч тэднийг дэмждэг гэдгээ харуулах, тэдний талаар ойлгож мэдэх боломжийг бүрдүүлсэн, оролцоог дэмжсэн хандлагыг хөхүүлэн дэмжих;
  • Өрөөсгөл хандлагаас зайлсхийх, тогтсон буруу ойлголтын талаар дуу хоолойгоо хүргэх, тэвчишгүй байдлаас татгалзах талаар мэдлэгтэй, итгэл үнэмшилтэй болгож ажилтнуудаа чадавхжуулах замаар мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх;
  • ЛГБТИКА+ хүмүүст чиглэсэн санал санаачилгуудыг дэмжиж байгаагаа илэрхийлэх замаар Тийсс нь хүн бүрийн оролцоог хангасан компани гэдгийг таниулах;

Гэсэн дөрвөн зорилтыг хэрэгжүүлсний үр дүнд хүмүүст зөв ойлголт өгөх, мэдлэг мэдээллээр хангах зорилготой.

Allies хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Тийсс компани энэхүү хөтөлбөрийг эхлүүлэхдээ сонирхолтой видео танилцуулсан бөгөөд тус видео нь зарим ажилтнуудын түүхээс онцлон харуулахын зэрэгцээ дэмжигчдийг хөтөлбөрт нэгдэхийг уриалсан.

Тийсс компани тус видеог танилцуулсны дараа Австрали дахь төсөл, оффис, засварын газруудад Allies хөтөлбөрийн нээлтийг тэмдэглэн өнгөрүүлсэн.

Компани дотор өрнөсөн энэхүү үйл явдал нь эдгээр хүмүүстэй харилцдаг байх, тэднийг хүлээн зөвшөөрч, хүндэлдэг байхыг ажилтнууддаа уриалахад чиглэсэн.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm