Рөүбэрн дүүргийн Ахлах сургуультай хамтран ажиллав

Огноо
Долдугаар сар 24, 2019
Ангилал
  • Ажилтнууд ба орон нутаг
Tag хийх

Тийсс болон Фортескью Металс Группийн хамт олон Рөүбэрн дүүргийн Ахлах сургуулийн төгсөх ангийн эмэгтэй сурагчидтай хамтран жил бүр урлагийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор Соломон төсөлд өнгө гэгээ, урам зориг нэмэгдэх боллоо.

 

Рөүбэрн дүүргийн Ахлах сургуулийн сурагчид сүүлийн үед хийсэн бүтээлээ танилцуулах арга хэмжээнд Соломон уурхай дах Тийссийн хамт олон уригдан оролцов.

Том хэмжээтэй, гурван төрлийн таних тэмдгийг урласан сурагчдад өргөмжлөл гардууллаа.

Сурагчид уурхайн олборлолтын талбай, засварын төвүүдэд зочлон, хуванцар материалтай хөдөлгүүрийн макетыг угсрах, будгийн ажил хийх зэргээр засварын цехийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон 3 өдрийг сайтад өнгөрөөлөө.

Рөүбэрн дүүргийн Ахлах сургуультай хамтран ажиллах санаачилга анх 2017 онд эхэлсэн бөгөөд сайтад операторгүй ажиллуулж буй автосамосвалуудыг бусдаас ялган чимэглэх шийдлийг хэрэгжүүлснээр тус хамтын ажиллагаа бодитоор хэрэгжиж эхэлсэн.

2017 онд сурагчид уурхайн автосамосвалын тэвшний гадна хананд үндэсний хээ угалз зурсан.

2018-2019 оны хувьд сурагчид гурван төрлийн таних тэмдгийг урлан бүтээсэн байна.

Рөүбэрн дүүргийн Ахлах сургуулийн захирал Иан Браунинг хэлэхдээ “Энэ төсөл нь сурагчдад урлагийн авъяасаа нээн харуулахаас гадна ирээдүйд уул уурхайн салбарт ажиллах итгэл үнэмшлийг төрүүллээ” гэж онцлов.

Тэрээр цааш нь “”Манай нутагт гайхалтай авъяаслаг хүүхэд, залуус цөөнгүй бий. Эдгээр залуус ур чадвараа бусдад харуулах, өөрсдийгөө онцгой, үнэ цэнтэй гэдгээ мэдрэх боломжийг энэхүү төсөл олголоо” гэв.

Энэхүү харилцааг бий болгон, дэмжихийн сацуу хүүхдүүдийг авъяас чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, сурагчдыг Соломоны уурхайд зочлон уул уурхайн салбарын ажил, мэргэжилтэй танилцах боломжийг олгосон явдалд сургуулийн захирал Ианы зүгээс Тийсс компанид талархлаа илэрхийлэв.

Соломоны уурхайн төслийн менежер Стивэн Саутвэлл хэлэхдээ “Хүүхэд, залууст цаг гарган, тус арга хэмжээг зохион байгуулсан багийг удирдан ажилласандаа баяртай байна” гэв.

Тэрээр цааш нь “Энэхүү төсөл нь Соломон уурхай дахь Тийссийн хамт олонд урам зориг өгсөн үйл явдал боллоо. Бид төсөлд хамрагдсан эмэгтэй сурагчдыг урамшуулах, таниулахад анхаарч ажилласан”.

“Пэрт дэх оффист дэлгэн үзүүлсэн урлагийн бүтээл нь тус орон нутагтай байгуулсан бидний хамтын ажиллагааг илэрхийлэхийн сацуу Рөүбэрн дүүргийн Ахлах сургуулийн төгсөх ангийн охидод үзүүлдэг бидний дэмжлэгийг харуулсан” гэж онцлов.

Рөүбэрн дүүргийн ахлах сургуульд 2018 онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийгэнэ видеоноос үзнэ үү.

X
Cookies help us improve your website experience.
By using our website, you agree to our use of cookies.
Confirm