Зорилгоо хэрэгжүүллээ

Огноо
Арван хоёрдугаар сар 16, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Бидний ажиллаж, амьдарч буй орон нутаг урт хугацаанд хүртэх үр өгөөжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх ажилд гол үүрэг гүйцэтгэж байгаа, орон нутагтай харилцах чиглэлээр  манлайлал үзүүлэн ажиллаж байгаа хүмүүсийг та бүхэнд танилцуулъя.

 

Ажиллах, сурч боловсрох боломжуудыг олгох, уугуул иргэдийн амьжиргааг дэмжих замаар орон нутгийг чадавхжуулах нь Тийссийн баримталдаг зарчим билээ. 

Куинслэнд 

Баруун Австралийн Пэрт хотоос гаралтай Брэтт Хэррингтон 2018 оны 5 сараас эхлэн Тийссийн КьюКөүл Нордерн Хабд ажиллаж байна.

Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт хойд Куинслэндэд шилжин суурьшиж, Хөдөлмөрийн аюулгүй  байдал, эрүүл ахуй, байгаль орчин, сургалт хариуцсан менежерээр томилогдон ажиллах болсон. 

Тийссийн “Орон нутагтай харилцах, хамтран ажиллах төлөвлөгөө”-г Коллинсвиллын бүс нутагт хэрэгжүүлэхэд гар бие оролцсон тул түүнийг “Ноён орон нутаг” гэдэг нэрээр илүүтэй мэдэх болсон.

Өнгөрсөн 12 сарын хугацаанд тэрээр орон нутгаас дэвшүүлсэн санал, тухайлбал олон талт байдал, боловсрол, сургалт, эрүүл мэнд, сайн сайхан байдал, соёлын өвийг хамгаалах санаачилгыг идэвхтэй дэмжиж ажилласан. 

Брэтт хэлэхдээ “Орон нутагт урт хугацааны үр өгөөжийг бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх дуртай бөгөөд ийм үнэт зүйлсийг эрхэм болгодог компанид ажиллаж байгаадаа баяртай байна” гэв. 

Тэрээр цааш нь “Коллинсвилл хотын хөгжил, дэвшил, ард иргэдийн эрүүл мэнд, сайн сайханд хувь нэмэр оруулах төслүүдэд анхаарч, туслах үүргийг бид захиалагчийн хамт хүлээдэг.

2019 онд бид орон нутгийн багахан арга хэмжээнээс эхлээд “Сонсгол ба хэл яриа сан”,  Клонтарф сан зэрэг томоохон байгууллагуудад дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан” хэмээн онцолсон юм.

Идэвх санаачилгатай, нөхөрсөг зан чанартайгаас гадна орон нутгийн талаар эерэг үзэл баримтлалтай Брэтт нь орон нутгийн ажлын хэсгээс улирал тутам зохион байгуулдаг хуралд оролцогч талуудын эрэлт хэрэгцээ, тэдний хүлээлт болон шаардлагын талаар илүү сайн ойлголт авах зорилгоор оролцдог.  

Захиалагч болон орон нутгийн иргэдэд тулгардаг бэрхшээлийг хүлээцтэй сонсож ойлгосноор бид тэдэнд бодит туслалцаа үзүүлэх боломжтой.

“Эдгээр ажлын хэсгүүд нь бидэнд олон зүйлсийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ Коллинсвиллийн Улсын Сургуулийн “Будагтай гүйлтийн тэмцээн”, “ШУТИМ-ийн бахархалт роботууд” тэмцээн, Уурхайн одой морьдын фестиваль зэрэг орон нутгийн арга хэмжээнүүдэд оролцох боломжийг олгодог”.

Нью Саут Уэльс 

Маунт Плийзэнт болон Маунт Оуэн уурхайд хэрэгжүүлж буй төслийн Хүний нөөцийн менежер Лиэн Жонсон нь орон нутгийн түнш байгууллагуудын адилаар орон нутагт үр өгөөжийг бий болгох өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж байна.    

Австрали даяар хэрэгжиж буй CARE Хөтөлбөрийн хүрээнд Тийсс компани энэ оны эхээр Клонтарф сантай хамтран ажиллах үндэсний хөтөлбөрөө эхлүүлсэн. 

Лиэн болон Нью Саут Уэльс дах баг хамт олон Клонтарф академитай хамтын ажиллагаа тогтоох, Хантерийн хөндийд оршин суудаг ард иргэдэд сургалт зохион байгуулах, ажлын байраар хангах замаар боломж бололцоог бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн.  

“Бидний хувьд энэ нь орон нутаг дах залуу уугуул иргэд болон Торрес Стрэйт арлын оршин суугч залууст туслах, тэднийг хувь хүнийх нь хувьд хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа юм” хэмээн Лиэн хэллээ. 

“Бид хүүхэд залуусыг чадавхжуулах, орон нутаг дах ажлын байранд бэлтгэх мэдлэг боловсрол олгох чиглэлээр Клонтарф сантай хамтран ажиллаж байна”. 

Лиэн оюутнуудыг цалинтай дадлагад хамруулах, бүс нутаг дах ажил эрхлэлтийн хурал цуглаануудад оролцох зэргээр Тийссийн хамтын ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажилладаг. 

“Сургуульдаа суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшихийн зэрэгцээ мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдах боломж байдаг тухай олж мэдээгүй залуус маш олон байдаг” хэмээн Лиэн хэлэв. 

“Цалинтай болон цалингүй дадлага хийх, уурхайн сайттай танилцах боломжоор хангах нь сурагчдад орон нутагт байгаа боломжууд, мөн уул уурхайн салбараас орон нутагт үзүүлэх үр өгөөжийн талаар бодитоор ойлголт авахад тусалж байгаа хэрэг юм”.

“2018 онд Клонтарф сантай хамтран зохион байгуулсан арга хэмжээний үеэр буюу албан ёсны хамтын ажиллагаа эхлэхээс өмнө Жоритай анх танилцсан. Тэр үед Жори надад засварчин болох хүсэлтэй байгаагаа хэлэх үед дараа туслах боломж гарч магадгүй гэж би түүнд хэлж байсан юм. 2019 оны эхээр Синглтон Академийн нэг сурагчийг цалинтай дадлагад хамруулах санаачилга гарах үед Жори энэхүү боломжийг алдалгүй ашиглан өргөдөл гарган шалгарч, дадлагажих болсныг хараад би маш их баярласан” хэмээн Лиэн онцлов.

Өнгөрсөн 11 сарын хугацаанд тэр маш их зүйл сурч, өөрийгөө хөгжүүлж байгааг харахад үнэхээр гайхалтай”.

Маунт Оуэн уурхайн хамт олон Клонтарф хөтөлбөрт хамрагдсан сурагчдыг дадлагажуулж байна. MIGAS 2020 дадлагажуулах хөтөлбөрт хамрагдах болзлыг хангаж, Тийсс компани үйл ажиллагаа явуулж буй Маунт Оуэн уурхайд дадлагажих болсон, Синглтон Академийн суралцагчид болох Блэйэр Трэйси, Жори Кеннэди Жөүнс нараар маш их бахархаж байна.

Баруун Австрали

Тийссийн Санхүүгийн Менежер Элли Пеннигийн эгчийн эрхэлдэг, орон нутгийн харилцааны ажил түүнд орон нутагт хандсан арга хэмжээг эхлүүлэх зоригийг өгсөн юм.

Элли хэлэхдээ “Миний эгчийн хийж байгаа ажил их урам өгдөг бөгөөд орон нутагт урт хугацаанд үр өгөөжөө өгөх олон сайхан ажил хийж байгаа нь надад илүү ихийг хийж бүтээх урам зориг өгсөн” гэв.

10 гаруй жилийн өмнөөс CIMIC Группэд ажиллаж эхэлсэн Элли орон нутагт чиглэсэн хэд хэдэн санаачилгыг хэрэгжүүлэхэд оролцсон бөгөөд эдгээр санаачилга, хөтөлбөр нь Баруун Австралийн Пилбара бүс нутгийн залуу уугуул иргэдийг дэмжихэд чиглэсэн байсан.

Элли хэлэхдээ “Сурагчдын ирцийг нэмэгдүүлэх, карьер төлөвлөлт болон мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох чиглэлээр туслалцаа үзүүлэх зорилгоор бид захиалагч болон Рөүборн дүүргийн ахлах сургуультай нягт хамтран ажилласан” гэв.

“Сайтад зочилж зураг зурах төсөл, ажил мэргэжлийн өдөрлөг болон жилийн эцэст зохион байгуулдаг барбекью зэрэг арга хэмжээгээр дамжуулан сурагчдын мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын талаар ойлголттой болоход нь дэмжлэг үзүүлэн ажилласан”.

Элли хэлэхдээ, Тийссийн хүн бүр үнэ цэнэтэй гэсэн уриан дор олон талт байдал, оролцоог дэмжих зорилт нь түүнийг эдгээр үйл ажиллагаанд оролцох урам зориг өгдөг гэв. 

Тэрээр цааш нь “ажиллаж амьдарч байгаа орон нутагт чиглэсэн үйл ажиллагаанд оролцох, орон нутгийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах боломж Тийсс компанийн ажилтан бүрд өдөр бүр нээлттэй байдаг” хэмээн онцолсон юм.  

“Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компанийн хувьд, Тийсс нь орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах боломжуудыг нэмэгдүүлэх, тэдэнд боломжоороо туслахын ач холбогдлыг сайтар ойлгодог”

Сайн байцгаана уу

Орон нутагтай харилцаа тогтоож, бэхжүүлэх, нийгмийн хариуцлагын гүйцэтгэлийг эерэг байлгах зорилгоор Тийссийн “Орон нутаг, оролцогч талуудтай харилцах” баг хамт олон Австралид хэрэгжиж буй төслүүдтэй нягт хамтран ажилладаг.

Брисбен болон Пэрт хотод байрлах төв оффисоос үйл ажиллагаа явуулдаг тус хамт олон бүс нутгууд дах төслүүдэд дэмжлэг үзүүлэх ажиллагааг орон нутагтай харилцах чиглэлээр  манлайлал үзүүлэн ажиллаж байгаа хүмүүсээр дамжуулан гүйцэтгэдэг. Орон нутгийн иргэд,  байгууллагуудтай идэвх санаачилгатай, бодитой, эерэг харилцаа тогтоон хамтран ажиллах нь тус багийн амжилттай ажиллах гол хүчин зүйл болдог.

Тийсс компани 2019 онд Австралийн бүс нутагт: 
200 гаруй санал санаачилга хэрэгжүүлж,
800 цагийн бодит дэмжлэг туслалцаа үзүүлж, 
150 гаруй албан байгууллагуудтай хамтран ажилласан байна. 

 
X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm